Хятад компани ажилчдадаа "Iphone16 Pro" утас бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2024.09.15-нд нийтлэгдсэн

Хятад компани ажилчдадаа "Iphone16 Pro" утас бэлэглэжээ

Хятад компани ажилчдадаа "Iphone16 Pro" утас бэлэглэжээ

Хятадын "Mediastorm" компанийн захирал ажилчдынхаа хичээл зүтгэлийг үнэлж "IPhone 16 Pro" гар утас бэлэглэжээ. Тус компани нь 100 гаруй ажилчдадаа өгсөн бөгөөд дадлага хийж буй оюутан, шинээр ажилд орсон хүмүүст мөн адил бэлэглэсэн байна.

Тус компани нь мэдээллийн байгууллага бөгөөд өнгөрсөн хоёр жил мөн адил шинэ загварын гар утас ажилчдадаа бэлэглэж байжээ.

Тухайлбал, 2022 онд нийт ажилчдадаа "IPhone 14 Pro" гар утас, 2023 онд "Iphone 15 Pro" загварыг бэлэглэж байжээ. Хятадын цахим платформ болох "Weibo" дээр байгууллагын нэгэн ажилчин гар утас авсан тухайгаа нийтэлсний дараа 13.92 сая хандалт авсан байна.

Цахим хэрэглэгчид тухайн байгууллагын захирлыг сайшааж, "Ажилчдынхаа хичээл зүтгэлийг шагнахаас гадна үнэнч байдлыг нь нэмэгдүүлж байна" гэжээ.

 

Эх сурвалж: CURLYTALES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж