Европт байгалийн гамшиг нүүрлээд байна

Европт байгалийн гамшиг нүүрлээд байна

Европт байгалийн гамшиг нүүрлээд байна

Борис шуурганы улмаас төв болон зүүн Европт амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо оржээ. Улмаар Австри улсад үерлэж, аврах ажиллагааны үеэр нэг гал сөнөөгч нас барсан бол Польшид нэг хүн живж, нас баржээ. Вена хотыг тойрсон мужуудыг гамшгийн бүс гэж зарлаж, удирдагчид нь "урьд өмнө байгаагүй онцгой нөхцөл байдал" үүссэн гэв.

Румын улсад дөрвөн хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон бол Чехэд хэд хэдэн хүн сураггүй хэвээр байна.

Польшийн ерөнхий сайд Дональд Туск Ням гаригт нэг хүн нас барсныг баталж, иргэдийг аврагчидтай хамтран ажиллахыг уриалж байна.

Бүгд Найрамдах Чех улсад үерийн улмаас нүүлгэн шилжүүлэлт хийж, тус улсын хойд нутгийн 51,000 айл өрхийн цахилгаан тасарсан гэж эрчим хүчний "CEZ" компани мэдэгдлээ.

Нийслэл Прага хотод үерийн саад тотгор нэмэгдсэн байна. Борис шуурга Бямба гаригт Румынд хүчтэй шуурсны улмаас үер бууж, Галати мужийн зүүн өмнөд хэсэгт дөрвөн хүн амиа алдсан байна. Тус улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис хэлэхдээ, "Европ тивд улам бүр нэмэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар бидэнд дахин нүүрлэж байна" гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийн ихэнх улс орнуудын нэгэн адил Европт их хэмжээний хур тунадас орох магадлал нэмэгдсээр байна.

Галати мужийн Слобозия Коначи тосгоны захирагч хэлэхдээ, 700 байшин үерт автсан гэжээ. Польшийн баруун өмнөд хэсэгт орших Ополе мужийн Глуколазы хотод байдаг гол эргээсээ хальж, хотыг бүхэлд нь үерт автуулж байна гэж хотын дарга мэдэгдэв.

Тус хотын оршин суугч Зофия Овсиака хэлэхдээ, "Бүгд айсан бөгөөд бороо зогсох найдвар байхгүй бололтой" гэжээ.

Польшийн хоёр дахь том хот Краков хотын оршин суугчдад үерийн аюулаас хамгаалах элсний уутыг тараасан байна.
Чехийн хилийн ойролцоох Доод Силезийн хамгийн их хохирол амссан бүс нутгийн нэг болох Клодзкогийн 1600 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Туск мэдэгдэв. Тэрбээр бусад оршин суугчдыг гэр орноо нүүлгэн шилжүүлэх үедээ онцгой байдлын албатай хамтран ажиллахыг уриалав. Тус бүсэд 17 мянган хүн цахилгаангүй байгаа бөгөөд зарим байршилд гар утасны дохио ажиллахгүй, интернэт тасарсан тул "Starlink" хиймэл дагуулыг ашиглахаар шийдсэнээ мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-15 45.117.35.4

ОРОС УКРАЙНЫ МӨРГӨЛДӨӨНИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН ГЭЖ ЭХ ДЭЛХИЙ ХИЛЭГНЭЖ БАЙГАА НЬ.ЕВРОП УГААСАА ЖИЛ ЖИЛЭЭР УНТРАХ, БУУРАХ ШАТАНДАА ЯВАА ГЭДЭГ

Avatar

Ss 2024-09-15 59.153.113.205

Gamshig bolohod nas baralt barag ulsad neg hun nas barj, tegsen mongold amarch zugaalah nereer etseg ehchuudiin gaigaar yamar olon huuhed nas barchivaa ene zun

Avatar

Насан 2024-09-15 202.9.46.190

газарДэлхий минь нэг хилэгнэвэл эвгүй дээ Нэг улсын эсрэг бүлэглээд дайтах гээд байхад нь ЭХДэлхий минь хилэгнэж байгаа нь энэ дээ Та нар агуу Христ чинь хаана юуггаа хийж явна аа

Avatar

Нэргүй 2024-09-15 66.181.160.124

шУДРАГА БУС ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙН ЯВУУЛААД БАЙГАА УЧИР Л ДАЙН Ч УЛСЫН ЭСРЭГ Л БҮЛЭГЛЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ НАСАН минь ээ

Avatar

Нэргүй 2024-09-15 202.9.46.225

Delhiin tugsguld gazar hudlult, oin tuimer, boroo, uyer dainii chimee end tend garah bolovch ene turuh uvdultiin zuvhun ehlel gj bichsn bdg. Delhiin tugsguld Jesus ireh bolno.

Avatar

Нэргүй 2024-09-15 66.181.180.121

Үерт автсан айлууд нь өөрсдийгөө өндөр хөгжилтэй орных гээд онгирсон хэвээр байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж