Цагдаагийн байгууллагаас, энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Нарангийн гол хэмээх газарт байрлах нэр бүхий алт олборлох аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх гэрээг зөрчиж, хүнд даацын 16 техник хэрэгсэл ашиглан, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэргийг илрүүлсэн байна.
Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, техник хэрэгслийг битүүмжилжээ. Хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
зочин 2024-09-15 59.153.115.179
Хаа хол 50-60 кмын цаана байгаа Хонгор сум, Баянгол сумдууд өөрсдөө хянаж чадахгүй байгаа бол Шарын голд хянах эрхийг нь өгөөд хамтраад ажиллаж болно ш дээ. Угаасаа гадны голдуу нөхдүүдийн хийж байгаа ажил.Маш сайхан нутаг байлаа. Миний төрсөн нутаг -усны ундарга ихтэй , Дархан уулын рашаан, Нарангийн рашаан , Хавчуугийн гол, Шаазгайтын гол , Шарын гол, Буянтын рашаан..г.м 10-аад булаг шанд гол горхи нийлдэг цөөрөмтэй , загас жараахайтай , ан амьтан элбэгтэй, эмийн ургамал битүү ургадаг нутаг
зочин 2024-09-15 59.153.115.179
Энэ бол угтаа Шарын голын уурхайн урд гэсэн үг. Нутагийн зааг хил тогтоохдоо хамгийн ойр байгаа суурьшилын бүсэд ойр орчмын байгалийн бүсийг хамруулан хариуцуулахгүйгээр хуульчилснаар 10 км хүрэхгүй шахам газрын цаана хэн дуртай нь хяналтгүйгээр сүйтгэж байгаа жишээ бол энэ юм. 10 км цаана байгаа Шарын голын цагдаа, засаг даргын тамгын газар яачихсан байдаг юм.
S 2024-09-15 139.5.217.243
80955877
S 2024-09-15 139.5.217.243
ANUSDI809T5877
Иргэн 2024-09-15 202.126.89.219
Улс даяр ийм байгаа юм биш үү?
Даваа 2024-09-15 66.181.181.245
Ховд аймагт хуулийн байгууллагад ажиллаж байсан хэсэг нөхөд хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг яагаад чимээгүй болсон бэ, эрхэм шүүгчид ээ, олон нийт анхааралтай ажиглаж байгаа шүү, түүнийгээ шударга шийдээгүй байж ийм мэдээ сенсаацлаад яах вэ дээ