Өмнөд Солонгос улсын дуучид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2024.09.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос улсын дуучид Монголд ирлээ

Өмнөд Солонгос улсын дуучид Монголд ирлээ

Өмнөд Солонгос-Монголын хамтарсан “Evandis” компанийн урилгаар дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д зохион байгуулагдах “Super Concert” тоглолтод уран бүтээлээ толилуулахаар хүрэлцэн иржээ.

Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу  Ко Сунг Хун “Есдүгээр сарын 15-нд болох тоглолт маань өндөр түвшинд болох болно. “Super concert”-ны тайз супер байж чадна гэдгийг хэлэх гэсэн юм.   HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаалж байгаа.  Хүрэлцэн ирж буй уран бүтээлчдэд Монгол Улсаа сурталчлан таниулахаар зорьж байна. Мөн тоглолтын бүрэлдэхүүнд Солонгос Монгол хамтарсан 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд Солонгос 45 артист, Монгол есөн артист оролцох юм.

Дашрамд олон улсын уран бүтээлчид үзэгч сонсогчдодоо чанартай энтертэйнмэнт тоглолтыг үзүүлэхийн тулд мэргэжлийн тамирчдаас дутахгүй өндөр хоол, дасгал сургуулилтын дэглэм дор ажилладаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж