Яги хар салхи Мьянмарыг дайран өнгөрч, аадар бороо орсны улмаас үер буусан байна. Мөн их хэмжээний хөрсний нуранги үүссэн учир 120 гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт Вьетнамд хар салхины улмаас 179 хүн нас барсан байдаг. Яги хар салхи Мьянмарт хүчээ алдсан ч аадар бороо орсоор байна. Нийслэл Нейпитау болон зүүн өмнөд хэсгийн Карен муж, баруун хойд болон төвийн бүс нутагт үер буужээ.
Олон хүн аюулгүй газар луу шилжих боломжгүй болтол үерлэж, шавар үүсэн бөгөөд байшин барилга, гүүр, замууд эвдэрсэн байна.
Байгалийн гамшгаас болж нас барсан хүны тоо нэмэгдэж байгаа тул хүмүүнлэгийн байдал улам дордож магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Мьянмарын цэргийн хунта 236 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдэв. Хунта олон улсын хамтын нийгэмлэгийг тусламж үзүүлэхийг уриалж байна.Үүний зэрэгцээ, 2021 онд төрийн эргэлт хийснээс хойш ардчиллыг дэмжигч хүчнүүд болон Мьянмарын армийн хооронд тэмцэл үргэлжилсээр байна.
Эх сурвалж: NHK
oyd 2024-09-15 216.38.195.74
Net;