"Нарантуул захын дөрвөн замын уулзварт нүхэн гарц барина"

"Нарантуул захын дөрвөн замын уулзварт нүхэн гарц барина"

"Нарантуул захын дөрвөн замын уулзварт нүхэн гарц барина"

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлд дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-нд Таван шарын авто замын нүхэн гарцын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм. Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн.  Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байгаа аж. Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргасан байна. Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулжээ. Мөн үргэжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажлыг арав, арваннэгдүгээр сард дуусгахтөлөвлөгөөтэй байгаа ажээ.

Хотын дарга Х.Нямбаатар таван шарын нүхэн гарцыг нээх үеэр,

Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барина гэж мэдэгдэв.

Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурна гэж тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-15 59.153.113.135

Техникийн, Нарантуул захаа хотоос гаргаачээ тэгвэл түгжирэл тодорхой хэмжээгээр буурна, хотын баруун зүүн талд гаргахнь юунаас ч илүү чухал, дагаад ААН нэгжүүд бас малын энэ олон эмийн газруудыг гарга!!!

Avatar

Нэргүй 2024-09-15 202.131.234.123

төрийН ТУСГАЙГЫХАН АЖИЛАА ХАЯЖ ЦЭРЭГТ МОРД .

Avatar

ЗОЧИН 2024-09-15 66.181.179.51

15/IX-ний ОРОЙ БАРУУН АЙМГУУД-ДАРХАНЫ ЗАМ САЛДАГ УУЛЗВАРААС БАРУУН 4 ЗАМ ОРОХОД 20-23:30 цаг ХҮРТЭЛ 3 цаг 30 мин ТҮГЖИЛДЭВ. ТҮЖРЭЛИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ "ТЭЦ 4-ийн АРААР ЯАРМАГ, СОНСГОЛОНГООС ИРЭХ ЗАМЫН УУЛЗВАР,", "СОНСГОЛОГИЙН ГҮҮРНЭЭС БУУДАГ УУЛЗВАР", "ТӨВ ЗАМД НИЙЛДЭГ, САЛДАГ УУЛЗВАРУУД", "ЗАМЫН ЗАХЫН ЭГНЭЭНҮҮДЭД ТАВЬСАН, МӨРГӨЛДСӨН МАШИНУУД", "ЯВГАН ХҮНИЙ ГАРЦУУД" БНА. ХАМГИЙН ГОЛ НЬ ЭХНИЙ 2 БАЙЛАА. ЭНД ДАВХАР ГҮҮРЭН ЗАМУУД, НҮХЭН ГЭРЦ ЗАЙЛШГҮЙ БАРИХ ХЭРЭГТЭЙ БНА.

Avatar

Нэргүй 2024-09-15 202.126.90.227

shine nuhen garts chn unuu ugluu tag tugjreed yachvaa

Avatar

Нэргүй 2024-09-15 66.181.188.212

Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг анх 2023 онд барина гэж мэдэгдэж байлаа, одоо бүр 2025 он болох шив.Дахиад л бүү хойшлоосой доо.

Avatar

Нэргүй 2024-09-15 202.9.41.11

Уулзвар болгон дээгүүр гүүрэн зам баривал түгжрэл буурна.

Avatar

зочин 2024-09-15 103.212.117.72

Нарантуул, төмөр замын орчмын барс зах, 100 айлын барилгын захыг нүүлгэхэд л түгжрэл буурна ш дээ Нямбаатар даргаа!

Avatar

Зочин 2024-09-15 202.126.88.173

Хачин муухай юм барьсандаа, узэмж, чанар гэж байхгуй!

Avatar

зочин 2024-09-15 103.212.116.130

2 төвшний уулзвар түргэхэн барьчихдаг болсон тэр цагт түгжрэл ерөнхийдөө арилна.

Avatar

Нэргүй 2024-09-15 62.204.140.14

Нэг мөсөн Намьянжү-гийн гудамжаа Нарны зам, төмөр замынхаа доогуураа гэвт гарахаар урт туннель хийчихэж болохгүй юм уу.

Avatar

ЧД-ийн 3 дугаар хорооны иргэн 2024-09-15 103.57.92.252

Нямбаатар маш сайн ажиллаж байгаа. Таван шарын нүхэн гарц хөдөлгөөн нээсэнд баярлалаа.Атаа жөтөөтний үгийг бүү тоо, улам сайр ажиллаарай, Баянголын ам-ОУ-ын найрамдал зуслангийн авто замын засварыг хурдан эхлүүлж, усны хамгаалалтын сувагтай болгож дуусгаж өгөөрэй. Амжилт

Avatar

Нэргүй 2024-09-15 202.55.188.84

Улаанбаатар хотын бүх дөрвөн замын уулзварт нүхэн гарц барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-09-15 59.153.112.55

Нямбаатар ажил хийж бгаа ч хэрүүл хийх нь хэцүү юмаа хийгээд ч бгаа юм шиг зогсоох гээд ч бгаа юм шиг өвөл хаяанд ирчээд байхад яасан хов хөөцөлдөх завтай дарга вэ хийлгэсэн ажлаа маш сайн шалгаж хүлээж аваа гүйцэтгэгч компани нь хулхидаад өнашд

Avatar

Нэргүй 2024-09-15 202.9.41.11

Нүхэн гарц барьж ашиглалтанд оруулсанд Ан-ынхан уурлаж юу солиороод Зоригийн хэрэг, сонгууль яриад тэнэгтээд сэтгэгдэл бичээд явчихав аа. Боловсролгүй тэнэгээ дандаа гайхуулж байх юм. Нарантуулын гүүрийн 2025 онд ашиглалтанд оруулна гэсэн нь бүр дургүйг нь хүргэсэн болотой. Нямбаатарыг огцруулъя гэж л ярихаас ажилд нь дэм болно гэж эдэнд байхгүй. Хэрэлдэж зодолдож бүтээн байгуулатад хаалт саад тавьж л чадна

Avatar

Нэргүй 2024-09-15 98.246.35.246

зоригын алуурчидыг яасан бэ новшнуудаа сонгуулийн шоу байсан гэжүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж