“Л.Мөнхбаясгалан Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн“

Хуучирсан мэдээ: 2024.09.14-нд нийтлэгдсэн

“Л.Мөнхбаясгалан Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн“

“Л.Мөнхбаясгалан Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн“

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өчигдөр өөрийн сошиал хуудастаа: "АН-аас лайвчин Мөнх-Эрдэнийг НИТХ-д нэр дэвшүүлсэн байсныг нэр дэвшилтээс хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргажээ. Дарга нь одоогийн хотын дарга Нямбаатарын ангийн найз Хадбаатар. Юун  ч өсөрхүү юм бэ дээ, Нямбаа минь… Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улс төрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ… Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлж барсан. Гэтэл Хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй. Нямбаа минь чи ч гэсэн нэгэн цагт тэмцэгч явсанаа санамаар даа…. Тэр үед одоогийн санхүүжүүлэгч М.Энхболд чинь өөрийг чинь барьж авч шоронд хийх боломж байж л байсан…" гэж бичсэн билээ.

Тэгвэл өнөө өглөө хотын дарга Х.Нямбаатар хариу барьж, өөрийн сошиал хуудастаа: "Нэг хэсэг завсарлаж мартагдаж байсан Женкоист тархи угаалт эргээд амилж байна уу гэлтэй ямар танил технологи вэ. Монголыг хорлож цөлмөж ханадаггүй аль газраас ирсэн албин чөтгөрүүд вэ та нар. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихав уу. Чиний эзэн шиг хоморголон шоронжуулсан хүн одоогоор Монголд алга. Надад хүн шоронд хийдэг эрх мэдэл байхгүй. Энэ тархи угаалтаа зогсоогоорой. Гишгэсэн мөр чинь худал. Мөнхбаясгалан гэж нэр чинь худал, удам судар чинь хүртэл худал. Би дуугүй л байгаа шүү. Насаараа гэмт хэрэг хийж амьдарсан эзнийхээ нүглийг цайруулах гэж, талийгаач О.Дашбалбарыг хүртэл гүтгэж, түүнээс хойш энэ Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн амьдрал чинь худал. Монголыг багахан хорлоорой гэж хэлэх байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж