Нийслэлийн Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг дэмжих төвөөс зохион байгуулж байгаа "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр /2024.09.14/ Жуковын талбайд болж байна.
Өдөрлөгийн үеэр 100 орчим ЖДҮ эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэд бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа юм байна. Түүнчлэн өдөрлөгт:
•Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ
•Оюуны өмчийн газар
•Баянзүрх дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс
• Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
•Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
•Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар
•Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн байгууллага иргэдэд үйлчлэх юм.
Тус өдөрлөгөөр бичил бизнес буюу өрхийн үйлдвэрлэгч нарыг нэгтгэж, "Баянзүрх дүүрэгт үйлдвэрлэв" нэрийн барааны дэлгүүртэй болох зэрэг олон ач холбогдолтой.
Түүнчлэн тус өдөрлөгөөр дамжуулан Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн "Нэг Зүрх Манлайлал" ТББ-ийн танилцуулгыг хийж гишүүнчлэлээ бүртгэх ажлыг хийх юм.
"Нэг Зүрх Манлайлал" ТББ нь ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг нэгдмэл дуу хоолойгоор хуулийн хүрээнд хүргэх, төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийн хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг ойртуулах зорилготойгоор өөрсдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан аж.
Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэ 2024-09-14 66.181.191.126
тэнэглэл