Элон Маск хаа ч явсан 20 хамгаалагчтай явдаг гэв

Элон Маск хаа ч явсан 20 хамгаалагчтай явдаг гэв

Элон Маск хаа ч явсан 20 хамгаалагчтай явдаг гэв

Элон Маск хаашаа ч явсан 20 орчим бие хамгаалагчтай, эмнэлгийн мэргэжилтэнтэй явдаг гэж "The New York Times" мэдээлжээ. Тэдгээр хамгаалалтын ажилтны зарим нь зэвсэглэсэн байдаг аж. Аюулгүй байдлыг нь хариуцах ийм олон ажилтан дагалддаг нь мэдээж утга учиртай. "Bloomberg"-ийн мэдээлсэн тэрбумтнуудын индексээр Элон Маск бол 250 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн. Тиймээс энэ их баялаг нь түүнд бодит эрсдэл дагуулна гэж үздэг.

Гэхдээ Маск үргэлж ийм баян чинээлэг байгаагүй. Тэрбээр хамгаалалтгүйгээр эрх чөлөөтэй явах дуртай байсан. Гэсэн хэдий ч үүрэг даалгавар өгөх, аюулыг нягтлан шалгах, өөрийг нь мөрдөж, дагаж байж болзошгүй хүмүүсээс сэрэмжлэх зорилгоор 2014 оноос байнгын харуул хамгаалалттай явах болжээ.

"The New York Times"-ын мэдээлснээр хамгаалалтын сарын зардал нь зургаан оронтой тоогоор хэмжигддэг. 2016 оны нэгдүгээр сард л гэхэд 163 мянган ам.доллар хүрсэн гэжээ. Түүний хөрөнгө өсөхийн хэрээр аюулгүй байдлын эрсдэл ч нэмэгдсэн тул хамгаалалтын арга хэмжээнд улам их өч холбогдол өгөх болсон. Тухайлбал, 2022 онд түүний гэрийн хаяг олон нийтэд ил болсны дараа Маск нууцаар байшин худалдаж авчээ. Түүний гэр 24/7 харуул хамгаалалттай гэж эх сурвалж хэлсэн байна.

Өөрт нь заналхийлдэг аюулын талаар тэр ярихаас зайлсхийдэггүй. "Тесла"-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн зургадугаар сард болоход Элон Маск сүүлийн хоёр сарын хугацаанд өөрийг нь ална гэж хүн сүрдүүлсэн талаар мэдэгджээ.

"Тесла" компани 2023 онд 2.4 сая, 2024 оны хоёрдугаар сар хүртэл 500 мянган ам.долларыг Элон Маскийн хамгаалалтад зарцуулсан гэх мэдээлэл байна. Энэ нь түүний аюулгүй байдлын нийт зардал биш нэгээхэн хэсэг нь гэдгийг мөн онцолжээ.

Хамгаалалтын ажилтнууд Элон Маскийг хаа явсан газарт нь, тэр бүү хэл угаалгын өрөө хүртэл нь дагадаг гэж "Business insider"-т мэдээлжээ. Маскийн эцэг Эррол хүүгийнхээ аюулгүй байдлын талаар ярихдаа "Түүний эргэн тойронд 100 орчим хамгаалагч байдаг ч гэсэн би айж байна" гэжээ. Элон Маск Өмнөд Африк дахь аавынхаа байшингийн хамгаалалтыг ч бас нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-14 202.179.11.230

Ih mungu ni tuuniig erh chuluugui bolgojee.

Avatar

XTN #; 2024-09-14 216.38.195.74

kptlzng

Avatar

Нэргүй 2024-09-14 122.201.31.158

зовлонгүй хүн хаана ч үгүй билээ,

Avatar

Зочин 2024-09-14 66.181.189.121

ИЛОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж