Хоригдлуудыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Хоригдлуудыг баривчиллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Төв аймаг дахь Мааньтын чанга дэглэмтэй хорих ангиас гурван хоригдол оргосон талаар мэдээлж байсан билэээ. Эдгээр хоригдлуудыг өнөөдөр 13 цагийн үед Багануур дүүргийн нутаг дэвсгэр долдугаар зөрлөгийн орчмоос баривчилжээ. Оргодлууд нь хүн амь, хүчин, хулгайн хэргээр 3-24 жилийн ялтай Э.Лхагвадорж, К.Нурблоз, Х.Төвшинтөр нар байжээ. Тэдгээр хоригдлууд өчигдөр орой 22.00 цагийн орчим хамгаалалтын дохиоллыг эвдэж оргосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын 80 орчим хүнтэй бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилсны дүнд ноцтой хохирол амсалгүй баривчилжээ. Оргосон ялтнуудыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж