Юн Сук Ёлын үнэлгээ хамгийн доод түвшиндээ хүрэв

Юн Сук Ёлын үнэлгээ хамгийн доод түвшиндээ хүрэв

Юн Сук Ёлын үнэлгээ хамгийн доод түвшиндээ хүрэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын үнэлгээ 20 хувь хүртэл буурсныг Баасан гаригт танилцуулсан санал асуулга харуулжээ. Энэ нь түүний 2022 оны тавдугаар сард албан тушаалаа хүлээж авснаас хойших хамгийн бага үнэлгээ болж байна.

"Gallup Korea" агентлагийн явуулсан судалгааг харвал Юн Сук Ёлын гүйцэтгэлийн эерэг үнэлгээ өмнөх долоо хоногоос гурван хувиар буурсан бол сөрөг үнэлгээ нь бүх цаг үеийн дээд амжилт буюу 70 хувьд хүрч, өмнөх долоо хоногоос гурван хувиар өссөн байна.

Анагаахын сургуульд элсэгчдийн квотын зохицуулалт, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг нь түүнд сөрөг үнэлгээ өгөх гол шалтгаан болжээ.

Харин намын үнэлгээний хувьд эрх баригч Ардын хүч нам 28, гол сөрөг хүчин Ардчилсан нам 33, Солонгосыг сэргээн босгох нам найман хувийн үнэлгээтэй байна. Ардын хүч намын үнэлгээ өмнөх долоо хоногоос гурван хувиар буурч, Юн Сук Ёлын засаг захиргааны үеийн хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Санал асуулгыг Мягмар гаригаас Пүрэв гаригийн хооронд явуулсан бөгөөд 1002 хүн оролцсон байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-14 202.126.90.183

Миний найзын нэр хүнд өснө өө.Бүү санаа зов.

Avatar

-ylcuunzbxn-; 2024-09-14 216.38.195.74

cxyznple ; + NZM$ #;1

Avatar

-zbxn: 2024-09-14 216.38.195.74

Plae cxyzn

Avatar

y ; 2024-09-14 216.38.195.74

# ;

Avatar

Нэргүй 2024-09-14 185.220.101.48

5000$ temu.com/s/z6FVQZwBdgF2AnL2

Avatar

зочин 2024-09-14 66.181.160.123

Заа бас л буухаар нь шорондд хийхнь л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж