"Спортын гэмтлийн чиглэлээр бэлтгэгдсэн эмч ховор"

"Спортын гэмтлийн чиглэлээр бэлтгэгдсэн эмч ховор"

"Спортын гэмтлийн чиглэлээр бэлтгэгдсэн эмч ховор"

Спортын гэмтлийн тасагт эмчлүүлэгчдэд түлхүү тохиолддог бэртэл болон тус тасгийн үйл ажиллагааны тухай ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн тасгийн эрхлэгч С.Батсүхээс тодрууллаа.


-Спортын гэмтлийн тухай тайлбарлаж өгөөч?

-Спортоор хичээллэх явцдаа бэртэл авахыг спортын гэмтэл гэнэ. Энэ төрлийн гэмтэлд өртөх нь олон шалтгаантай байдаг. Нэгдүгээрт, спортоор хичээллэж буй хэрэгслээс хамаарч болно. Хоёрдугаарт, тухайн орчин нөлөөлнө. Тэр дундаа шал хүртэл нөлөөлөх боломжтой. Стандарт бус заалнаас гадна тухайн хүний бие, физилоги уг спортоор хичээллэхэд тохиромжгүй байх боломжтой юм. Үүнээс шалтгаалаад гэмтэл бэртэл авч болно.

-ГССҮТ-д Спортын гэмтлийн төвийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-ГССҮТ нь 2012 оноос хойш үений дурангийн хагалгааг хийж эхэлсэн. Ингэхдээ бид өөр өөр тасгуудад хуваарилагдаад хийдэг байсан. Харин өнгөрсөн жилээс эхлээд манай эмнэлэг төрөлжөөд спортын гэмтлийн тасагтай болсон. Энэ нь нэг чиглэлээ дагах боломжийг бүрдүүлсэн учраас эмч болон эмчлүүлэгч нарт ч хялбар байгаа. 

Спортын гэмтлээр голчлон ямар гэмтэлтэй хүмүүс ирдэг вэ? Эмчилгээний тухай?

Спортоор хичээллэж байгаад гэмтсэн хүмүүсийн 50 хувь нь шагай нь булгарч ирдэг. Үүний дараа өвдөг болон мөрний үений гэмтэлтэй ирэх тохиолдлууд их байна. Манай төв өвдөг, мөр, төвөнх болоод урагдсан булчин, шөрмөсөнд сэргээн засах, нөхөх мэс засал хийдэг. Үүнээс гадна эмчлүүлэгчид тэр тусмаа тамирчдын хувьд гэмтлийн дараа сэтгэл гутралд орох тохиолдол байдаг. Энэ үеийг давж гарах нь чухал учраас энэ чиглэлийн үйлчилгээг мөн үзүүлдэг. 

-Хэр их хүн эмчлүүлэхээр ирдэг вэ?

Манай төвийн амбулаторийн үзлэгт өдөрт 20-30 хүн ирдэг. Харин сардаа ойролцоогоор 600-700 хүн үйлчлүүлдэг.

-Хүний нөөцийн хувьд хэр дутагдалтай байгаа вэ?

-Сүүлийн үед хүмүүс спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтойг мэддэг болж, спортыг эрүүл амьдралын хэвшлээ болгосон. Гэхдээ үүнийг дагаад спортын гэмтэл ч нэмэгдэх боллоо. Гэтэл энэ чиглэлээр бэлтгэгдсэн эмч ховор байдаг. Манай төвийн хувьд нийтдээ 30-40 хүнтэй ажиллаж байна.

-Үзлэг оношилгоо хийх боломж хэр бүрдэв? Тоног төхөөрөмж хангалттай бий юу?

-Спортын гэмтлийн тасгаа нээхээс өмнө мэс заслын чиглэлийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг бэлдсэн. Нэмж хэлэхэд, нийт гэмтлийн 50 хувь нь шагайн булгарал байдаг. Гэвч өмнө нь энэ гэмтлийг үзэхэд нарийн багаж ашиглахгүйгээр эмчилдэг байсан. Харин саяхан шагайн дурангийн багажийг нэвтрүүлснээр нарийн үзлэг оношилгоог хийх боломжтой болсон. Мэс заслын чиглэлд тоног төхөөрөмж хангалттай бий. Харин сэргээн засах чиглэлд тоног төхөөрөмж дахин нэмэгдүүлэх шаардлага байна.

Т.Хүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-14 66.181.190.139

Согтуу хүмүүсийг хэн эмчлэх юм

Avatar

Ckxdj 2024-09-14 202.9.40.81

Хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын 90 орчим хувь нь мал аж ахуйн салбар байдгийг шүү. Газар тариалланд 10 хувь л ажилладаг.
Маш том ажиилах хүчийг авч явдаг нь мал аж ахуйн нь байдгийн бн лэ. Газар тариаланг орос орон бүтээж өгсөн сүүлд нь манж хужаагууд эзлэж будаа тарьж газрыг нь завшсан улсаас мөнгөөр угжуулсан. Газар тариалнгийн бүс эрчимжсэн гэж хуцдагууд цаана манж хужагууд улсаас тэтгүүлж байх гэсээ санаархтй адгийн шаарууд байдгийнмаа. Улс будаа авах шаардлагагүй солирсон. Балайн хүүхд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж