Их Британийн 6 дипломатчийг тагнуул хийсэн гэж буруутгав

Их Британийн 6 дипломатчийг тагнуул хийсэн гэж буруутгав

Их Британийн 6 дипломатчийг тагнуул хийсэн гэж буруутгав

Москва дахь Их Британийн зургаан дипломатчийг тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутган, итгэмжлэлийг нь цуцаллаа. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба энэ талаар Баасан гаригт мэдэгдэл хийсэн бөгөөд нотлох баримт байгаа гэжээ. Харин Их Британийн засгийн газар Оросын буруутгалыг бүрэн үндэслэлгүй гэж мэдэгдэв.

Зургаан дипломатч хэдийнэ Оросыг орхиж, оронд нь өөр хүмүүс солигджээ.

Британийн дипломатууд Оросын өсвөр насныхныг өөртөө элсүүлэн, өдөөн хатгалга зохион байгуулсан. Мөн Британийн Элчин сайдын Москва дахь байранд сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийсэн гэж Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ. Оросын төрийн телевизээр зургаан дипломатчийн нэрийг зарлан, гэрэл зургийг нь үзүүлсэн байна.

Украины дайны асуудлаар Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Вашингтонд уулзахаар төлөвлөсөн. Энэ уулзалтаас хэдхэн цагийн өмнө ОХУ дээрх мэдэгдлийг хийжээ. Хоёр улсын дипломат харилцаа түүхэн доод түвшиндээ хүрсэн гэж "Al Jazeera" агентлаг мэдээлсэн. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Их Британи улс Оросын батлан ​​хамгаалахын атташег тагнуул хийсэн хэргээр хөөж байгаагаа зарласан билээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-14 202.9.41.11

Зоригийн а******н захиалагч нь гадаадад байгаа болохоор хэргийг нэг тийш нь болгож болохгүй байгаа юм биш үү. Зоригийн хэргийн талаар баримттай үнэнд ойр зүйл сонгуулийн үед ярьсан. Чимгээ, Содномдорж, Амгаланбаатар алаагүй гэдэг нь нотлогдсон. Зоригийн алуурчны талаар үнэн зүйл ярьдаг байсан "малыш" хочит Энхтүвшин харин эдний гарт алуулсан байж магадгүй гэж би боддог. Анх ч алуулчих вий дээ гэж боддог байсан. Одоо Булганг хамгаалатанд байлгахгүй бол нэг л өдөр золгүй байдлаар нас барчих вий.

Avatar

Нэргүй 2024-09-14 98.246.35.246

зоригын алуурчидыг яасан бэ новшнуудаа сонгуулийн шоу байсан гэж үү

Avatar

Нэргүй 2024-09-14 66.181.189.104

Мнайд байгаа ЭСЯ-дууд ил тод тагнуул, тархи угаах ажиллагаа хийдэг болсон ч ТагЕГ таг дуугүй.

Avatar

Нэргүй 2024-09-14 202.126.88.222

сэтгэцийн эмгэгтэй хэдэн нөхөд бна аа энд

Avatar

Б 2024-09-14 202.131.225.197

ЦАРЬ БСДА МОЛОДЕЦ. МАНГАДЫГ АЛЬ БОЛОХ ГАНЦААРДУУЛЖ, ДЭЛХИЙГЭЭС ТАСЛАХ ХЭРЭГТЭЙ. УКРАЙНЫГ ХОЁР ХОНОГТ ЭЗЭЛЖ ЧАДААГҮЙ Ч ЕВРОПЫН ДАРААГЫН АВРАГА ТОМ ХОЙД СОЛОНГОСЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХЭРЭВ ТЭГВЭЛ ДАХИАД ХОРИН ЖИЛ ХААН ШИРЭЭГ ЗАЙДЛАНА ШҮҮ ДЭЭ. АМЖИЛТ ЦАРЬ БСДА МИНЬ.

Avatar

Нэргүй 2024-09-14 103.168.34.87

АНУ. Англи Франфцчуудаас дөйх луустмл үай бармя. Дандаа улс гүрэн тогтворгүй болгодог

Avatar

Нэргүй 2024-09-14 185.220.101.48

5000$ temu.com/s/z6FVQZwBdgF2AnL2

Avatar

Нэргүй 2024-09-14 45.148.10.169

"Англи хүн ирвэл хэрүүл эхэлдэг" Энэтхэг зүйр үг.

Avatar

зочин 2024-09-14 66.181.160.123

"Орос хүн ирвэл хядлага эхэлдэг " Украйн зүйр үг .

Avatar

Нэргүй 2024-09-14 66.181.186.10

"ДоЯ-ны ногоон малгайтнууд барьдаг байцаадаг, бууддаг булдаг" Монгол ардын үнэн үг

Avatar

Нэргүй 2024-09-14 66.181.189.104

Оффшорыг дэлхийд англичууд бий болгосон гэдгээс үзвэл зөв л зүйр үг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж