Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин "Rain" тэргүүтэй уран бүтээлчид болон монгол уран бүтээлчдийн хамтарсан “Super Concert” тоглолт маргааш /2024.09.15/ "Hit park"-т болно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Evandis Entertaiment" ажиллаж байгаа бөгөөд тус энтертаймент нь хоёрдугаар сард Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, "MC Sniper", "Bloo" нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ удаагийн тоглолтод Өмнөд Солонгос улсаас зургаан уран бүтээлч оролцож байна. Тодруулбал, "Rain", "Dara", "Bloo", "Bigone", "Tricky", "Potaito" нарын уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.
Харин Монгол Улсаас дуучин Ука, "Sweetymotion" хамтлаг, дуучин Хаянаа, "A-Sound" хамтлаг, "Choijoo", "Galtmah", "Magnet Brain", "Doid", "Sanaa Z" болон "Ami" нарын 10 уран бүтээлч оролцох юм.
Үзэгчдийг 16:00 цагаас эхлэн оруулах бөгөөд 17:00 цагаас тайзны хөтөлбөр эхэлнэ.
Зочин 2024-09-14 139.5.217.57
Монголд кимчи соёлын нөлөөнд хэт автсан, өөрийгөө кимчи гэж төсөөлдөг залуус их л олон байх шиг, энэ яваандаа уршигтай байж мэдэх
Зочин 2024-09-14 202.126.91.248
Кимчи соёлыг шүтэгчид очиж үз үз
Зочин 2024-09-14 59.153.112.55
манай хөгшин дуучид биш залуу дуучид оролцохгүй бол монголчууд маш хуучинсаг харагданааа
Азаа 2024-09-14 202.21.97.178
нэг ч мэдэх хүн алга кккк
Нэргүй 2024-09-14 202.9.40.86
кимчинүүд жилд 1.2 сая нохой иддэг хэвээрээ юу
JenniferKing 2024-09-14 95.182.127.19
Харуулах боломжгүй.