Роналдо цахим орчинд 1 тэрбум дагагчтай болжээ

Роналдо цахим орчинд 1 тэрбум дагагчтай болжээ

Роналдо цахим орчинд 1 тэрбум дагагчтай болжээ

Хөлбөмбөгчин Кристиано Роналдо цахим сүлжээнд нэг тэрбум дагагчтай болжээ. Тэрбээр энэ гайхалтай амжилтад хүрсэн анхны хүн болж байна. Түүний инстаграм, фэйсбүүк, твиттер, "YouTube", "Weibo", "Kuaishou" зэрэг цахим сүлжээнүүдийн нийт дагагчийн тоог нэгтгэхэд нэг тэрбум хүрсэн аж.

Гэхдээ энэ нь бодитоор нэг тэрбум хүн гэсэн үг биш. Дагагчид дунд хуурамч хаяг цөөнгүй байгаа гэж үзэж байна.

"Гэсэн хэдий ч энэ бол анхаарал хандуулахгүй байхын аргагүй гайхалтай тоо. Гайхалтай ололт амжилт. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарт гарч буй өөрчлөлтийг улам тодотгож байна. Технологийн ачаар хүмүүст хэрхэн хүрч болохыг харуулж байна" гэж "PP Foresight" байгууллагын мэргэжилтэн Паоло Пескаторе хэлжээ.

Хөлбөмбөгийн талбай дээр Роналдо аргентин од Месситэй өрсөлддөг гэх боловч цахим сүлжээнд тийм өрсөлдөөн байхгүй. Учир нь Месси ердөө 623 сая дагагчтай ажээ.

Цахим сүлжээнд хамгийн их дагагчтай бусад алдартнаас дурдвал, Селена Гомез 690 сая, Жастин Бибер 607 сая, Тэйлор Свифт 574 сая, Рок 557 сая, Кайли Женнер 551 сая, Ариана Гранде 508 сая дагагчтай. Харин дэлхийн шилдэг "YouTuber" гэгддэг "MrBeast" 543 сая дагагчтай.

Кристиано Роналдо "YouTube"-д дөнгөж өнгөрсөн сард нэгдсэн. Гэтэл түүний хаяг ганцхан долоо хоногийн дотор 50 сая дагагчтай болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2024-09-14 66.181.187.76

Тэмээ Рональдог ямар тэнэгүүд нь сонирхдог байна аа ! ямаа Мёсси ч дээрдэх юмгүй !

Avatar

Тохиолдов 2024-09-14 66.181.190.193

Өөрийнхөө хаягыг шалга. Маргааш аз тохиож магадгүй

Avatar

cm? 2024-09-14 216.38.195.74

xylgaichduin taramdaltcg@#;

Avatar

Нэргүй 2024-09-14 202.179.26.115

зассс.

Avatar

JenniferKing 2024-09-14 95.182.127.19

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж