Хятад улс тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ

Хятад улс тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ

Хятад улс тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ

Хятад улс 1950-иад оноос хойш анх удаагаа тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болжээ. Учир нь тус улсын хүн ам хөгширч, тэтгэврийн төсөв улайхад ойртоод буй. Хууль тогтоох дээд байгууллага Баасан гаригт хуралдсаны эцэст хөх захтан буюу биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 50-55, цагаан захтан эмэгтэйчүүдийнхийг 55-58 болгон нэмэгдүүлэх саналыг баталлаа. Харин эрчүүдийн тэтгэврийн насыг 60-63 болгож нэмэгдүүлнэ.

Хятадын одоогийн тэтгэврийн нас нь дэлхийн дунджаас харьцангуй залууд тооцогддог.

Баасан гаригт баталсан төлөвлөгөөний дагуу өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэнэ. Ингэхдээ ирэх 15 жилийн хугацаанд хэдэн сар тутамд тэтгэврийн насыг нэмэгдүүлж явах юм. Хуульд заасан наснаас өмнө тэтгэвэрт гарахыг зөвшөөрөхгүй. Харин гурван жилээс илүүгүй хугацаагаар тэтгэврийн насаа хойшлуулж болно.

Хятадын төрийн мэдлийн Нийгмийн шинжлэх ухааны академийн 2019 онд мэдээлснээр тус улсын тэтгэврийн сан 2035 он гэхэд мөнгөгүй болно. Тэгвэл шинэ хуулийн дагуу хөдөлмөр эрхлэгчид тэтгэвэр авахын тулд 2030 оноос эхлэн нийгмийн даатгалын тогтолцоонд нэмэлт шимтгэл төлөх шаардлагатай болно. Улмаар 2039 он гэхэд тэд тэтгэврээ авахын тулд 20 жилийн шимтгэл төлөх ёстой болно.

Тэтгэврийн өөрчлөлтийн мэдэгдэлд хятадууд янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байна. "Ирэх 10 жилийн хугацаанд биднийг 80 хүрч байж тэтгэвэрт гаргах өөр хуулийн төсөл гарах болно" гэж нэгэн иргэн цахим сүлжээнд дургүйцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2024-09-14 202.55.188.121

mnaih bol hyatadiig duuraij bas tenegteh bhda tam8ne tetgeweriin san ni mungugui boloo blgui tomchud er emgui idej uugaad tamine

Avatar

зочин 2024-09-14 66.181.160.123

2050 он гэхэд 350 сая хүн тэтгэвэр авагч болох юм байна гэсэн тооцоо байдаг гэсэн ….

Avatar

зочин 2024-09-14 59.153.115.243

Хятадын хүн амын дундаж нас 85, манайх 67, Хятад эмэгтэй 58, эрэгтэй 63 хүрч тэтгэвэрт гарна гэхдээ 20 жилийн дараа, Монголын эмэгтэйчүүд өнөөдөр 60, эрэгтэй 65 хүрч тэтгэдэрт гарах нөхцөлтэй, энэ 5 жилийн нэмэгдлийг 5 жилийн дотор хэрэгжүүлсэн байдаг. Асар их ялгаа байна шүү. Франц тэтгэврийн насыг 63 болгох гэхэд ард түмэн эсэргүүцээд зогсоож байсан.

Avatar

JenniferKing 2024-09-14 95.182.127.19

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж