"Нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзсан"

"Нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзсан"

"Нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзсан"

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр /2024.09.13/-нд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар хэлэхдээ, Нийслэлийн сонгуулийн хороонд НИТХ-ын сонгуульд 15 нам , нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. ​Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу НИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан 15 нам , нэг эвсэлээс 282 хүн нэр дэвшигч баримт бичгээ ирүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу нам, эвсэлийг бүртгэх эсэхэд шаардагдах баримт бичгийн лавлагааг нэр дэвшигч нараас авсан. УБЕГ-т есдүгээр сарын 11-ны өдөр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.1-д Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана гэж заасны дагуу нийт 282 иргэнийг нэг бүрчлэн танилцуулж, бүртгэх эсэх тогтоол гаргасан. Ингээд нийт нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан.

Тухайлбал,

-МАН-45 хүн бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 4 хүнийг татгалзаж 41 хүн бүртгэсэн

-АН-аас 44 хүн бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 2 хүнийг татгалзаж 42 хүн бүртгэсэн

-Үндэсний эвсэлээс 27 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 3 хүнийг татгалзаж 24 хүн бүртгэсэн

-ИЗНН-аас 45 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 9 хүнийг татгалзаж 36 хүн бүртгэсэн

-Эрх чөлөө хэрэгжүүлэгч намаас 3  нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 2 хүнийг татгалзаж 1 хүн бүртгэсэн

-Иргэний хөдөлгөөн намаас 6 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 6 хүн бүртгэсэн

-ХҮН намаас 45  нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 6 хүнийг татгалзаж 39 хүн бүртгэсэн

-Үнэн ба зөв намаас 14 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 14 хүн бүртгэсэн

-Ард түмний олонхийн засаглал нам 18 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 3 хүнийг татгалзаж 15 хүн бүртгэсэн

-Иргэдийн Оролцооны нэгдэл намаас 26 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 2 хүнийг татгалзаж 24 хүн бүртгэсэн

-Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас 8  нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 1 хүнийг татгалзаж 7 хүн бүртгэсэн.

Нэг бие даагч нэр дэвших хүсэлт ирүүлсэн боловч шаардлага хангаагүй учраас татгалзсан. Нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж 249 нэр дэвшигчийг бүртгэсэн.  Нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан нэр дэвшигчдийн хувьд есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөрчилөө арилгах боломж нэр дэвшигчдэд бий. Энэ бол эцсийн шийдвэр биш гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-13 103.145.234.104

Монголын төр гудамжны лайвчин, панзчин, популист эх орноо хорлогчдын үүр уурхай биш шүү.

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 76.220.74.140

Зөв шүү дээ Шалгуур байх ёстой

Avatar

SueReece 2024-09-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

Алдаа 2024-09-13 66.181.190.220

Сандрах шаардлагагүй би сонгохгүй байж болно. Ард түмэн алдадахгүй биз

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

Vcf 2024-09-13 202.9.40.65

Дуунд хүртэл манж үгэ шургуулад зохиогоод хаачихий халх гэж оруулаад шаачих бузар муу санааты ацнууд

Avatar

АН 2024-09-13 139.5.217.30

Өнгөрсөн найман жил нийслэлд засагласан МАН-аас хулгай, луйвар хэрээс хэтэрсэн. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатарын хоёрын ногоон автобусны луйвар, С.Амарсайханы гурван тэрбумын зөөврийн усан оргилуур, авлига хороололын асуудал бол МАН-ын эмзэг цэг, сул тал нь.  Өнгөрсөн хугацаанд 2012-2016 оныг эс тооцвол Улаанбаатарт МАН засагласан. Утаа угаар, тоос шороотой дэлхийн хамгийн бохир хот болсон шүү дээ.

Avatar

зочин 2024-09-13 66.181.190.14

Хулгайч луйварчдын ихэнх нь АН дотор байдгийг монголчууд мэднэ,Олон ч удаа нийгмийн хөрөнгөө идүүлж хаширсан, Эх оронч болж жүжиглэдгийг ч мэднэ,Өөрсдөө цэвэршихийг бод,Бусдыг гүтгэж доромжилж нэр төрийг нь бохирлож байж төрийн эрхэнд шургалдаг цаг өнгөрсөн, Хэн юу хийж ,улс орныхоо төлөө зүтгэж байгааг ялгаж чаддаг болсон

Avatar

хэрүүлч өвгөн 2024-09-13 103.212.162.167

Бүх "НАМ"-ууд ялгаагүй ээ, зальтангуудын бүлэглэл шүү дээ.

Avatar

Зочин 2024-09-13 103.145.234.104

Ардчилсан нам төрөөс 8 жил хол байсны ачаар Монгол улс улс шиг улс болж Венесуелийн араас орохоос аврагдлаа. Ардчилсан намынхан ардчилал гэдгийг улсын мөнгийг дураараа идэх, жишээ нь төсвийн хөрөнгөөр барьсан эмнэлгийг оффис зориулалтаар ашиглана гэж Хууль зүйн сайд байсан Тэмүүжин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хэмжээгүй эрхт хаан мэтээр ойлгон төрийн залгамж чанараа мэддэггүй хуульч нь хүртэл наад захын хуулийн мэдлэггүй улсын дайснууд!!! АН бүүр сөнөөсэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж