Тойм: Одоо цагт Хорлоо байтугай Хоролмаа нар олширсон байна

Тойм: Одоо цагт Хорлоо байтугай Хоролмаа нар олширсон байна

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖТОЙ”

Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэнтэй ярилцлаа. 

-Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заасан байдаг. Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага ямар чиг үүрэгтэй гэдгээс яриагаа эхэлье.

-Тийм ээ. Үндсэн хуульд ингэж заасан хэдий ч манайхан нутгийн удирдлагын байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага гэсэн ялгаа бүхий  нэр томьёонуудыг хооронд нь хольж байгаа нь ажиглагддаг. Уг нь нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг хуульд нийцүүлэн өөрөө шийдвэрлэж байх эрх бүхий байгууллага гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6-11 дүгээр зүйлд заасан байдаг. Харин Нутгийн удирдлагын байгууллага гэдэг нь Хурал, Засаг даргыг хамтад нь илэрхийлж байгаа юм.

Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах гэдэг Үндсэн хуулийн ойлголт нь Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснээс үүдэлтэй юм.

Үүнийг Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэж зааснаар илэрхийлж байгаа юм. Засаг даргын төрийн үүргийг ханган биелүүлэх зохицуулалт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн “Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг”-ээр зохицуулагдаж байна. Нэг үгээр хэлбэл, Засаг дарга нэг талаас орон нутгийн Хурлын гүйцэтгэх байгууллага, нөгөө талаас хуульд заасны дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг засаг төрийн төлөөлөгч  юм. Энэ бол Монгол Улсын болон дэлхийн зарим улс орнуудын онцлог гэж ойлгож болно. Дэлхийн зарим улс орнуудад нутгийн удирдлагыг зөвхөн нутгийн удирдлагын байгууллагууд /орон нутгийн хурал, захирагч/ нь хэрэгжүүлж, төрийн удирдлагыг төв засгийн бүрэн эрхэт төлөөлөгч хэрэгжүүлдэг хэлбэр бий.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ОДОО ЦАГТ ХОРЛОО БАЙТУГАЙ ХОРОЛМАА НАР ОЛШИРСОН БАЙНА"

Урт хар даашинзаа түрийтэй цагаан гуталтай хослуулан гоёсон эмэгтэй нүдэнд содон тусав. Болзсон цагтаа уулзах газраа ирсэн тэрбээр над руу гар даллан инээмсэглэх нь нэг л дотно мэдрэмж төрүүлнэ. Түүний дүрлэгэр алаг нүд, нүүр дүүрэн инээмсэглэл яг л хэвээрээ. Зарим нь түүнийг хараад шууд л таньж байгаа байх. "Олон хүүхэд өнчрүүлсэн муухай хүүхэн" хэмээн үзэгчдэд үзэн ядагдаж, тухайн нийгмийнхээ жигшил зэвүүцлийг нь төрүүлж чадсан дүрийн нэг “Гарын таван хуруу” киноны Хорлоотой та бүхнийг уулзуулж байна. Киноны гол дүр болох Шагдарын сэтгэлийн булаасан Хорлоогийн дүрд тоглохдоо тэр 27 настай байжээ. Тэрбээр одоо БНСУ-д амьдардаг бөгөөд эх орондоо амрахаар ирээд байхад нь түүнтэй ярилцах боломж олдсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Үзэгчдийн мэдэх Хорлоо өнөөдөр ч яг хэвээрээ байна?

-Баярлалаа. Яаж залуу насыг минь гүйцэх вэ?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үүлэн чөлөөний нартай зүйрлэх нь бий. Таны хувьд гоо үзэсгэлэнгээ дотроо ч гаднаа ч "аргамжиж" чадсан сайхан эмэгтэй юм.

-Гадаад хэлбэр хөөцөлдөх дэмий. Бүгд залуу насандаа сайхан үзэсгэлэнтэй байдаг. Энд бардаж хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэл. Чи өөрөө бүхнийг хайрладаг байх хэрэгтэй. Алдсан хүнээс айх биш алдаагаа хүн рүү чихдэг хүнээс ай гэдэг үг үнэн санагддаг.

Хүний дотор сэтгэлд бурхан, чөтгөр хоёулаа байгаа. Алийгаа илүү хөгжүүлснээрээ л амьдарна.

Хүний сайн талыг ярихгүй муу талыг нь шүүрч авдаг хүмүүс надад уйтгартай санагддаг. Тийм хүмүүсээс шууд зугтмаар санагддаг. Энэ бол хамгийн хэрэггүй зан. Зүгээр л хэнийг ч ялгахгүй хайрлах хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"БИД 4 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН ШИГЭЭ 4 МЕДАЛЬ АВЛАА"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2024.09.12/ “Парис-2024”наадамд амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагч багш нарт төрийн дээд одон хүртээж, хөдөлмөрийг нь үнэллээ. “Парис-2024” паралимпийн наадамд Монголын тамирчид гялалзсан амжилт үзүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүд Сүхбаатарын одон хүртээгээд байна.  Түүнээс дараах тодруулгыг хийлээ.

-Танд баяр хүргэе,  Сүхбаатарын одон энгэртээ гялалзуулах боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Миний шагнал яах вэ, хэдэн бор "цэргүүд" маань шагнал авлаа. Төрөөс хөдөлмөрийг нь үнэлж байраар шагнаж байна. Тэдний маань амьдрал сайжирч байна. Энэ хамгийн чухал үйл явдал. Би паралимпийн хорооны ерөнхийлөгчөөр томилогдоод 15 жил болж байна. Парисын наадамд маш сайхан амжилт гаргалаа. Авснаасаа ч олон медаль авчих байсан юм шиг санагдаад улам шунаад л байна.  Хамгийн гол нь бид дөрвөн жилийн өмнө төлөвлөж байсныхаа дагуу дөрвөн медаль авсан. Маш сайхан байна.

Манай тамирчид, дасгалжуулагчдыг бүгдийг шагналаа, надад хаялага нь ирлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


“БИД МОНГОЛЫГ АРДЧИЛСАН УЛС БОЛГОХЫГ ЗОРЬСОН"

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжсөний 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн тэмдэглэлт өдрийг угтаж, Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн сэтгэгдплийг хүргэе. Анхны 53 гишүүний нэг тэрбээр ийм дурсамж өгүүлсэн юм.

Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан үеийн сэтгэгдлээ илэрхийлээч гэвэл та юу өгүүлэх вэ?

-Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ нь байнгын ажиллагаатай анхны парламент. Тиймээс манай улсад парламентын үйл ажиллагаа есдүгээр сарын 13-ны өдөр эхэлжээ гэж үзэж болно. Тэр өдрөөс хойш 34 жил өнгөрчээ. Өнөөдөр 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль явагдаж, 126 гишүүнтэй парламенттай болчихоод байна. Энэ бол шинэ үе. Шинэ үе, шинэ түүх эхэлж байна. Эдгээр 126 лидер Монгол Улсын ирэх 30 жилийн түүхийг бүтээнэ ээ гэж зарим судлаачид хэлээд байгаа юм. Их гайхалтай сорилт юм шүү. Юу гэсэн үг вэ? гэвэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, төрийн түшээд дотроо бодож, хариулах ёстой юм. Жишээ татахад, Улсын Бага Хурлын гишүүд бид тухайн үед “Ирэх 30 жилийг бүтээнэ“ гэж яриагүй. Гэхдээ бидний зорилго маш тодорхой байсан. Нэгдүгээрт, Монгол Улсаа зах зээлийн эдийн засагт шилжүүлье гэсэн зорилт тавьсан. Тухайн үед манай улс зах зээлтэй орон байгаагүй. Монголоо ардчилсан улс болгоё гэсэн. Манайд ардчилсан сонгууль ч байдаггүй. Хүний эрх харьцангуй чөлөөтэй биш, хязгаарлагдмал хүрээнд байсан тул хүний эрхийг дээдэлсэн, эрх зүйт төртэй улсыг бий болгоё гэсэн зорилго тавьсан. Тэгээд дэлхийн ардчилсан улс орнуудын эгнээнд эх орноо оруулъя гэсэн юм. Энэ бол гайхалтай зорилтууд байсан. Үүнд Улсын Бага Хуралд суудалтай улс төрийн дөрвөн намын 53 гишүүн ямар ч үггүйгээр нэгдэж байсанд л амжилтын гол нь байгаа юм. Тиймээс өнөөдөр анхны 126 гишүүн хөгжлийн шинэ эхлэлийг тавья гэж байгаа бол зорилго нэгтэй, зорилго руугаа нэгдмэл байр суурьтай явах ёстой. Эхний удаа хамтарсан Засгийн газар байгуулсан нь эхний, маш том чухал алхам гэж би бодож байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun-; 2024-09-14 216.38.195.74

– ###—; +#; ?

– zubxn; #;

Avatar

shec-; 2024-09-14 216.38.195.74

– CJX aimaarvgy #;

Avatar

JenniferKing 2024-09-14 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Сёдөдөлө 2024-09-14 202.126.90.232

Улсын бүртгэл гадаадын харьяат гэж бн уу ажилла хийжийн уу х***а оруулж ирээд байгаа зулбусгуудийг хужагуутй чин аваачаад бууддгий шдэ. Ацнууд хог шаарууд. Монгол х***а орж ирэх ёсгүй шүү оросууд орж ирж болноо монголчуудыг босгож өгсөн орон хужагууд цөлмөж хулгайлж бузрлдг.

Avatar

AIMAAr yn; 2024-09-14 216.38.195.74

1opn; ktsham#;

Avatar

Тсёа 2024-09-14 202.126.90.232

Хуцдаг манж бэ монголчууд манж хужаагууд хэдэн зужн жил хорлогдоод бн одоо цаг гэж хуцжийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж