Монголбанк бодлогын хүүг 10 хувь болгов

Монголбанк бодлогын хүүг 10 хувь болгов

Монголбанк бодлогын хүүг 10 хувь болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 10, 13-ны өдрүүдэд хуралдан, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулан 10 хувь болгох шийдвэр гаргажээ. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх, банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэрүүдтэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Банкны салбарын нийт зээлийн өсөлт эрчимжиж, хэрэглээний импортыг урамшуулах, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэхээр шийдвэрлэв.

Эдийн засаг сэргэж, зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн энэ үед хүүгийн коридор бодлогын хүүнээс +/-1 нэгж хувьд буюу нарийн коридортой байгаа нь мөнгөний захын идэвхжлийг бууруулж, бодлогын зардлыг өсгөж байгаа тул Мөнгөний бодлогын хороо хүүгийн коридорыг өргөтгөх шийдвэр гаргалаа. Хүүгийн коридорыг өргөсгөж байгаа нь төв банкны санхүүжилтийн хүүг өмнөх түвшинд хэвээр хадгалах нөлөөг үзүүлнэ.

Эдгээр багц бодлогын шийдвэрүүд нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно гэж үзжээ.

Сануулахад, Мөнгөний бодлогын хороо нь өнгөрсөн тавдугаар сард хуралдах үеэрээ бодлогын хүүг мөн 1 нэгж хувиар бууруулан 11 хувь руу оруулах шийдвэр гаргаж байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сүхээ 2024-09-13 59.153.87.20

бодлогын хүү 10 хувь болоход иргэдэд яаж нөлөөлөх вэ

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.9.40.65

Слнг нам т/а ер л адгийн олн жил манж хужаагууд үүрлэж тлшойд заларсн адгийн газар.

Avatar

зочин 2024-09-13 66.181.190.14

Сэтгэгдэл бичигч энэ мэт бусдыг доромжилж таашаал авдаг донтой юм уу эрүүл биш хүмүүс цөөнгүй байх юм,

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

karma

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж