"Боинг"-ийн 33 мянган ажилтан ажил хаяв

"Боинг"-ийн 33 мянган ажилтан ажил хаяв

"Боинг"-ийн 33 мянган ажилтан ажил хаяв

"Боинг" компанийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд дөрвөн жилийн гэрээ байгуулах саналаас дийлэнх нь татгалзаж, ажил хаялт зарлажээ. Энэ нь сүүлийн 16 жилд болж буй анхны ажил хаялт юм. Ойролцоогоор 33 мянган ажилтан өнөөөдөр /2024.09.13/ өглөөнөөс эхлэн ажил хаяжээ.

Энэ ажил хаялт нь Америкийн үйлдвэрлэлийн аваргуудын нэг, хамгийн том экспортлогч компанийн арилжааны нисэх онгоцны үйлдвэрлэлийг бараг зогсоох төдийгүй улсын эдийн засагт цохилт болно. Ажил хаялтын үргэлжлэх хугацаанаас хамааран энэ нь АНУ-ын 50 мужид байдаг 10 мянга орчим нийлүүлэгчдэд асудал үүсгэж болзошгүй юм. Тус компани нь АНУ-д нийт 150 мянган ажилтантай. Цаашилбал, 1.6 сая ажлын байрыг шууд болон шууд бусаар олгодог бөгөөд АНУ-ын эдийн засагт 79 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулдаг.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй байгуулах шинэ гэрээг гишүүдийн 95 хувь нь эсэргүүцжээ. Мөн ажил хаялтыг 96 хувь нь зөвшөөрсөн.

Сүүлийн жилүүдэд асуудал ихтэй байгаа ч гэлээ "Боинг" компани АНУ-ыг эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг хэвээр байна. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд "Боинг" олон асуудалтай тулгарсан. Эдгээрийн зарим нь эмгэнэлтэй байсан бол ичмээр зүйлс ч байлаа. 2018, 2019 онд "737 Max" онгоц хоёр удаа осолдсоноор 346 хүн амиа алдсан. Осолтой холбоотойгоор алдаагаа засахын тулд компани хамгийн өндөр борлуулалттай онгоцны нийлүүлэлтээ 20 сарын турш зогсоосон билээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард "Alaska Airlines" компанийн "737 Max" онгоцны хаалга агаарт салж унасан юм. Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч шалгалт мөрдлөгийн эцэст тухайн онгоц нь "Боинг"-ийн үйлдвэрээс гарахдаа хаалгыг бэхлэх дөрвөн боолт нь дутуу байсныг илрүүлжээ.

Ажил хаялт дэлхий даяарх хэрэглэгчдэд нөлөөлөхгүй. Тодруулбал, агаарын тээврийн компаниуд одоо ашиглаж буй онгоцоороо үргэлжлүүлэн нислэг үйлдэнэ. Гэхдээ компани амласан нийлүүлэлтүүдээ цаг тухайд нь хүргэж чадахгүй болох юм.

"Боинг" компани 2018 оноос хойш жилийн ашгаа тайлагнаагүй. Тэд энэ оны хоёрдугаар улиралд 33 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд зээлжих зэрэглэл нь хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Ажил хаялтаас өмнө ч гэсэн тус компани ойрын ирээдүйд ашигтай ажиллах төлөвгүй байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж