Газрын гүний дулааныг ашиглаж дэвшилтэт технологийг нэвтрүүлэн халаалтаа шийдсэн жишиг төслийг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 83 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлсээр гурав дахь намартайгаа золгож буй нь энэ.
Тодруулбал, Хайлааст орчимд байрладаг, төвийн дулаанд холбогдох боломжгүй, алслагдсан, 24 цагийн үйл ажиллагаатай 83 дугаар цэцэрлэгийг газрын гүнээс халаах болсноор түүхий нүүрс хэрэглэдэг уурын зуухыг халж, цахилгаан халаалтаас 3 дахин хэмнэлт үүсгэж, сард төсвөөс 4 сая төгрөгийг хэмнэх болжээ.
Тооцоолбол, өнгөрсөн гурван жилд төсвөөс 96 сая төгрөг хэмнэсэн байна.
Уг төслийг “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө тухайн үед Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлж цэцэрлэгийн халаалт болон хэрэглээний халуун усыг газрын гүний дулааны системээр шийдсэн юм.
83 дугаар цэцэрлэгийн суралцагчдын 60 хувь нь зорилтот бүлгийн хүүхдүүд. Галлагаатай гэр, байшинд амьдарч модон жорлон хэрэглэдэг жаалууд тав хоног цэцэрлэгтээ ая тухтай амьдрах тул аав, ээж, асран хамгаалагчид нь ч цэцэрлэгт нь тун дуртай. Энэ технологи нь мөн агаарын бохирдол, орчны тоосжилтыг бууруулжээ. Намрын энэ хүйтэн өдрүүдэд 83 дугаар цэцэрлэг нийтээр халаах хугацааг хүлээж жихүүцэж суухгүй, өөрсдийн эх үүсвэрээсээ хүссэн цагтаа шаардлагатай хэмжээгээр халаалтаа тохируулаад авчихна.
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн байрны хүртээмж, засвар үйлчилгээ, стандарт төд удалгүй дулаалга ая тухын асуудал ар араасаа хөврөх энэ цагт 83 дугаар цэцэрлэгийн эл шийдэл бол хаана хаанаа анхаарч анзаарч өлгөж авмаар сайн жишиг болж байна.
Иргэдийн бодит амьдралын болох, болохгүйг сайтар мэдэрч асуудлыг нь төрийн бодлого шийдвэртэй чадамгай холбож чаддаг туршлагатай сайн менежер залуус энэ мэтээр бодит үр дүнтэй, иргэдэд өгөөжтэй олон ажлыг хийсээр байгаа нь сайшаалтай.
Нэргүй 2024-09-13 85.203.15.110
газрын гүний халаалт суурилуулалт төвөгтэй, өндөр үнэтэй. Ашиглалтын зардал шаардана. Хүмүүс их сонирхдог боловч хөрөнгө оруулалт, зардлаа нөхөх хугацааг хараад л больдог. Аргагүй л дээр цахилгааны үнэ хямд болохоор хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт болчихоод байдаг. хэрэв цахилгааны үнийг чөлөөлөх юм бол хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ. Хэрвээ улсаас ийм төсөл хэрэгжүүлсэн бол үр дүнг нь нээлттэй мэдээллэж баймаар байна. энэ хэмнэлтийг яаж тооцоолов. хэдий зардал гаргаад хэдий хугацаанд зардл
зочин 2024-09-13 139.5.216.143
Хэдий хэмжээний төсөв зардлаар бүтдэг эд юм болдоо. Ил тод мэдээлж болдоггүй, манай монголын бизнесийн нууц тун хөгийн юм даа. хувийн компани бол илээр мэдээлээд захиалгаа аваад башийна даа. Төсвийнх болохоороо цавчаа шахаа нь нууц байгаам байлгүй
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
Лддд 2024-09-13 202.126.89.199
Төмөртөөмөө минь зайлж үз
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 66.181.160.50
Төр засаг үүнийг хэрэгжүүлж болдоггүй юм уу???
Зочин 2024-09-13 66.181.186.9
асар өндөр үнэтэй, үр дүн санаанд хүрэхгүй