Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.
Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолойг гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны 3-р улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ.
Нэргүй 2024-09-13 103.57.95.102
Хэзээ ч дуусахгүй???монголд хангалттай газрын тос байхгүй????
Нэргүй 2024-09-13 103.212.116.154
Энэ ажил хийж байгаа энэтхэгүүд гэж бөөн бүтэхгүй гарууд гурилдаж байлээ дээ. Тэнд ажиллаж байсан монголчууд мэднэ дээ.
Зочин 2024-09-13 59.153.112.55
хэн хэдэн удаа очоод ч нэмэргүй болсон газар бухын доодхыг харж үнэг турж үхнэ гээч нь болоод бна
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Энэ газрын тосны үйлдвэр барих ажлыг ил лалд муулж эс эргүүцэж, шахаж хавчиж торгож дарамтлаж байгаа орон нутгийн оркууд бол цөм Оросын бууны ноход,, өөрсдөө ч мэдэлгүй л бууны нохой болчихсон улныхан болой!
Өөрсдөө өөрсөнлөө дүгнэлт хийцгээгээрэй л дээ !
Шатахуунаар Оросын хамаарлаас гарах гэсэн төрийнхөө бодлогын эсрэг ажиллаад байгаагаа өөрсдөө ухаараарай!
ГТБҮ ТӨХК 2024-09-13 202.126.90.160
-г дарга цэрэггүй цаазалж шинчлэх цаг болсон үмхий хужуу бүглэсэн газар
х***а 2024-09-13 202.126.90.160
дээрээс нь доошоо хүйслээд залуу хүмүүс тавихгүй бол энэ төсөл чинь хэзээ ч бүтэхгүй ок
харвард 2024-09-13 202.126.90.160
харвардад хүнд ял тулгаж орчуулагчтай нь шоронд суулгахыг л сурждээ чи
зочин 2024-09-13 66.181.190.14
Энэ бол манай хамгийн том бүтээн бөйгуулалтын нэг биз дээ,Төр засгаас онцгой анхаарч ажил урагшлуулахад шаардагдах зүйлийг нь шийдэж өгөх нь зөв,Зарим хүмүүс юунд нь энгэж дайсагнаж харааж лоромжлоод бачимдаад байна аа, Ёс зүйгүй балмад зэрлэг тэгээд бас эрх дархад хүрэх сонирхолтой үл бүтэх этгээдүүд манайд зөндөө олон болжээ Улс төрийн тэмцэл гээч нь хэтэрч байна Ийм хүмүүс л биднийг сүйтгэнэ
дарга нар худ шүү гадаад залуучууд бас хэдэн гайгүй хувь хүмүүс л барьж байна дөө энэ үйлдвэрийг явж явж 2024-09-13 202.126.90.160
яг газар дээрээс нь мэдээллэхэд бол нутгийн иргэд л 2 жилийн өмнө хамгийн их шавар хааж хулгайч цагдаагүй илүү харж билүү долоох гэж хэдэн гадаадуудыг янз бүрээр дээрэлхэж бөөрлхөж төрийн хувийн гэлтгүй нигер ямар юмаар нь дуудаж дарамталж ирсэн, 2 жилийн дараа юу ч өөрчлөгдөөгүй өрөвдөлтэй л байгаа шүү дээ
сумынх нь засаг дарга, аймгынх нь цагдаа, 2 жилийн өмнө мэргэжлийн хяналт янз бүрээр мөнгө нэхээд л алдаа хайгаад л хогийн бараа шахаад л шогийн зангаа гаргаад л нэг тиймэрхүү л байгаа шд
Нэргүй 2024-09-13 202.126.90.160
энэ муу буриад нисдэг тэргээр даналзаж ирж ардын өдрийн цалингаар цэцэг энэ тэр өөртөө өргүүлж сагсуурж байгаад нэг шоудаж аваад л буцах шивдээ бие хамгаалагч нар нь ажилчдад томроод л хоол зөөлгүүлж идээд л юу ч юм хаха хачин хэдэн 100 айлын бөхчүүд нрэ инээд хүрчлэ сто кк
Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр ТӨХК 2024-09-13 202.126.90.160
хариуцагч нь гэж нэг улсын дампуу хойрго хачин хэнхэг хоосон хий сүрхий л гараас гаргасан юмгүй хэдэн тийшээ харж гадаадуудыг муулсан пээдэлзсэн нэг их нэр сүр худлаа гарууд байдышдээ ичэхгүй мөнгө нэхээд торгоод талбайгаараа яваад эсвэл гадаадуудаа цагдаад барьж өгч өөрийнхөө эго г тэжээгээд л нэг дампуу дампуу хоцрогдсон улсын л нэг дампуу агентлаг тэр чигт нь refresh хийж толгой түрүйгүй авж соливол таарна ямар ч хариуцагч талын үүрэггүй гадаадууд нь шоронд суухгээд байхад дээрээс нь нулимал
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Хойд их хөрш, "энхрий хайрт ах" маань манай ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧНИЙ төслүүдийг яасан ч явуулахгүй таг зогсо охоо муухан мэдэж, сайхан чаднаа !
Харин зам тавих, байшин барих, бродюр солих, метро барих, дүүжин зам, усан оргилуур хийх төслүүдийг дуугүйх эн харж мушилзаад, санаачлагчдыг нь жаахан жаахан урамшуулаад л байж байхым шив дээ !!!
зочин 2024-09-13 66.181.190.14
Зөв зүгээр байхад нь харааж доромжилж дайсагнаад байвал мэдээж зүгээр суухгүй, Энгэж дайсагнаж байж барууныхан бүх харилцаа холбоогоо тасалсан, Ойрын хямд түүхий эд түүний дотор хямд байгалын хий ,газрын тос нүүрс болон уран титан нийкель гээд өчнөөн хэрэгцээтэй чухал зүйлээсээ салж хохирсон, Транзит тээвэр нислэгүүд нь хүртэл зогсож, харилцаа худалдаа иргэдийн хөдөлгөөн зогссон, Манай зарим нөхөд биднийг ийм байдарлд оруулахыг хүёээд байна Хоёр хөрштэй харилцаа тасарвал монгол сөнөнө
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-13 101.127.170.199
Бүтээн байгуулалтын ганцхан зураг, тэр нь бараг л газрын түвшитнтэйгээ чацуу. Бусад зураг зөвхөн ОюунеЭрдэнэ. Ингэхээр мэдээ гэх үү, ОЭ пиАр гэх үү?
Зочин 2024-09-13 66.181.185.176
УИХ-аао хэлэлцүүлнэ гэнэ. сайн байна. Энэтхэгчүүд 1.0 тэрбум доллараар барьж өгнө гэчихээд 1.0
тэрбум 256 сая доллар болгосон. Одоо нэмж 400-500 сая доллар нэмж нэхэж 1.7 тэрбум болго гэнэ. ингэж нэмж болохгүй. Үйлдвэр бариад алдагдалтай ажиллана
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Манай Засгийн Газар Оросын дарамтанд ороод УИХ-аас нэн шаардлагатай дэмжлэг тусламж гуйж бгаа юм бнаа !
Нэргүй 2024-09-13 124.158.104.73
Энэ газрын тосны үйлдвэр ашигтай байж чадахгүй шинжтэй. Хүүк сагсуураад л эхлүүлсэн дээ. 2025 оноос зээлээ төлнө гэнэ. Бас л бөөн алдагдал бололтой. Нуугаад байгаам шиг гэж яригддаг.
зочин 2024-09-13 66.181.190.14
Улсын их хурлаар хэлэлцэж шийдсэн,Бүгдээрээ л газрын тосны үйлдвэр хэрэгтэй оросын нөлөөнөөс гарах шаардлагатай гэж шуугиад байсан Хууль журам зөрчөөгүй Одоо бурууг бусад рүү юунд түлхэх болов
зочин 2024-09-13 66.181.160.123
Өчнөөн жил ухантаж ухантаж. Офисийн барилгаас өөр юм байхгүй юм шив …Метро ч бас нэг иймэрхүү замаар л орчихлоо дөө…
Дандаа л нэг , Энэтхэг, Хятад , Орос, Солонгос гэсэн мөнгөний хонжоо харсан улсуудын аманд гүйгээд орчих юм аа !!!!…
Гэтэл Японууд яг чин сэтгэлээсэй тусалж байхад тоожоогооч амьтан алгаа
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Хамгийн гол нь Орос их хөрш маань янз бүрээр нөлөөлөө д урагш ахиулахгүй зогсоогоод бна шүү дээ ! Оросын гар хөл болсон улс төрчид манай УИХ, ЗГ-аар дүүрэн бна, тэдн ий троллууд хот хөдөө, гудамж талбайгаар дүүрэн бнаа !!! Ихээхэн хөөцөлдөөд байвал "Гөлгөө яалаа?!" гэдэг шиг "Баяр яалаа !!!" л гэнэ шүү дээ .
Нэргүй 2024-09-13 66.181.182.89
Hudalch D
Хуцаа 2024-09-13 122.201.19.61
хамаг нефтийг нь хар х***а ачиж тоносоор дууслаа
иргэн 2024-09-13 59.153.84.210
Энэтхэгүүд их удаан шүү ккк
Нэргүй 2024-09-13 103.57.93.197
Поп
Зочин 2024-09-13 94.198.41.42
Тэтгэвэрийн хэдэн авгай нараар дүүрсэн Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ээ гэж, 2 үйлдвэр барих зардлаар нэг үйлдвэрийг 3 үйлдвэр барих хуганцаанд ганц үйлдвэртэйгээ бантан царайлсаар, энэ ХҮҮК гэж тэнэг ёстой бүтэхгүй ээ, Оюунэрдэнэ гэж бас нэг маанаг гар.
Энэтхэгийн зээл ард түмний өр 2024-09-13 203.91.116.130
Д.Алтанцэцэг, О.Энхбаяр гэж тэтгэвэрт гарсан хэдэн хөгшин авгай нар мега төсөл удирдах нэрээр балайгий нь хутгаж байна даа. Дахиад л энэтхэгийн өгсөн зээл хүрэлцэхээ байсан, анх 1,2 тэрбум ам доллар гэж байсан, одоо 2,4 тэрбум болчихсон яваа шүү.
Байгууллагын хар авгай 2024-09-13 196.196.203.122
Хаа байгаа газраа гай болж явдаг, газрын тосны гайнууд, байгууллагын хар авгай хочит Энхбаяр авгай, одоо 60 хүрчээд зайлаач.
Нэргүй 2024-09-13 59.153.115.157
Хамаг нефтээ х***а руу зөөчхөөд үхсэн ацны үйлдвэр барих
Нэргүй 2024-09-13 45.117.32.6
Yamar ch neftgui baij neg l ih haramalsan humuus bhiimaa kkk.