Хүчирхийлүүлсэн байж болзошгүй 400 хүүхдийг аварчээ

Хүчирхийлүүлсэн байж болзошгүй 400 хүүхдийг аварчээ

Хүчирхийлүүлсэн байж болзошгүй 400 хүүхдийг аварчээ

Нэр хүндтэй бизнес байгууллагуудын ивээн тэтгэдэг асрамжийн газарт байрлах 400 гаруй хүүхэд бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэргийг Малайзын эрх баригчид илрүүлжээ. Улмаар тухайн хүүхдүүдийг улсын асаргаанд шилжүүлэн авсан байна.  Цагдаагийн ерөнхий байцаагч Разарудин Хусайн хэлэхдээ "Лхагва гаригт хоёр мужийн 20 асрах байранд зохион байгуулалттай дайралт явуулсны дараа 402 хүүхдийг аварсан. Мөн шашны багш, асран хамгаалагч зэрэг 171 насанд хүрсэн хүнийг баривчилсан. Эдгээр асрах байрыг "Global Ikhwan Services and Business" (GISB) компани ажиллуулдаг" гэв.

Аврагдсан хүүхдүүдийн дунд нэгээс 17 хүртэлх насны 201 хүү, 201 охин байсан бөгөөд тэднийг үл тоомсорлож, хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл авсны дараа мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан байна.

Тухайн мэдээллийг нэрээ нууцалсан хүн илгээсэн байна. Мөрдөн байцаалтын үеэр зарим хүүхдүүд нь Исламын шашинт "GISB" компанийн ажилтнуудын хүүхэд байжээ. Тухайн хүүхдүүдийг төрөөд удаагүй байхад нь байгууллагын асрамжийн газарт шилжүүлсэн бөгөөд хүчирхийлэл дунд өсдөг байсан гэж Разарудин мэдэгдсэн юм. Тэрбээр мөн "Хэрвээ хүүхдүүд өвдсөн бол эмнэлгийн тусламж авч чаддаггүй. Тэднийг алдаа гаргах бүрт нь шалзлам халуун халбагаар түлж шийтгэдэг байсан. Мөн асран хамгаалагч багш нар нь эрүүл мэндийн үзлэг нэртэйгээр биед нь зүй бусаар хүрдэг байсан" гэжээ.

"GISB" компани үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд гэм буруугүй гэдгээ нотолно гэв.

Тус компани Индонез, Сингапур, Египет, Саудын Араб, Франц зэрэг хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнчин хүүхэд асардаг сайн үйлсийн байгууллага гэх нэрийн доор мөнгө угаадаг байсан гэж цагдаа нар үзэж байна. Уг хэргийг хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хуулийн дагуу шалгаж байгаа юм.

Эх сурвалж: ALJAZEERA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.217.166

laliin shashind huuhed huchindeh, eriig emleh ni nugeld tootsogdoggui bololtoi! Adguusnaasnii uhamsraas ch door surgaali bololtoi.

Avatar

Мал news.mn 2024-09-13 66.181.182.241

Манай мэдээллийн сайтууд жоохон ч гэсэн цензуртэй хандмаар байна. хаа байсан Малайзын дотоодын үйл явдал манайд юуны хэрэгтэй гэж… Зүгээр хандалтаа өсгөх гэсэн явуургүй үйлдлээс чин болж иргэдийн сэтгэл зүйд цочрол өгч, амгалан тайван байдлыг алдуулахын шаардлагатай юм уу?

Avatar

Нэргүй 2024-09-13 202.55.188.34

Ёстой муу ёрын газар юм аа. Манайх гадны байгууллага сүм хийдүүдийн үйл ажиллагааг хянах ёстой. Хүчирхийлэхгүй ч буруу төлөвшил өгөөд, христ сурталчилдаг бсан гитарын сургалт явуулдаг залуугийн тухай хүмүүс ярилцаж байхыг сонссон. Баптист сүм гээчид дэлхийн түүхийг зөвхөн еврэйчүүд үнэн зөв заадаг гээд итгэсэн эмэгтэй бсан.
Тархи угаалтыг шууд хийж бн шдээ. Үнэхээр аюултай.

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 103.212.116.208

малайз гэж нэг замбараагаа алдсан муухай улс байдаг юм байна

Avatar

SueReece 2024-09-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 94.130.151.194

Оросууд л байгаа даа.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж