Нетаниягу, Абу-Мазен сар хоёр удаа уулзалдана

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Нетаниягу, Абу-Мазен сар хоёр удаа уулзалдана

Фото: ISRA.com/AP

Израиль-Палестины шууд хэлэлцээрийн эхлэлийн нээлт есдүгээр сарын 2-ны өдөр Вашингтон хотноо Төрийн департаментын байранд боллоо. Түүнийг Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон нээсэн байна.

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу ба Палестины автономын дарга Абу-Мазен (Махмуд Аббас) хоёрыг израиль-палестинчуудын хоорондын сөргөлдөөнийг нэг мөр арилгах хүсэл мөрөөдөл, эр зориг гаргасанд Клинтон баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Барак Хусейн Обамагийн нэг биш удаа хэлж байсан “АНУ хэлэлцээрийг дэмжинэ, гэхдээ тэд аль нэг талд нь ямар нэгэн гэрээг шахахгүй” гэсэн үгийг нь хатагтай Клинтон давтлаа.

Дараа нь Нетаниягу үг хэлэв. Энхийн гэрээ бол Израилийн талаас аюулгүй байдлаа хангах шаардлагад тулгуурласан байх ёстой. Амьдралтай энх тайван хоёр талаас эмзэглэлтэй буулт харилцан хийлцэж байж тогтож болох юм гэдгийг тэрээр онцолжээ.

Абу-Мазены үзэж байгаагаар бат бэх энх тайван зөвхөн Израиль ба Палестинд биш Ойрхи Дорнодын бүх ард түмэн ба АНУ-д хэрэгтэй гэнэ. Палестинчуудын шаардлага бол илүү ч үгүй, дутуу ч үгүй зөвхөн НҮБ-ын тогтоолд тусгагдсаныг биелүүлэхэд оршино гээд Израиль хандан суурин барихаа зогсоож, Газын зурвасын бүслэлтээ буулгахыг Абу-Мазен уриалсан байна.

Израиль есдүгээр сарын 26-ны дараа Иуди ба Самарид барилгын ажлаа лавтай сэргээнэ гээд Абу-Мазен нэлээд ууртай байгаа юм. “Энэ нь ойлгомжтой байсан бол ноён дарга та яагаад далай алгасан нисэхийг зөвшөөрсөн юм бэ?” гэж Палестины төлөөлөгчдийн нэг түүнд хэлсэн байжээ. Еврейн сууринг хилийн тусгаарлах ханын ойролцоох  том сууринуудад сэргээх ба хүн амын өсөлтөөс хамааран жижиг сууринг ирээдүйд өргөтгөнө гэсэн Тагнуулын албаны сайд Дан Меридорын санал болгосон хувилбараар Израиль явах бололтой.

АНУ-ын Ойрхи Дорнодын бие төлөөлөгч Жорж Митчелл хоёр талын лидерүүд хоёр долоо хоног тутам уулзалдаж байхаар тохиролцсон тухай мэдэгдлээ. Энэ нь одоогоор энэ хэлэлцээрийн бодит тохиролцоо болж байна. Бусад яриа нь эрмэлзлээ илэрхийлэн ерөнхий үг байлаа.

Митчеллын хэлснээр хэлэлцээрийн эхний ээлжид жилийн эцэс хүртэл явцуу хүрээний тохиролцооны төслийг бэлэн болгохыг чухалчилж байна. Тэгээд ч Клинтон Нетаньягуд хандан суурин барих хоригоо жилийн эцэс хүртэл сунгахыг уриалсан байв. Суурин барихыг хориглосон хориг долоо хоногийн дараа дуусах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж