Сар хүрэхгүй хугацааны дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж байна. Энэ сонгуулийн талаар хүмүүс тэр дундаа нийслэлчүүд төдийлөн мэддэггүй. Угтаа Улаанбаатарчуудын хувьд хамгийн чухал өдөр бол ирэх аравдугаар сарын 11-нд болох сонгуулийн өдөр. Тэгэхээр нийслэлд амьдарч байгаа хүн бүрд хамааралтай энэ өдөр ирц өндөр сонгуульдаа оролцох нь чухал. Үүний тулд сонгогч хувийн мэдээллийн хувьд зөрүүгүй, санал өгөх байраа мэдэх хэрэгтэй. Бид сонгогчдод шаардлагатай зарим мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс өмнө 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ноос өмнө шалгасан байх шаардлагатай.
Энэхүү мэдээллийг хэрхэн шалгах вэ? Нэгдүгээрт, та улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад хандаж, цахим санд иргэний бүртгэлийн дугаараа бичиж, бүртгэлтэй хаяг цонхонд оршин суугаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороог сонгож шалгах товчийг дарна. Хоёрдугаарт, шалгах товчийг дарснаар эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, дэлгэрэнгүй хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх төлөв, сонгуулийн хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо гарна. Гуравдугаарт, сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаягт бүртгэлтэй сонгогчдын тоо гарна. Дөрөвдүгээрт, таны мэдээлэл зөв бол мэдээлэл зөв сонголтыг хийнэ.
СОНГОГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ ЯАХ ВЭ?
Сонгогчид мэдээллээ шалгаж, зөрүүтэй, буруу мэдээлэл байвал засах боломжтой. Хэрэв мэдээлэл нь зөрүүтэй бол буруу мэдээллийн арын сумыг дарж идэвхжүүлнэ. Жишээ нь таны оршин суугаа хаяг зөрүүтэй бол дэлгэрэнгүй хаяг, хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо зөрүүтэй тохиолдолд сонгогчийн тоо гэсэн мэдээллийн арын сумыг хойш түлхэж идэвхжүүлнэ. Ингэснээр зөрүүтэй мэдээлэл цэс улаан өнгөтэй болж, дарахад идэвхжинэ. Үүний дараа мэдээлэл зөрүүтэй хэсгийг идэвхжүүлснээр таны мэдээлэл, гомдол бичих цонх гарч ирнэ. Тухайн хэсэгт та идэвхтэй ашигладаг холбоо барих дугаар болон и-мэйл хаягаа бичих юм. Нэмэлт тайлбар цонхонд мэдээлэл, гомдлынхоо утгыг бичээд илгээх товч дарна. Илгээх товчийг дарснаар таны зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар дүүрэг, аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ гэдэг бичиг гарч ирэх аж. Ингээд зөрүүтэй мэдээллийг бүртгэлийн байгууллага шалгана.
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 76.220.74.140
Энхрий хайрт МАН даа баярлалаа
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-09-13 122.201.31.203
худал УИХ сонголт хийгээд матийн бүлгийг улам томруулсан
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
АН 2024-09-13 139.5.217.30
Өнгөрсөн найман жил нийслэлд засагласан МАН-аас хулгай, луйвар хэрээс хэтэрсэн. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатарын хоёрын ногоон автобусны луйвар, С.Амарсайханы гурван тэрбумын зөөврийн усан оргилуур, авлига хороололын асуудал бол МАН-ын эмзэг цэг, сул тал нь. Өнгөрсөн хугацаанд 2012-2016 оныг эс тооцвол Улаанбаатарт МАН засагласан. Утаа угаар, тоос шороотой дэлхийн хамгийн бохир хот болсон шүү дээ.
Зочин 2024-09-13 202.55.188.109
МАН АН хоёулаа адил х*******н гар хөл.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 66.181.189.186
СОНГУУЛЬ ХИЙГЭЭД ЮУ ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УИХ ЫН ОРЛОГЧ ДАРГА НЬ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАА ХАСУУЛААД СУУЖ БАЙНА. БИД ХЭНД ИТГЭХ ЁСТОЙ ЮМ ТӨР ЗАСАГТ ИТГЭХГҮЙ
Cmxkkx 2024-09-13 202.9.40.221
Слнг адгийн прокурор шүүх хог шааруудыг торло.
Нэргүй 2024-09-13 202.9.41.11
Улаанбаатар хотод АН болон бусад нам олонх болвол Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцээд хэл амаа олохгүй ажил урагшлахгүй нв тодорхой. Сэлбэ дэд төвийн харьяа газрууд , Баянхошууг барилгажуулж иргэдийг орон сууцанд оруулах ажил ч нам зогсоно. Тийм болохоор нийслэлийнхэн МАН-д саналаа өгч эхлүүлсэн ажлыг нь дуусгах хэрэгтэй. Метро, дүүжин гүүр, шинээр баригдаж байгаа гүүр түнелийн ажлууд өөр хүчин гарч ирвэл шууд царцана
Нэргүй 2024-09-13 59.153.86.156
Тэнэгтээрэй МАН мөрөөдөл дүүжин гүүрэндээ орооцолдож үхээрэй за.