Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсэгтэй холбоотой уран баяжуулах байгууламжид шалгалт хийж, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх даалгавар өгсөн байна. Эрх баригч Ажилчны намын Родонг Синмун сонины Баасан гаригийн дугаарт Ким центрифугийн тоог нэмэгдүүлж, шинэ төрлийн центрифуг нэвтрүүлэх төлөвлөгөөг урагшлуулахыг албаны хүмүүст даалгасан гэж бичжээ.
Зэвсгийн чанартай цөмийн материал үйлдвэрлэх суурийг цаашид бэхжүүлэх шаардлагатайг мөн Ким онцолсон байна.
Ким баяжуулах байгууламжтай танилцаж буй гэрэл зураг сонинд нийтлэгджээ. Хойд Солонгос арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цөмийн бүтээн байгуулалтаа цаашид ахиулах төлөвлөгөөгөө зарлаж магадгүй гэнэ. Түүнчлэн өнөөдөр /2024.09.13/ Ким Жон Уны ажиглалт дор 600 мм-ийн пуужин харвагч шинэ төрлийн төхөөрөмжийг туршилтаар харважээ. Хойд Солонгос эдгээр төхөөрөмжийг "супер том пуужингууд" гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж:NHK
Нэргүй 2024-09-13 38.42.106.107
NHK ийн суумин сурвалжилагч хойд со-д байхгүй нь лав
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 203.91.116.130
600 мм гэдэг чинь 60 см, юуны супер том байх билээ дээ
Нэргүй 2024-09-13 202.126.91.221
Чиний боожгойноосос хэдэн сая дахин том байгаа биз дээ улны гуйлагчин минь