Хоригийг үл харгалзан Орос баруунаас худалдан авалт хийжээ

Хоригийг үл харгалзан Орос баруунаас худалдан авалт хийжээ

Хоригийг үл харгалзан Орос баруунаас худалдан авалт хийжээ

Францын "Michelin" фирм, Их Британийн "Dunlop" зэрэг барууны үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн жил 30 сая ам.долларын үнэ бүхий онгоцны дугуйг Орост худалдаалсан байна. Тус улс Укрианд түрэмгийлснээс хойш олон улсын хориг арга хэмжээнд орсон байдаг ч барууны зарим компаниудтай хамтран ажилласан хэвээр байна гэж Киев мэдэгдэв. Орос нисэх онгоцны дугуйгаа гадаад орнуудаас худалдан авдаг.

Гаалийн бүртгэлээс харахад 2023 онд тус улсад импортлогдсон дугуйны дийлэнх хувийг Франц, Их Британи, АНУ, Японд төвтэй компаниуд үйлдвэрлэсэн байна.

АНУ болон Европын холбоо 2022 оны хоёр болон дөрөвдүгээр сард Орост агаарын тээврийн дугуй худалдахыг хориглосон. Их Британи 2023 оны арванхоёрдугаар сард тодорхой хязгаарлалт тавьсан бол Япон тухайн оны долдугаар сард арга хэмжээ авсан байдаг. Гэсэн хэдий ч Орос хориг арга хэмжээг амжилттайгаар тойрон гарч, барууны компаниудаас худалдан авалт хийсээр байна.

Өнгөрсөн жилийн импортын 70 хувийг Францын үйлдвэрлэгч "Michelin"-ийн дугуй эзэлж, 28 сая ам.долларын борлуулалт хийжээ.

Уг бүтээгдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавровын ашигладаг нисэх онгоцны дугуй багтсан байна. Мөн АНУ-ын "Goodyear", Британийн "Dunlop", Японы "Bridgestone" нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний импорт Орост ирсэн нь батлагдсан байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн дотоод тайланд дурдсанаар, өнгөрсөн жил Орост орж ирсэн барууны бараа бүтээгдэхүүний ихэнх нь Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб болон Төв Азийн орнуудаар дамжин иржээ. Шууд экспортыг гуравдагч орнуудад бүртгэлтэй компаниуд хийсэн бөгөөд гааль дээр Орост бус өөр улсын нэрийг ашиглан хориг арга хэмжээг тойрчээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХахаХаха
32
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-13 202.126.91.209

Баруунгүй бас хятад иран хойд солонгосгүй бол орос үхлээлдээ,,,,,,,

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.218.93

garchig ih sonin bn baruuniihan uursduu horigoo zurchsun bnshuudee orsiin buruu gej u bhv dee hun avhuu geheer n l avjee

Avatar

Hun 2024-09-13 122.201.31.4

uhsen atcanii horig be

Avatar

Сэкэ 2024-09-13 66.181.180.156

Бусад улсууд яах вэ, бид энэ эрсдлийг яаж боломж болгож Орост бараа бүтээгдэхүүнээ татвар багатай гаргах аргаа олж ажиллах хэрэгтэй, жишээ нь Оросоос мод, модон бүтээгдэхүүн оруулж ирэх нэн тулгамдсан асуудал бна.

Avatar

Нэргүй 2024-09-13 162.255.44.102

Шaa л даё дүхүү. Сэм авгын урах оросоос очдог. Онгоцнууд нь ррос хятадын титанаар хийгддэг. Пуужингийн хөдөлгүүрүүд нь оросынх. Дунд нь украйн л үрэгдэж байна

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.183.90

Украиныг бодоод бүх бизнесээ зогсооно гэж юу байхав дээ. Араар нь гошгируулна гэж энэ дээ зеленский гуай

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.49

АНУ өөрсдөө оросоос хямд нефть, дизель түлш, уранаа авсаар л байгаа. Америкын сансрын хөлгүүд бүгд орос хөдөлгүүртэй. Оросууд америк руу ямар ч саадгүй чөлөөтэй ирж очоод. Америк хүмүүс ч орост дуртай цагтаа ирээд дуртай газраараа яваад.
Төрийн төлөө оготно гэдэг шиг биднүүс энд талцаад бие биеэ хараагаад 😅

Avatar

Нэргүй 2024-09-13 103.41.93.137

АНУ, Франц, Япон дугуй нийлүүлээгүй бол мөн олон орос онгоцны аваарт үхэх байж дээ

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.180.121

Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг. Бүх цагаан арьстнууд ба тэр дундаа Оросууд ба Зүүн Европынхон өнгөт арьстнуудыг бас дээрэлхэж ирсэн.

Avatar

Нэргүй 2024-09-13 85.203.15.193

hahaha. omgiin udirdagchiin tsetsen uhaanaa gej

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-09-13 66.181.176.131

Бизнесийн байгууллагуудад бол ашиг л чухал даа.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Кккккъъ 2024-09-13 59.153.115.207

Манай Монголд демарш хийсэн ч гэх энэ тэнэг Украин. Чадвал энэ хэдэн улсад хийлдээ. Өөрийн амьтай байлгаж бгаа ш дэ.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.21.124.29

Тэр онгоцонд суусан энгийн иргэдийг үхэг гээд дугуй нийлүүлэхгүй байж болно.

Avatar

Нэргүй 2024-09-13 23.155.24.4

5000$ temu.com/s/kma4OcaMtRHqQqQ0

Avatar

Xkdkk 2024-09-13 202.9.40.221

Орос амерки 2 муудалцуулах санаа хужаад байгаа гэхдээ амерки орос 2 муудахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.182.89

Oros chini hujaagaasaa muuhai gedegiig odd l medej bn daabid6

Avatar

Нэргүй 2024-09-13 103.41.93.137

Хожуу ч гэсэн ухаарсан нь сайн хэрэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж