Нийгэмд дуулиан тарьсан нүүрсний хэрэгт нэр бүхий улстөрчид холбогдсон. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрх мэдэлтнүүдэд хуулийн байгууллагаас шалган, хариуцлага тооцож чадсангүй. Сүүлд шүүхээс ял авсан албан тушаалтнуудыг нүүрсний "хулгайчид" биш гэж зарлав. Тухайн үед Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарлаж байсан. Уг жагсаалтад экс Ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулгаас эхлээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын нэр дурдагдсан байдаг.
БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗСЭН Ж.МӨНХБАТЫН ХЭРЭГ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "Нүүрсний асуудлаар би шалгагдаагүй. Намайг гүтгэсэн хэвлэлүүдийг шүүхэд өгнө" гэж байсан. Тэрбээр хэрэгт яллагдагчаар татагдсан даруйдаа бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өнгөрсөн жил /2023.01.30/ УИХ-ын даргад гаргаж, УИХ түүний хүсэлтийг хүлээж авсан. Түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдод нөлөөлөн, энэ хэрэгт холбогдсон гэх мэдээлэл ч цацагдаж байв.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд нэг удаа гэрчээр дуудагдсанаа нүүр номдоо бичиж байснаас хойш уг хэрэг юу болсон нь тодорхойгүй байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан болохоо хуулийнхан мэдээлж байсан билээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОВ
Авлигатай тэмцэх газраас зарласан нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрлэгдсэн байдаг. Түүний талаар одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа "Экс Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийж үндсэндээ зогссон.
Дараа нь Гашуунсухайтын төмөр замд "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж бодож байна" гэж мэдээлж байв.
Тэгвэл түүний мөнхийн өстөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Баттулга 2017-2021 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл" гэж байсан юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг оффтейк гэрээ байгуулж, төмөр замын бүтээн байгуулалтаас мөнгө угаасан байж болзошгүй" гэж хардаж байгаагаа нуугаагүй юм.
НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГАНЦ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан талаар /2023.01.18/ мэдээлсэн.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн шинэ оны өмнө "Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Тэгээд сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн. Тэрийг өрсөлдөгчөө харлуулах хар пи-ар гэж ойлгосон.
Гэвч одоог хүртэл гүтгэлэг үргэлжилж байна. Би тэгэх тусам нь нэг танхимын гишүүдтэйгээ хамт шалгуулна. Би өнөөдрийг хүртэл дуугүй байлаа. Бас өөрийгөө өмөөрч, хэн нэгнийг яллая гэж бодоогүй. Үнэхээр хэрэг хийгээгүй бол шалгуулах хэрэгтэй. Би нүүрс тээврийн компанитай байсан. Ямар ч эрх мэдэлгүй, цэвэр бизнесээ эрхэлж, гэрээ хийсэн компанийнхаа нүүрсийг ачиж, буулгадаг. Нууцаар тээвэр хийж, машин машинаар, хүрз хүрзээр нүүрс гаргах ямар ч боломжгүй. Надад тийм шалтгаан байхгүй. Хаана эрх мэдэл байдаг юм бэ. Тэнд хулгай байдаг. Тэд өөрсдийн хулгайгаа харлуулахын тулд компаниуд руу, жолооч нар руу дайрч байгаад харамсч байна" гэж хэвлэлд хариу тайлбар өгч байлаа. Дашрамд сонирхуулахад, Түүнийг С зөвшөөрөл авахын тулд бусдыг авлигадаж байгаад баригдсан, үүнд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэрэгсэхгүй болгож байсан юм.
Д.БАТ-ЭРДЭНИЙГ ШАЛГАХ АСУУДАЛ ЯРИГДСАН Ч ҮГҮЙСГЭЖ БАЙВ
АТГ-аас 2023 оны хоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах хүсэлт ирүүлсэний дагуу УИХ түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллага шалгаж буй.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байв.
Харин тэрбээр нүүрсний хэргээр түүнийг шалгах асуудал яригдсан ч үгүйсгэж байсан юм. Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийг "Ажнай" нэрээр нь хүмүүс андахгүй. Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд Өмнөговь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөрч гэгддэг.
Н.НАРАНБААТАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР ДАХИН СОНГОГДОВ
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлэв.
Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв.
Тэрбээр "Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар 2017 онд ажиллаж байхад 70 сая төгрөгийн тендер зарлахад 60 саяар орсон. Өөр өрсөлдөгч байгаагүй учраас авчихсан юм билээ. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан учраас захирамж гаргах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газраас шалгаруулаад оруулж ирсэн. Миний хувьд АТГ-т ашиг сонирхлын эсрэг мэдүүлгээ зураад өгсөн. Ер нь бол Засаг дарга хийж байсан хүнээс энэ мэт жижиг сажиг юм олдох л юм билээ. Үүнд ашиг хонжоо хайгаад байсан зүйл байхгүй л дээ" гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Авлигатай тэмцэх газраас /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийх үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.
Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй" гэдгийг онцолж байсан удаатай
Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарласан.
Үүнд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүсийг зарласан.
Нэргүй 2024-09-14 202.9.40.159
МАН хулгайчид олны тархийг угаахын тулд хулгайч нарынхаа эхэнд АН-аас нэг хоёр хүнийг гүжирдэн оруулж бичдэг хуультай. Нээрээ л АН-аас хүн байсан бол хамгийн түрүүнд барьж аваад шоронд хийгээд шонд өлгөд бөөн баяр болох байсан л даа.Маш энгийн логик . х****л идсэн энэ мафийг татан буулгахгүй бол энэ улс мөхнө.
Нэргүй 2024-09-14 124.158.104.73
Нийтийн өмчөөс -Төрөөс хулгай хийсэн хүмүүсийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хязгааргүй болгочих хэрэгтэй. Тэгвээс шүүх хуулийнхан солигдоход хэргийг дахин авч үзэх болно.. Тэр цагт эд нар дээлээ нөмрөх л болно. Одоо их бардам байнаа, тэр луйварчид Жонхуу Шижир Мөнхбат Адьяасүрэн, Зика Энхболд ….. нтр нууц гэрээ гэдгээр халхавчлан одоо ч хулгайгаа хийсээр байгаа гэнэ.
зочин 2024-09-14 66.181.190.14
Хамгийн бузар этгээдүүд ардчилагч нэртэй этгээдүүдийн дунд л бий, Тэд төрд гарангуут л монголын эдийн засаг сүйрдэг,унадөг ,гадаад өр зээлэнд баригддаг ,Төрийн данс улайдаг ,Нийгмийн өмч идэж уух явдал хяналтгүй болдог,хязгаараа алддаг,Ядуурал гуйланчлал эрс өсдөг,Олон удаа ийм байдалд орж иргэд улс орноороо хохирсон Үүнийг хүмүүс мартаагүй б**х аа, Орон нутгийн сонгууль болох гээд эд нэр эх оронч шудрага хүмүүсийн дүрд хувираад жигтээхэн ,Нийгмийг хуурч сайн сурчээ
Нэргүй 2024-09-14 66.181.186.130
Ямар ч засаг байгаад нүүрс намынханыг барахгүй нь дээ
Нэргүй 2024-09-14 188.162.254.77
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!
Зочин 2024-09-14 59.153.112.55
манан хулгайч нараа хамгаалаад гишүүн болгодог ялыг хөнгөлдөг илүү том дарга хулгайч болгодог их хурал бол мэргэшсэн хулгайч нарын дамжаа болсон хэнч хэлнэ
Иргэн 2024-09-14 66.181.185.172
Та бүхэн үнэмшихгүй дээ!Би санамсаргүй эдгээр хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн удам угсаа аав ээжүүдийг нь судласан чинь ямар олиггүй удамтай байсан гэж бодно!!! Зарим хүмүүсийн аав ээжүүд нь Боловсрол мэдлэггүй бүдүүлэг архичин хүмүүс байсан гээд боддоо!!! Нутаг усандаа, албан байгуулгдаа нэр муутай гээд боддоо!!! Ёстой цөвүүн цагийн өнгө байгаа биз!!! Бүгдээрээ бишшүү!!! Гол хулгайчууд!!!
Нэргүй 2024-09-14 103.161.242.98
нэмээд Амарбаясгалан Нямбаатар гээд бий л дээ
Нэргүй 2024-09-14 66.181.184.71
МАН -даа гол нь биш..Иргэд гэж эргүүтсэн ардуудаар дүүрсэн улс болон оршиж байна
Нэргүй 2024-09-14 202.9.40.224
Хаха хаха ул чацгуудааа гэсэн шиг энэ нам дагасан өлөн хулгаачууд
Нэргүй 2024-09-14 66.181.186.10
АН-ын гараар могой бариулах гэж л хамтарсан ЗГ байгуул сан юмшүү дээ ! Оюук өөрөө энэ хэргүүдийг цааш нь ухвал нам нь түүнийг өөрийг нь цааш нь харуулчихна !!!
АН харин үүний нь хийхүү үгүй юү, бүү мэд, харж л байяаа !
зочин 2024-09-14 66.181.190.14
Хулгайч луйварчдын ихэнх нь АН дотор бий, Өмч хувьчлал эхлэх үед буюу 1990- ээд оноос л төрийн эрхэнд гарангуутаа нийгмийн өмчийг цадаж ханахгүй цусалцгаасан, Ийм аргаар бүгдээрээ цүдийсэн,Хулгайн аргаар анхны тэрбумтангууд төрцгөөсөн, Монголын хамаг баялаг хэдхэн баячуудын гарт орлоо,Энгийн иргэд өмчгүй ядуурлаа,Ижилдээ ижил байж бие биенээ хулгайч луйварчаар дуудаж шудрага ариун хүмүүс болж жүжиглэж,төрийн эрх рүү шүлсээ савируулан мярайна,Манай ардчиллын үнэн төрх нь энэ
Иргэн 2024-09-14 202.126.89.225
Загалмайлсан эцэг Элбэгдоржийн, Баярцогт, Сайханбилэг, Гарамгайбаатар гээд гаруудын зураг хаана байна ?
Нэргүй 2024-09-14 66.181.186.10
Эд нар ч нэг их идчихсэн уучихсан улс бишшүү дээ ! МАН-ыхан л өөрсөндөө хант татаж, баахан нэр хоч өгч л хар пиар хийсийм ш дээ !
Нэргүй 2024-09-14 66.181.186.130
ха ха
JenniferKing 2024-09-14 95.182.127.19
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-14 202.9.46.118
Энэ олноос олон луйварчдаас ял авч эдэлсэн нь хэд хэн хэн бэ Монголын хууль гууль Шүүх Прокурор нь авилгаар тэжээгсэн болохоор иймэрхүү худал мэдээлэл хоосон нэрээр ард түмний тархийг угаасаар л байх уу
Zochin 2024-09-14 66.181.160.8
хогийн авилгач шүүгч нарыг шийтгэхгүйгээр нэг хулгайчийн хэрэг шийдэгдэхгүй