Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилсэн юм.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж мэдээлсэн. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм. Өнөөдөр /2024.09.13/ байдлаар зарим намууд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тухай мэдээлэл хийх болсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана.

32 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах

  • 32.1.Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:
  • 32.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;
  • 32.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;
  • 32.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн;
  • 32.1.4.нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу;
  • 32.1.5.энэ хуульд заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшигчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон;
  • 32.1.6.энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд давхар нэр дэвшсэн;
  • 32.1.7.энэ хуулийн 47.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
  • 32.1.8.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй;
  • 32.1.9.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
  • 32.2.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно.
  • 32.3.Тухайн шатны сонгуулийн хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 31.10-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 32.4.Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-13 59.153.86.77

88003585 Баточир бид

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Ckxkxkj 2024-09-13 202.126.90.246

Адгийн манж х***а хулгайч зулбсгуудыг нам төрөөс зайлуул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж