1 кг цайруулсан самар 176600 төгрөгийн үнэлгээтэй

1 кг цайруулсан самар 176600 төгрөгийн үнэлгээтэй

1 кг цайруулсан самар 176600 төгрөгийн үнэлгээтэй

Хуш модны самрыг түүх хугацаа болоогүй байхад хууль бусаар түүх асуудал жил бүр гардаг. Энэ нь байгаль орчинд болоод зэрлэг амьтдад сөргөөг нөлөөлдөг. Гэтэл иргэд ашиг сонирхлын үүднээс хулгайгаар түүсээр байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Хандгайт, Сандаг зэрэг газруудад Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж нийт 48 отгоор ойр орчмын хогийг цэвэрлүүлсэн байна. Мөн 38 тээврийн хэрэгсэл, 85 иргэнд мэдэгдэл, шаардлага өгч уулнаас буулгажээ.

Хуш модны самрыг аравдугаар сарын 20-ноос эхлэн дараа оных нь хоёрдугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг аж. Ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум дүүрэг тогтоож зөвшөөрөл олгодог. Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг байна.

Журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэлх самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлдөг. Ингээд аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой болдог аж.

Харин Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг. Тиймээс хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулав.

Хуш модны нэг кг цайруулсан самрын экологи,эдийн засгийн үнэлгээ нь 176600 төгрөг, нойтон самрын экологи,эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.

Энэ үнэлгээ дээр үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн дөрөв дэхь хэсгийн гуравдугаар заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-09-13 203.91.119.178

ИРГЭДЭЭ ШАВЬЖ УСТГАЛЫН ХОР УУЛАНД ЦАЦСАН ТУЛ САМАР БҮҮ ХУДАЛДАН АВААРАЙ АЮУЛТАЙ ШҮҮ

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.219.30

Сэтгүүлч ээ, бичсэн юмаа нягтал. Ганцхан кг самар 176000 төгрөг гэж үү?

Avatar

unshigch 2024-09-13 59.153.114.18

Gargaj baigaa humuus ni ih ashig oldog baih daa, tuuj baigaa ni 10-20 myanga olood, zarim ni samraa huraalgaj torguuliad taardag biz.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж