Украины төрийн мэдлийн эрчим хүчний компани "Нафтогаз" энэ оны эцэс гэхэд Оросын "Газпром"-той хийсэн хийн хоолойн гэрээгээ сунгах учиртай. Хэрвээ Украин энэ хэлэлцээрээс нүүр буруулбал ОХУ 6.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээх магадлалтай. Хоёр улс яриа хэлэлцээ хийж байгаа ч гэлээ арванхоёрдугаар сараас өмнө тохиролцоонд хүрэх магадлал бага гэж үзэж буй.
Оросын эдийн засгийн гол тулгуур болсон байгалийн хийн гэрээг цуцлах нь Москвад томоохон цохилт болно. Газрын тос, байгалийн хийн борлуулалтын эсрэг чиглэсэн барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ хэдийнэ их хэмжээний хохирол амссан.
Гэхдээ Украин ч бас алдагдал хүлээх магадлалтай. Тус улс жилд 800 орчим сая ам.долларын транзит тээврийн төлбөрөө алдаж магадгүйг мэргэжлийн компани тооцоолжээ.
Мэдээж энэ асуудал нь алсдаа Европын эрчим хүчний аюулгүй байдалд ч нөлөөлөх юм. Европ сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын эрчим хүчнээс хараат байдлаа харьцангуй бууруулсан ч Оросоос хийг хоёр хоолойгоор дамжуулан авдаг хэвээр байна. Энэ оны эцэст дуусгавар болох гэрээ нь Европын нийт хийн урсгалын таван хувийг эзэлж байна. Гэхдээ дайнаас өмнө энэ тоо 40 хувь байв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
3,595.72





















































Холбоотой мэдээ