Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр, албадан хүүхэд үрчлүүлдэг байжээ

Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр, албадан хүүхэд үрчлүүлдэг байжээ

Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр, албадан хүүхэд үрчлүүлдэг байжээ

Австрали, Дани, АНУ зэрэг орнуудад хүүхдийг нь хүчээр үрчлүүлсэн тухай нотлох баримт Өмнөд Солонгос олжээ. Тодруулбал, 1950 оноос хойш Өмнөд Солонгосын эмнэлэг, төрөх тасаг болон хүүхэд үрчлүүлэх агентлагууд хуйвалдаж 200 мянга орчим хүүхдийг эцэг эхээс нь хүчээр үрчлүүлсэн байна. Гол төлөв ганц бие ээжүүдийг онилдог байжээ.  Тухайн агентлагууд хүүхэд үрчлүүлэхдээ төрсөн эцэг эх нь асран хамгаалахаас татгалзсан гэх худал тайлбар өгдөг байна. Уг асуудлыг шалгахаар байгуулагдсан засгийн газрын харьяа Үнэн ба Эвлэрлийн комиссын тайланд дурдсанаар, түр хамгаалах эсвэл улсын халамжид байдаг эхчүүдийн дөнгөж төрсөн нярай хүүхдийг албадан үрчлүүлэх арга замыг дэлгэрэнгүй бичсэн нотлох баримт олсон.

Жишээ нь, хүүхдээ үрчлүүлэх хүсэлгүй байсан нэгэн эмэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй, ар гэрийн асуудалтай гэж эмнэлэгт бүртгүүлэн, хүчээр хүүхдээс нь салгасан байна. Улмаар тухайн хүүхэд үрчлүүлэх агентлагийн халамжид шилжжээ.

Өнгөрсөн жил "Guardian"-д ярилцлага өгсөн судлаачдын хэлснээр олон улсад хүүхэд үрчлэх асуудлын талаар тухайн үеийн иргэд мэдээлэл багатай байсан. Зарим тохиолдолд эцэг эхчүүдэд хүүхдээ гадаадад сургахтай адилхан зүйл мэтээр тайлбарлаж, буцаж ирнэ гэж хэлдэг байжээ. Мөн Өмнөд Солонгост ядуу тарчиг амьдарч байснаас Дани улсад илүү боломжийн амьдралаар амьдарна гэж хүүхдийг нь авч явдаг байсан байна.

Үнэн ба Эвлэрлийн комисс засгийн газарт хандаж, хохирсон гэр бүлүүдээс уучлалт гуйн, нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа аж.

Данийн Солонгосын эрхийг хамгаалах бүлгийг (DKRG) үүсгэн байгуулагч Питер Моллер хэлэхдээ "Хохирогчдын түүх үнэхээр аймшигтай. Энэ системтэй хүчирхийллийн төлөөсийг заавал нэхэх ёстой" гэжээ. Голдуу барууны цагаан арьст гэр бүлүүдэд хүүхэд үрчлэгддэг байв. Өмнөд Солонгост 1970-1980 оны хооронд цэргийн дарангуйлал нэмэгдэж, нийгмийг цэвэршүүлэх бодлогоос үүдэн олон мянган хүн гэр оронгүй, гудамжинд гарсан.

Тухайн хүмүүс засгийн газраас санхүүжүүлдэг, хувийн хэвшлийн халамжийн төвүүдэд албадан очсоноор хүүхэд үрчлэгдсэн тоо огцом өсчээ.

Дани улсад үрчлэгдэж байсан 51 настай Сюсси Брайналд Үнэн ба Эвлэрлийн комиссын олж тогтоосон хэргийг мэдээд сэтгэл хямарсан талаараа хэлжээ. Тэрбээр "Миний уур үнэхээр хүрч байна. Өмнөд Солонгосын үрчлүүлэх систем хүүхдийн эрх ашгийн төлөө биш зөвхөн мөнгөний төлөө байсанд дургүй хүрч байна" гэв.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

harin ch aztai yum bishuu

Avatar

Нэргүй 2024-09-13 162.255.44.102

Барууны шинэ боолчилол

Avatar

Нэргүй 2024-09-13 202.9.40.224

Иим ядуу байсан улсд монголчууд боол хиих гэж явах гэж эр эмгүй авилгал хулгаадааа хатууу ял өгдөг болжэээж хөгжсөөн гэдэгдэээ

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж