Машин ачилтын компанийн журам, төлбөрийн талаар "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлага Н.Даваанямаас тодрууллаа.
-Нийслэл хотод машин ачилтын хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна. Намрын улиралд машин ачилтын компаниуд хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Манай холбоонд албан ёсны зөвшөөрөлтэй 14 ачигч автомашины компани бүртгэлтэй байдаг. Эдгээр нь бүгд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд ачаалал харьцангуй бага байна. Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг болон түүнээс дээш цаг зорчвол 5000 төгрөгийн төлбөр авдаг болж байна. Төрийн албан хаагчдын ажил өглөө 07:00 цагт эхэлдэг болсон байна.
Эдгээр нь авто замын түгжрэл болон замын ачаалалд нөлөөлж байна. Мөн туслах замууд нэмэгдэж, зогсоолууд олноор нэмэгдсэн. Бидний ажил бол хотын түгжрэлийг саармагжуулахад тус нэмрээ оруулах зорилготой болохоос бизнес болгоод бүх автомашиныг хоморголон ачихгүй байгаа.
-Зориулалтын авто зогсоолд байршуулаагүй машиныг ачихдаа цагдааг байлцуулж, цагаан хоолойгоор зарладаг нь хэвээрээ юу?
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан А/101 журам гэж бий. Журамд иргэдийн автомашиныг цагдаагийн албан хаагчийн зөвшөөрлөөр ачна гэж тусгасан байгаа. Гэхдээ цагдаагийн албан хаагч хамт явахгүй. Тухайн автомашины орчин, нөхцөл байдлыг цахимаар хянан шийдвэрлээд торгуулийн арга хэмжээ авахаар бол авна. Ачих шаардлагатай бол ачих зөвшөөрлийг олгосны дараа тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ.
Зөөж шилжүүлэхийн өмнө чанга яригчаар гурван удаа зарлана.
Тээврийн хэрэгслийн урд талын шилэнд байгаа утасны дугаар руу мессеж бичнэ. Таны машиныг ийм заалтаар, энэ журмын хашаа руу зөөж шилжүүллээ гэж бичдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд журамдаа юу гэж заасан байна. Тэр журмын дагуу л ажилладаг. Шилжүүлэхгүйгээр торгох эрх нь цагдаад бий. Бидэнд зөвшөөрөл өгвөл тухайн тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлдэг.
-Машин ачилтын төлбөрт өөрчлөлт орсон уу?
-Автомашин ачилтын төлбөрт өөрчлөлт ороогүй. Үнэд өөрчлөлт орох эсэхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэдэг. Тээврийн хэрэгслийг 60 мянган төгрөгөөр шилжүүлж байна. Үүнээсээ гадна иргэн бүрд НӨАТ-ын баримт өгдөг. Өнөөдрийн мөнгөн төлбөр нь дизель түлш 1790 төгрөг байхад хийсэн тооцоо судалгаагаар байгаа юм. Гэтэл одоо дизель түлшний үнэ 3000 төгрөг давсан үнэтэй байна. Мөн тээврийн хэрэгслийг ачихын тулд өнгө, модель, маркийг зөрүүлэхгүй байх үүднээс “Хур” систем ашигладаг.
-Иргэдтэй зөрчилдөх асуудал хэр гарч байна вэ?
-Ажилтнууд маань чанга яригчаар гурван удаа зарласны дараагаар тухайн иргэний автомашиныг ачиж зөөвөрлөдөг. Гэтэл 100, 200 метр явсны дараагаар эзэн гүйж ирээд "Миний машиныг ачлаа" гээд хаалга үүднээс нь татаж, өмнө нь гараа алдлаад зогсчихдог. Мөн тухайн компанийн техникийн ажилчид бичлэг дутуу хийх, тэмдэгтэй газрыг оруулаагүй байх, ачилт хийж байх явцдаа хүний машиныг гэмтээдэг гэх мэтээр гомдол мэдээлэл ирдэг. Үүнийг нь тухайн компани иргэдтэй ярилцаад зохих журмын дагуу шийдвэрлэдэг юм.
Бид аль болох ямар нэгэн алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Иргэд дүрэм журмаа баримталсныхаа дараа эрхээ эдлэх шаардлагатай. Иргэн зөвшөөрөлгүй газар автомашин байршуулахгүй бол түүнийг нь ачилтын компани тээвэрлэхгүй.
Э.Эрдэнбилгүүн
Гомбо 2024-09-13 202.21.111.13
Машин ачилт огт хэрэгггүй …..Татан буулгах хэрэгтэй..
Зочин 2024-09-13 202.9.46.118
их л тэнэг хүн тэр х****л идсэн ажлыг хийх байхдаа. тийм ажил ч гэж юу байдгийн.
Ххх 2024-09-13 202.126.90.223
ш****г гөлөг
Зочин 2024-09-13 103.145.234.74
Машин ачилтыг бүүр болиулах хэрэгтэй. Шаардлагатай бол цагдаа газар дээр нь торгууль бичээд машин дээр нь наах хэрэгтэй.
Нэргүй 2024-09-13 103.41.93.137
Шуналын туламнууд
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-13 46.8.56.92
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-13 59.153.112.55
машин ачилтынхан барс нэгийн арын замаар явж ачаасай
Dxkxkdj 2024-09-13 202.9.40.73
Уих зг шүүх прокурор цагдаа т/а нам орн нутгт зхирга үүрлэж толгойд заларсн адгийн манж хужа хог шааруудыг зайлуулж чирч авч явж бууддгийн шдэ цаг нь болж дээ. Хогийн адгийн манж х***а зулбасгууд хэний нутагт ирчээд хэнтй тэрслэж дарлаад бгаанн.нннми.