Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мансууруулах төрлийн 17 кг ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, 32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах:

  1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ гэмт хэргийг: 3.1.байнга тогтвортой; 3.2 улсын хилээр нэвтрүүлж; 3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  4. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
  5. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

Bccg 2024-09-13 202.9.40.73

Агуу орос орон тусч энэрэнгүй улс шүү монголын орныг боснож бүтээн байгуулж өгсөн орон.
Монголд бүтээж өгсөн бүгдийг Үмхий бузар манж х***а зулбсгууд завшиж шамшигдуулчаад бга болхос.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж