Хятадын топ дипломатч, Гадаад хэргийн сайд Ван И Пүрэв гаригт "BRICS"-ийн аюулгүй байдлын уулзалтын хүрээнд ОХУ-д айлчлав. "BRICS"-ийн орнуудын аюулгүй байдлын удирдах түвшний албан тушаалтнууд Лхагва, Пүрэв гаригт Санкт Петербург хотноо чуулсан. Тус бүлгийн дээд хэмжээний уулзалт ирэх сард ОХУ-ын Казаньд болох бөгөөд Хятадын дарга Ши Жиньпин үүнд оролцоно.
Ван И айлчлалын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзжээ. Тэрбээр "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтын урилгыг Ши дарга баяртайгаар хүлээж авсан гэдгийг Путинд дамжуулжээ. Путин хариуд нь Казаньд уулзахдаа хоёр улсын харилцааны талаар өргөн хүрээнд хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Оросын талаас уг уулзалтад Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу мөн оролцсон байна.
Уулзалтын үеэр Путин, Ван И нарын хэлсэн үгийг Кремлийн цахим хуудас нийтэлжээ:
Путин: Ноён Ван И, тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Жилийн өмнө бид Санкт Петербургт Аюулгүй байдлын зөвлөл болон Гадаад харилцааны яамны зөвлөгөөнөөр дамжуулан уулзсан. Таны болон миний найз, Хятадын дарга Ши Жиньпинтэй Казаньд болох "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан уулзахаа тэсэн ядан хүлээж байна. Хамгийн сайн сайхныг хүсч буйг минь түүнд дамжуулаарай. Хятад, Оросын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагаа нь олон жилийн турш харилцан ашигтай, ижил тэнцүү байсаар ирсэн билээ. Ирэх сарын 2-нд бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо тэмдэглэнэ. Орос, Хятад орнууд олон улсын эрх зүй, бүрэн эрхт байдал, эрх тэгш байдалд суурилсан шударга, ардчилсан дэлхийн дэг журмыг хамгаалдаг. Энэ хандлагыг дэлхийн дийлэнх буюу өмнөд хэсгийн үзэл бодол нэгтэй улсууд дэмжиж буй. Үүнийг саяхан болсон "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ч мөн харуулсан. Энэ талаар бид аюулгүй байдал хариуцдаг албан тушаалтнуудтай ярилцсан. Цаашилбал "BRICS Outreach", "BRICS Plus"-тай хамтран ажиллах болно. Дэлхийн дэг журмын тухайд бидэнтэй ижил үзэл бодолтой явдаг улсууд энэ байгууллагад нэгдэж, хамтран ажиллахыг хүсдэг. Бид харилцан зөвшилцсөний үндсэн дээр шаардлагатай шийдвэрүүдийг гаргахын тулд хичээнгүйлэн ажиллах болно. Манай хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байна. Үүнд, олон улсын тавцан дахь үйл ажиллагаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа орно. Эдгээр сэдвүүдийг бид үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон танд дахин баярласнаа илэрхийлье.
Ван И: Ноён ерөнхийлөгч өө, өнөөдрийн уулзалтад талархлаа. Таны анд нөхөр, Хятадын дарга Ши Жиньпиний зүгээс дамжуулсан халуун дулаан мэндчилгээ, ерөөлийг дамжуулж буйг минь хүлээн авна уу. Та болон манай ерөнхийлөгч хоёрын хооронд гүн итгэлцэл, нөхөрлөл бий. Мөн та бүхэн хамтдаа Хятад, Оросын харилцааны стратегийн чиглэлийг тууштайгаар тодорхойлж буй билээ. Таны удирдлага дор Хятад, Оросын харилцааны эрч алдагдахгүй байж, хоёр улс дэлхийн тавцанд олон талт үзлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна. Таны өмнө дурдсанчлан бид улс орныхоо эрх ашгийн төлөө хамтын ажиллагааны бүхий л салбарт тасралтгүй шинэ үр дүнд хүрсээр байна. Энэ айлчлалаар "BRICS"-ийн аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр албан тушаалтнуудын уулзалтад оролцлоо. Казаньд болох дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин дарга оролцоно, үүнд бэлтгэх нь миний бас нэгэн чухал даалгавар. Ши Жиньпин дарга таны урилгыг баяртайгаар хүлээж авсан бөгөөд энэ уулзалтаар стратегийн чухал хэргүүдийг илүү гүнзгий түвшинд хэлэлцэнэ гэж найдаж байна. Өнөөдөр таны үнэ цэнтэй үзэл бодлыг сонсох нь миний хувьд сайхан завшаан байлаа. Үүнийг би ерөнхийлөгчид бүрэн тайлагнах болно.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр тэд Украин дахь дайны тухай санал солилцжээ. Энэ үеэр ерөнхийлөгч Путин Орос улс энхийн хэлэлцээнд үргэлж нээлттэй гэж хэлсэн байна. Мөн Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятад, Бразилийн тавдугаар сард тохиролцсон зургаан нийтлэг ойлголтыг сайшааж байна гэжээ.
Эх сурвалж: KREMLIN, AP NEWS
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Путиныг "энхийн хэлэлцээрт бэлэн" гэж бнаа гэж хятад л дамжуулан хэлж бгаа шүү юм бна л даа !
Шууд хэлэхэасээПутин жаахан ичиж зовоод бгаа биз дээ !
Нэргүй 2024-09-13 66.181.180.30
shoiguu muu tuva s** uurigoo yu gej bodciin?
Ёёлөлөл 2024-09-13 202.126.90.246
Манж х***а зулбсгууд орос дургуй оросыг муулдаг.
Нэргүй 2024-09-13 103.212.116.208
манж устсан монголд манж хүн байхгүй ховд увсаар манжийн үр удмууд эрлийзүүд мэр сэр байдаг манж бол якут,хятад буриадуудтай царай төрх шувтан шанаа багатай оргиод төстэй харагддаг угсаа ойролцоо.харин монгол үндэстэн бол тэс өөр хүмүүс юм. хасагууд монголчуудыг манж гэж хэлдэг яахав өөрсдөө хэнч хаанах ч биш хавчуулагдсан шинжааны х***а хасагийн эрлийзүүд учраас монголд атаархаж хорсдог.чингисийн монголчуудад атаархагчид олоон олон
Зочин 2024-09-13 59.153.87.54
НЭЭГЭЭД БАЙХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ. ОРОСУУД ФАШИСТ ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮДЭЭ УКРАИНЫ НУТГААС ГАРГАЧИХ. ТЭГЭЭД Л ДАЙН ДУУСНА
Зочин 2024-09-13 202.126.89.214
Путин ; Бид Украйнруу дайрахгүйээээ , Бид чинь ахан дүүс ,..Нэг үндэстэн шүү дээ ,, гэж бүх дэлхийн өмнө зурагтаараа шаангуутааа маргааш нь үүрээр дайрсан даа…Одоо энэ хүний үгэнд итгэх мунхаг амьтан байхуу
Нэргүй 2024-09-13 103.168.34.147
TEGJEE😂😂😂
Нэргүй 2024-09-13 66.181.186.10
Яааг Адольф Хитлер шиг…..Путин гэдэг тун ч найдваргүй нохой зантай фашист-чекист шүү дээ !!!
JackieBrown 2024-09-13 46.8.56.92
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 202.55.191.194
Пүтин хятад харахаар гөлөг шаахийн чаавас даа, Монголчууд бид энэ пүтинд баярлаж явах ёстой
Нэргүй-д 2024-09-13 202.179.26.249
Чамд хамаагүй байхөө ккк
Нэргүй 2024-09-13 202.55.191.194
орос б**с долоолгч чинь дут