Ньюс хөтөч: СЕХ номын баярт оролцож, саналын хуудас танилцуулна

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: СЕХ номын баярт оролцож, саналын хуудас танилцуулна

Ньюс хөтөч: СЕХ номын баярт оролцож, саналын хуудас танилцуулна

Ньюс агентлаг өнөөдөр /2024.09.13/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


9:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Улсын нэр томьёоны комисс байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил–2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.

9:00 цагт: Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Таеквондогийн үндсэний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт TOYOTA SIENTA автомашин, мөнгөн урамшуулал гардуулах ёслол Их засаг сургуулийн баруун талд Наран авто худалдааны төвд болно. Утас: 98000307

11:00 цагт: Улсын Бага Хурлын гишүүд Төрийн ордны "Сүхбаатар" танхимд уулзана.

11:00 цагт: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлийн оролцоо, хяналт алдагдсан талаар брокерын компаниуд “Монгол ньюс” мэдээллийн төвд хамтарсан мэдэгдэл хийнэ.

13:00 цагт: СЕХ номын баярт оролцож, "Сонгох өдөр"-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалт, саналын хуудас танилцуулна. Утас: 99122141

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.

-МУУГЗ, сийлбэрийн урлагийн нэрт мастер С.Сэнгээ агсны 100 жилийн ойд зориулсан “Урлахуйн гайхамшиг” тусгай үзэсгэлэн 9 дүгээр сарын 11-15-нд Монголын уран зургийн галерейд гарч байна

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

-"Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж