“Номын баяр”-аар уншигчдад хүрэх онцлох 10 шинэ ном

“Номын баяр”-аар уншигчдад хүрэх онцлох 10 шинэ ном

“Номын баяр”-аар уншигчдад хүрэх онцлох 10 шинэ ном

Үндэсний 36 дахь "Номын баяр"  төв талбайд өнөөдөр /2024.09.13/ эхлэх гэж байна. Уламжлал болсон энэхүү баяраар уран бүтээлч, зохиолчид өлгийдөн авсан шинэ номоо танилцуулдаг жишигтэй. Тэгвэл өнөөдөр төв талбайд нээлтээ хийх хэвлэлтээс гараад хэдхэн хонож буй номуудыг танилцуулж байна.


НЕПКОГИЙН ХҮЛЭЭЛТ ӨНДӨР ШИНЭ БҮТЭЭЛ


Зохиолч Волтэр Айзэксоны Элон Маск ном өнөөдөр Непкогийн асрын хоймрыг чимэх нь. Бичиж буй намтартаа дурлан дурлан хөвөрдөгч Волтэр Айзэксон Элон Маскийг хоёр жил “сүүдэр шиг дагаж” явсныхаа хойно эл номоо бичжээ. Угтаа ганцхан түүнд л ойр явсан юм биш. Түүнтэй холбоотой бүгдийн “мөрийг хөөсөн” гэсэн үг. Үр дүн нь энэхүү “Бусад хүүхэд тоож хамт тоглодоггүй учраас номын сангийн буланд нуугдан сууж комикс уншин дэлхийг аврах мөрөөдөлдөө умбадаг байсан” “супер баатрын комплекстой” гэгдэх /Айзэксон тэгж тодорхойлсон аж/ Элон Маскийн намтар бүтээл юм.

Мөн Стив Жобс. Төгс төгөлдөрт тэмүүлж, ертөнцийг өөрчлөхийн тулд л амьдарсан мэт суут ухаантан, солиотон гэхэд ч хилсдэмгүй, өнөө үеийн технологийн бэлэг тэмдэг Стив Жобсын цэл залуухан наснаас хүнд өвчинтэй тэмцсэн сүүлийн жилүүд хүртэлх адал сонин амьдралын тухай Волтэр Айзэксон өөрийн хэл найруулгын онцлогийн шидээр, намтарч хүний мэдрэмж, мэдлэгийн шимээр услан, уудлан бичжээ.

ЯПОН ЦЭЦЭРЛЭГИЙН НУУЦУУД УНШИГЧДЫН ГАРТ ХҮРНЭ

Сэтгүүлч Б.Гэрэлмаагийн "Япон цэцэрлэгийн нууцууд" номын нээлт есдүгээр сарын 6-нд боллоо. Нээлтийг "Чимээтэй номын сан"-д зохион байгуулсан нь номын агуулга, уур амьсгалд ч нийцсэн гэлтэй.

Б.Гэрэлмаа нь гэр бүлээр Япон улсад амьдардаг. Ийнхүү өөрийн том хүү Анандыг япон цэцэрлэгт явуулахдаа ойлгож авсан, соргогоор анзаарсан, өөртөө хэвшүүлсэн, монголчууддаа ч хэвшүүлбэл зүгээр гэж үзсэн зүйлсээ ном болгон бичжээ.

пон дэгтэй цэцэрлэгт бага насны хүүхдээ хамруулах нь ээж нарт ч давхар "сургалт" болдгийг Б.Гэрэлмаа нээлтийн үеэр онцолж байв. Иймд "Япон цэцэрлэгийн нууцууд" ном нь зөвхөн япон цэцэрлэгийн арга барилын тухай байгаад зогсохгүй, ер хүүхэд ба гэр бүлийн хүмүүжлийн тухай бидний анзаарч байгаагүй сэдвүүдийг туршлагад үндэслэн хөндсөнөөрөө өгөөжтэй юм.

"Япон цэцэрлэгийн нууцууд" номыг зохиогч Б.Гэрэлмаагийн фэйсбүүк хуудсаар зочилж болон номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

РЭНДИ ПОШ “СҮҮЛЧИЙН ЛЕКЦ”

Эрдэмт паблишинг  хэвлэлийн газрын ээлжит шинэ ном орчуулагч М.Наранжаргалын “Сүүлчийн лекц”.

Танд амьд явах тоотой хэдхэн өдөр үлдсэнийг мэдвэл та юу хийх вэ?

Карнеги Меллоны их сургууль олон жилийн турш “Сүүлчийн лекц” цуврал илтгэлийг зохион байгуулжээ. Хэрэв таны сүүлчийн боломж гэдгийг мэдэж байх аваас хүн төрөлхтөнд ямар эрдэм ухаанаа хуваалцах вэ? Хэрэв танд маргааш гэж үгүй бол хойч үедээ юуг өвлүүлэн үлдээхээ төсөөлөхийг илтгэгч профессоруудаас хүсдэг байв. Эдгэршгүй хорт хавдартай хэмээн оношлогдсон профессор Рэнди Пошийн хувьд үүнийг төсөөлөх шаардлагагүй байлаа. Түүний сүүлчийн лекц хошин мэдрэмж, урам зориг, мэргэн ухаанаар дүүрэн байж олон хүний амьдралыг өөрчлөх давтагдашгүй бүтээл болжээ.

ХЭВЛЭЛТЭЭС ГАРААД УДААГҮЙ Ч ХҮЛЭЭЛТ ИХТЭЙ НОМУУД



 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ужжэншү 2024-09-13 103.80.210.182

ужужужужужужужэж.ын:

Avatar

ф 2024-09-13 103.80.210.182

ф

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж