Б.Ганхуяг хорих ялаа 2 жилээр, Т.Аюурсайхан 4 сарыг хасуулав

Б.Ганхуяг хорих ялаа 2 жилээр, Т.Аюурсайхан 4 сарыг хасуулав

Б.Ганхуяг хорих ялаа 2 жилээр, Т.Аюурсайхан 4 сарыг хасуулав

Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болжээ. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээжээ. Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолжээ.


Т.АЮУРСАЙХАНЫ 3 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ  2.6  ЖИЛ БОЛГОВ

ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханыг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил 6 сар хорихоор болжээ.

Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХ И.ДАВААДОРЖИЙГ 2 ЖИЛ ХОРИНО

Авлигатай тэмцэх газраас 2023 оны нэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг саатуулж, шалгаж эхэлсэн. Ишравжаагийн Даваадорж нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байв.

Шүүгдэгч И.Даваадоржийг авлига авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.

Б.ГАНХУЯГИЙН 5.9 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ 3.9 ЖИЛ БОЛГОВ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хоёр жилийн өмнө /2022.10.27/ албан ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбатыг томилж байв.

Шүүгдэгч Б.Ганхуягийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж, ял оноосон. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзжээ.

Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорихоор болов.

ДАНЗАНРАВЖААГИЙН ХОЙД ДҮР ГЭГДЭХ ЛАМЫГ ТОРГОХ ЯЛААС ЧӨЛӨӨЛСӨН

Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр болох Есдүгээр ноён хутаг О.Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаярыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосон.

Шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 15-нд Дорноговь аймагт төрсөн. Дээд боловсролтой. Шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамарын хийдийн лам. Хан-Уул дүүрэгт оршин суудаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ажээ. Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон түүнийг сэнтийд нь залах ёслол 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хамарын хийдэд болж байжээ. Түүний нэрийг Отгоннамжилын Угтахбаяр гэдэг бол номын нэрийг нь Данзанлувсантүдэв гэдэг аж.

Т.АЮУРСАЙХАНЫ ТӨРСӨН ДҮҮ Т.ТҮВШИНБААТАРЫГ ЯЛААС ЧӨЛӨӨЛСӨН

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслахаас гадна түүний төрсөн дүү Т.Түвшинбаатар шүүхээс ял авсан. Т.Түвшинбаатар нь 1980 оны зургадугаар сарын 28-нд төрсөн. Тэрбээр 33 настай бөгөөд дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч эрхэлдэг. Ам бүл тав гэдэг мэдээллийг шүүхээс өгсөн.

Шүүгдэгч Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж, ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

 Б.ОТГОНЖАРГАЛЫГ БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН ГЭХ ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ 

Б.Отгонжаргал нь энэ гэмт хэрэгт холбогдох үедээ "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн дотоод аудитын албаны даргаар мөн тус компанийн ерөнхий аудитораар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан нэгэн.

Түүнийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Тэгвэл шүүгдэгч Б.Отгонжаргалын холбогдох хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр шүүгдэгч Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ялаар тогтоожээ.

"ЛАЙКИ ЛАЙФ" ХХК-ИЙН ЗАХИРЛЫГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Г.Гантөмөр нь "Лайки лайф" ХХК-ийн захирлаар ажилладаг. Хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй гэж шүүхээс яллагдагч нарын мэдээллийг баталгаажуулж байв. Шүүгдэгч Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭРИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяийн эхнэр П.Бадамханд нүүрсний хэрэгт холбогдож, нэг сая төгрөгөөр торгох ял авчээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өнгөрөгч 2021 оны зургадугаар сарын 4-нд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Пеарл пропертиз” ХХК-ийг байгуулсан гэж мэдээлж байв. Улмаар “Пеарл пропертиз” ХХК-иараа дамжуулан “Rigas place” барилгыг худалдаа, үйлчилгээний талбай, оффис, орон сууцуудыг борлуулж байсан гэх мэдээлэл байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Х.БАТХИШИГИЙН 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг нүүрсний хэргээр ял авсан хүний нэг. Түүнийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Батхишигт эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

О.ДАГВАДОРЖИЙГ 10 САЯАР ТОРГОЖ, 6 САР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН

Отгоны Дагвадорж нь "Ган-Инж деволмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай. Ял шийтгэл эдэлж байгаагүй гэх мэдээллийг шүүхээс баталгаажуулж байжээ. Түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Шүүгдэгч О.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫГ 10 САЯАР ТОРГОЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАВ

Баярсайханы Эрдэнэбаяр нь "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.185.74

арай л бус уу. . МАН ын өлөн хулгайч луйварчид ингээд даам гараад байх уу. энэ новшнууд яг хоригдож харагдаач гадагш гараад зугаацах байлгүй

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.176.103

Орон нутгын сонгуулийн дараа бүр цагаадах байх өө ямар биднийгээ доромжилж сураагүй биш

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.21.102.50

Авлигын хэргийг ингэж шийдээд байвал авилга улам л газар авах юм байна

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.189.186

УИХ ЫН ОРЛОГЧ ДАРГА АЮУРСАЙХАН ХУЛГАЙ ХИЙЖ ЯЛ АВСАН ЭДЛЭХ ЁСТОЙ ЯЛАА ХАСУУЛААД СУУЖ БАЙГНА.БИД ЮУНД ИТГЭХ ЁСТОЙ ТӨР ЗАСАГ УИХ Д ИТГЭХГҮЙ ГАНЦХАН АРД ТҮМЭНДЭЭ БОЛ ИТГЭНЭ

Avatar

Зочин 2024-09-13 192.82.92.42

Шуух шударга ажилладаг бол бух шатны шийдвэр адил байх естой!!! Анхан шат нь ажлын хариуцлага гаргаж байгаам биш уу.

Avatar

Зочин 2024-09-13 148.113.163.35

Хутагтын нэрийг бузарласан эвгүй банди, идэж идчээд хэдхээн жил авбал Монголын бүх гарууд энэ замыг сонгоно, новшнуудааа !!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.216.54

шүүхийн шийдвэрт хэн ч дүгнэлт хийх эрхгүй. Харин энгийн ард иргэддээ уян хатан хандана шүү. Ялангуяа хормойн донтой арчаагүй хүүхэнтэй суучихаад зовж яваа эрчүүдэд гэр бүлийн хүчирхийлэл нэрээр ял оноож ажил амьдрал, хувь заяагүй болгож бна. Шударга ёсоор бол шулам шиг хүүхнийг шийтгэх ёстой биз дээ? Бузар авгай хүүхнүүдийн нүгэл нь нүдээрээ гардаг юмаа!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 202.9.40.88

Үнэн үнэн, ааш авир адсага, арсалдан тэмцэлдсэн, амар амгалан байдлыг алдагдуулж энерги бардаг, уурын мунхаг, хэрүүлийн тулам эмс их шүү,

Avatar

НОВШУУД 2024-09-13 119.40.98.29

Хулгайлсан эд хөрөнгийг нь хураадаггүй ээ, МАН бүгд хулгайчууд хаяаагаа манаж

Avatar

Нүүдэл 2024-09-13 202.126.91.141

Т.Түвшинбаатар нь 1980 оны зургадугаар сарын 28-нд төрсөн. Тэрбээр 33 настай бөгөөд дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй.
Би бас 80 оных.Өөрийгөө 44 гэж бодоод яваад байсан. Тэгсэн дөнгөж 33 настай байсан юм байна шдээ.Хар нялхаар байгаа юм байнадаа би.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.227.42

Mania nuhur bas 80 onyh 44 hurchlee gj bodood bsn zaluuhan bsn ym bnshdee

Avatar

Нэргүй 2024-09-13 124.158.104.73

Сонгууль өнгөрсөн учраас одоо бүгдийнх нь ялыг хөнгөлж, удахгүй аажмаар суллана. Новшийн авилгач төр хулгайлсан хөрөнгийг нь хураасангүй. Авилгал аваад л чөлөөлнө:

Avatar

лутаа 2024-09-13 66.181.164.23

За за төр гэж байхгүй юм байна юу ч идэж ууж цөлмөж мөнгөтэй л бол хэнийг ч алж болох юм байна ард түмэн одоо алж эхлэхүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.219.197

Бүгдийнх нь ялыг хөнгөрүүлжээ. ЯАГААД???

Avatar

Б 2024-09-13 66.181.184.187

за заа мөд гарах юм байна. Удахгүй магадлангаар орох юм байна даа.

Avatar

Уншигч 2024-09-13 70.189.191.59

Т.Түвшинбаатар 1980 онд төрсөн хэрнээ 33 настай байдаг нь сонирхолтой санагдлаа.

Avatar

Zochin 2024-09-13 66.181.183.41

Шүүгч нартай ойр амьдардаг бүх хүмүүс тэднийг авилгалд авсан орон байрнаас нь хөө ард түмээн тэмцье алалцья

Avatar

Zochin 2024-09-13 66.181.183.41

ийм дампуурсан шүүхээ яах вэ ерөнхийлөгчөө хаалттай хуралдаж авилгалаа аваад ээ халаг гэж идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг худлаа болж идэж хулгайлсан нь жаргадаг болжээ

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

санаа 2024-09-13 112.72.8.90

Завшигч хулгайч Авилгачдаас Төр Түмэн алдсан мөнгө эд хөрөнгөө бүр тултал гаргуулан авах нэмээд учруулсан хохирлын үр дагавар хор холбогдлийг мөнгөн дүнгээр үнэлэн гаргаж нөхүүлэн хувь хэмжээ нөхөн тооцуулж авах хууль хийсэн нь дээр. Мөнгө хохирлоо гаргуулж чадахгүй атлаа хорьсон нэртэйгээр нэмэж зардал гарган хохироод яахав. Шаардлагатай хорих тохиолд яллагдагчаас төлбөрийг нь гаргуулан хори хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-09-13 66.181.187.148

Анх ял авч байхдаа л хэлж байсан Аюурсайхан бид хоёр УИХ- н сонгуулийн дараа гарнаа гэж үнэн л хэлсэн байгаа биздээ!!! Яаагаад гэвэл бид хоёртой хам хэрэгтнүүд төрийн өндөрлөгүүд шүү дээ тэд цуг унах учираас гэж!!! Одоо орон нутгийн сонгуулиар МАН- ганц ч санал өгөхгүй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2024-09-13 59.153.112.55

ингээд хулгайч нарыг ял завшуулдаг биздээ

Avatar

TsM 2024-09-13 202.126.90.155

Ээ халаг! Монголын шүүх улс төр, бизнес дамнасан хулгайчуудын боол нь болчихсон юм байна. Монголын шүүх Монголыг маань мөхөөх юм байна. Шүүгч нар үнэн худлыг дэнсэлж шударга ажиллах тангаргаа өглөө бүр өрөөндөө орж ирэхдээ нэг саначихвал арай ч ийм бусармаг үйл хийхгүй дээ!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.177.9

За тэгээл авилгалдаал хусаал бждээ тэг л гэсэн үг биздээ ,цөм цөм идээл шүүгчдээ авилгалыг нь өгчихвөл болдог гэсэн үнэн юмдаа

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.161.221

өчнөөн тэрбумыг шаасан сдаг арван саяаар торгоод яахав дэ

Avatar

Нэргүй 2024-09-13 202.170.68.162

Наадуулаа цаазлаач

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.217.131

Ингэж шал худлаа ял өгсөн болж жүжиглэхээ боль.

Avatar

Чойбалсан 2024-09-13 202.131.225.242

Бүгд 6 сар болоод гарна. Заа… энэ нь сайхан жишээ болж байна. Шүүгч нар ОВОО МӨНГӨ авсан байна. Бишээ "ЦӨМ хйисэн байна". Байцаан шийдвэрлэх хугацааг 2х үржүүлээд = 3-6 сар гарч ирээд тэр бумтан. МӨНГӨ л байхад бүхнийг шийдэж болно. "ХУУЛЬ ба ШУДАРГА" гэдэг зүйл бол зүгээр хоосон үг болж. Гайхалтай Гайхамшигтай

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.216.240

Учруулсан хохирол төлүүлэх, авилгаар авсан хөрөнгө хураах талаар үг үсэг ч байхгүй шүүхийн шийдвэр!

Avatar

Нэргүй 2024-09-13 103.212.116.91

ЛУИВАРЧИД АВИЛГАР ГАРАД ИРЛЭ

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.216.240

Одоо прокурор яаж ажиллахыг л харж дээ, энгийн нэг хэрэг бол яг хуулийн дагуу гээд эсэргүүцэл бичээд, хууль хэрэгждэг тал бий.

Avatar

Нэргүй 2024-09-13 139.5.216.54

прокурор зөвхөн ял оноос бус хэргийг цагаатгах, хэрэгсэхгүй болгох, хэрэгт шийтгэгдээд явсан хүний эрхийг хамгаалах үүрэгтэйг мэдэх үү!!!! Хүний мууд дуртай муухай юмнууд өөрсдөө хэрэгт орох өдөр ирдэг юм

Avatar

Нэргүй 2024-09-13 202.179.26.115

Авилгалд идэгдсэн монголын шүүх тэрбумаар нь идсэн хулгайчийг 14хөн саяар торгох гэснээ хэрэгсэхгүй болгов. Эцэг нь шүүгчдэд овоо юм атгуулжээ

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.121

ЖИНХЭНЭ НҮҮРС ХУЛГАЙЛАГЧИД ДЭЭГҮҮР ЧИНЬ СУУЖ БАЙГАА ШҮҮ, АРД ТҮМЭЭН, ЭНЭ ХЭДИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЖ БААХАН СЭТГҮҮЛЧДЭД МӨНГӨ ӨГЧ СЭВҮҮЛСЭН, ӨӨРСДӨӨ НААНА НЬ ҮЛДЭХ ГЭСЭН АРГА, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР "Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна." ГЭСНИЙГ ХЭВЛЭЛИЙНХЭН ЕРӨӨСӨӨ БИЧИХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ, НҮҮРСТЭЙ ОГТ ХАМААГҮЙ ХЭРЭГ

Avatar

сонгогч 2024-09-13 103.168.34.161

нүүрсчид багаараа хотод нэр дэвшээд явж байна шүү иргэд ээ сэр ялангуяа сонгихохайрханд дэвшиж буй МАН-ыхан сумъяабазарын багийнханыг огт гаргаж болохгүй нүүрсний хулгайч нар шүү

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.186.10

МАН-ын шинэ үкийн өсч яваа залуу дээрэмчдийн тэргүүн эгнээнийхэн, эдний араас луйварчин дээрэмчний эгнээ бүлэг бүлгээрээ, сүрэг сүргээрээ ирж яваа !!!
Төр, засаг маань ийм л дээрэмчдийн гарт бна, ард түмэн сонгуулиар тэдэнд эрх олгосон, одоо яая гэхэв ?!

Avatar

Нэргүй 2024-09-13 202.21.107.11

Нөгөө гишүүн асан шүлэгчин МӨНХБАТ, хайшаа алга болчихвоо аль эсвэл үхцэн юм уу аан

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.186.9

44 наяд худлаа тоо, одоо сайд болсон нөхөр дуугарахгүй эд нарыг эсэргүүцэж шүүхтэй заргалдахгүй байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2024-09-13 202.126.89.204

ҮНЭН ИЧМЭЭР ШҮҮХ АЖИЛГАА БОЛЖЭЭ ӨЧНӨӨН ТЭР БУМ ИДСЭН ХҮМҮҮС НЭГ САЯ ЗА БҮР АРВАН ДӨРВӨН САЯ Ч БАЙСАН ШИЙТГЭЛ БОЛЖ ЧАДНА ГЭЖ ХААШАА ХАРЖ СУУГААД ШИЙДВЭРЭЛДЭГ ШҮҮГЧ ЮМ БОЛ ДОО ДЭЭД ТАЛ НЬ 3 ЖИЛ ОРЧИМ ШОРОНД ХУВИЙН ДАНС НЭЭЛГЭЖ ТАРВАЛЗАЖ БАЙГААД ГАРЧ ИРЭЭД БУЖИГНУУЛААД ЭХЛЭХ НЬ БАЫНА ШҮҮ ДЭЭ УУЛ ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН БОЛОН НИЙТИЙН АЛБА РУУ НАСААР НЬ ӨНГИЙХГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ ЮМ БАЙГАА ЮМ ДАА

Avatar

зочин 2024-09-13 66.181.176.131

Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр нүүрсний хулгай авлига албан тушаалын хэрэгт Лам тууж явах юм.
Энэ лам нарт холбогдохгүй хэрэг алга болжээ. Нөгөө ламхай нарыг хүчиндсэн хэрэг шийдэгдсэн үү?
Шүүх дүүрч. Гандан тэгээд энэ лам нартаа арга хэмжээ авдаг уу? Нөгөө Чой лам явснаар Гандан цэвэр ариун болсон уу?
Завхарсан газар.

Avatar

Нэргүй 2024-09-13 64.119.29.63

ЕР НЬ ХУЛГАЙЧ Л ХОЖДОГ УЛС БОЛЖЭЭ, ЭНЭ МОНГОЛ УЛС. ҮНЭН ШУДАРГААР АЖИЛЛААД, ХУУЛИА БАРИМТЛААД Л ЯВААД БАЙГАА НЬ ЯДУУРЧ БУСДЫН ДООР ОРООД ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АВИЛГАЛЧ, АЖИЛГҮЙ ХУДАЛЧ, ЖУДАГГҮЙЧҮҮД БУСДЫН ДЭЭР ГАРДАГ ИЙМ УЛС ОРОН ЯАДАГ БОЛ? МОНГОЛ УЛС МИНЬ АРАЙ Ч ДЭЭ…

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.187.168

Mongol xulgaichdad eeltei, uneneer xudulmurluj ajillaj baigaad ni xaltai uls yum.

Avatar

Монголчууд бүгд хулгайч 2024-09-13 59.153.114.118

БИд бүгдээрээ хулгайч. Төр засгийн тэргүүн, түшээ, дарга, албан хаагч, багш, эмч, хуульч, наймаачин, малчин, жолооч, үйлчлэгч, худалдагч, оюутан сурагч, тэтгэврийн хөгшин, цэцэрлэгийн хүүхэд бүгд ХУЛГАЙЧид шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-09-13 202.21.117.108

Хууль бусаар хулгайлж олсон барилга эд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоогүй юм байнашдээ 2 жил болоо л гарч ирээл хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болж байна ингэхээр хулгайч байх нь ашигтай гэдэг ойлголт л хүн бүхэнд төрнө цүнх баригч долоогч нар энэний төлөө л үхэн хатан явна шдээ

Avatar

Зочин 2024-09-13 103.57.93.113

Ингээд нүүрсний гэх хэрэгт яллагдагч бхгүй болж бүгд ялаас мултарваа. Монголын шүүүх үнэн дампуурчээ. Хахууль аваад л бүгдийг суллаж бна

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.121

ЖИНХЭНЭ НҮҮРС ХУЛГАЙЛАГЧИД ДЭЭГҮҮР ЧИНЬ СУУЖ БАЙГАА ШҮҮ, АРД ТҮМЭЭН, ЭНЭ ХЭДИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЖ БААХАН СЭТГҮҮЛЧДЭД МӨНГӨ ӨГЧ СЭВҮҮЛСЭН, ӨӨРСДӨӨ НААНА НЬ ҮЛДЭХ ГЭСЭН АРГА, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР "Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна." ГЭСНИЙГ ХЭВЛЭЛИЙНХЭН ЕРӨӨСӨӨ БИЧИХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ

Avatar

Авилгагүй ард 2024-09-13 203.169.48.150

Ял нь ч ингэсгээд хөнгөрөөд алга болох шахдаг юм байж. Нөгөө ОЛОН ИХ НАЯД төгрөгийн хохирол хаашаа алга болчихвоо. Хулгайн хөрөнгийг нь хураадаггүй юм уу

Avatar

иргэн 2024-09-13 66.181.189.180

Иргэд дээ чанга, Авилгачи хулгайчуудад Энэрэнгүй Хууль Шүүхтэй улс орон сайхан юм даа,,,,,

Avatar

Иргэн 2024-09-13 202.21.104.2

зохиомол, илээд өнгөрсөн хэргүүд.ккк

Avatar

Нэргүй 2024-09-13 59.153.115.195

Ard tumniig muuhai doromjilj bna daa

Avatar

zochin 2024-09-13 64.119.31.179

Odoo tegeed bugdiig ni chuluuluh yum bna daa. Ulniihand bol hatuu handana daa. Muusain idegch nar….

Avatar

Нэргүй 2024-09-13 202.126.89.189

нэртэйгээр нь цагаатгачихгүй яасын ичгүүргүй шүүгч нараа

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.168.82

дээд дарга нарын үзэмжээр шүүх шийдэж байгаа юм. аалзны шүлс шүү дээ. 2 жил суусан болоод гарч ирээд тарвалзана биз. дарга нар нь өөрсдөө илчлэгдэхээс айж байгаа шүү дээ.

Avatar

Батзориг 2024-09-13 202.126.89.128

Прокурор эсэргүүцэл бичих байлгүй дээ!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 202.9.46.16

Ингээд 44 их наядын нүүрсний хэрэг дуусчээ. Хулгайч нар ямар ч ялгүй өнгөрөв.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.121

ЖИНХЭНЭ НҮҮРС ХУЛГАЙЛАГЧИД ДЭЭГҮҮР ЧИНЬ СУУЖ БАЙГАА ШҮҮ, АРД ТҮМЭЭН, ЭНЭ ХЭДИЙГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЖ БААХАН СЭТГҮҮЛЧДЭД МӨНГӨ ӨГЧ СЭВҮҮЛСЭН, ӨӨРСДӨӨ НААНА НЬ ҮЛДЭХ ГЭСЭН АРГА, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР "Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна." ГЭСНИЙГ ХЭВЛЭЛИЙНХЭН ЕРӨӨСӨӨ БИЧИХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ, НҮҮРСТЭЙ ОГТ ХАМААГҮЙ ХЭРЭГ

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.50

Манай шүүх ч хямдхан үнэтэй юм байна дөө!! За тэр ял хасах барих ч яахав дүүрч. Хамгийн гол нь эд нарын хулгайлсан олон тэрбумын хөрөнгийг нь хураах ёстой шүү дээ, тэр нь яасан бэ??? Хэрэв хөрөнгө хураахгүй л юм бол дараагийн хулгайч нар нь тэрбумын үнээр 2-3 жил суусан болоод гарч ирээд мөнгөнд умбадаг жишиг тогтох юм байна л даа??!!

Avatar

Del 2024-09-13 202.55.188.92

Хулгайч нартай хайртай монголын шүүхэд их баярлаж байна ганхуяг

Avatar

zochin 2024-09-13 202.72.243.182

ЯАНАА, ТЭГЭЭД ЭДГЭЭР ҮХЭЖ БАЙСАН ХУЛГАЙЧУУД УДАХГҮЙ ШОРОНГООС СУЛЛАГДЛАА. ЭНЭ ДЭЭД ШҮҮХИЙН МӨНГӨНИЙ ТИП БОЛСОН ШШҮГЧ НАРЫГ БҮГДИЙН ОГЦРУУЛЖ, ЭДГЭЭР ЛУЙВАРЧДЫН ЯЛЫГ БҮР НЭМЖ ӨГЬЕ. ХЯТАДАД БОЛ БҮГДИЙН ЦААЗАЛСАН БАЙГАА.

Avatar

Зочин 2024-09-13 192.82.65.125

өөр зөндөө л хүмүүс нүүрсний хэрэгт оролцсоон тэд нарыг нь адилхан шүүгээсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж