Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хороо”-г байгуулсан. Тус дэд хороог шадар сайд Х.Доржханд ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр, энэ оны арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэх болсон талаар мэдээллэсэн. Тиймээс энэ талаарх байр суурийг тодруулан хүргэж байна.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЭНЭ ОНД 274 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХЭЭР БАЙНА"
Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэл, мэдээллийн ажилтан н.Энхтүвшингээс тодруулахад, “Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл бол салбарын шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг нь. Засгийн газрын дэд хорооноос арваннэгдүгээр сарын 1-нд эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөнө гэж мэдэгдсэн. Харин хэдэн хувиар нэмэгдүүлэх тал дээр тооцооллыг судалж байгаа. Эцсийн байдлаар батлагдаагүй байна. Батлагдсны дараа нийтэд ил тод мэдэгдэнэ. Эрчим хүчний салбарын хувьд 2024 онд урьдчилсан байдлаар 274 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг хүрэхээр байна” гэв.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫГ ҮНЭ НЭМЭХЭЭС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ"
Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.ЁНДОНГОМБО:
-2001 онд Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар "Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах" хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм. Гэвч хуулийн төсөлд Эрчим хүчний зохицуулах газар (хуучин нэрээр) УИХ-ын байгууллага байхаар заасныг өөрчилж, Засгийн газрын байгууллага болгосон нь бодлогын алдаа болсон. Үүний үр дүнд бүтцийн өөрчлөлт, арилжааны хэлбэрт шилжүүлэх заалтууд хэрэгжсэн ч хувьчлал бараг хийгдээгүй юм. Гол учир нь эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх бололцоогүй болж үе үеийн Ерөнхий сайд нарын үзэмжийн асуудал болсонд орших бөгөөд тэр ч байтугай сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд "Эрчим хүчний үнэ нэмэхгүй" гэдэг заалт оруулж энэ салбарыг улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосон. Ашиг олох байтугай зардлаа ч нөхөж чаддаггүй салбарыг гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын компаниуд огт сонирхдоггүйгээс хувьчлал ч хийгдсэнгүй, шинэ эх үүсвэр ч баригдсангүй. Арван жилийн өмнө оргил ачааллаа даах чадваргүй боллоо гэж байсан бол өнөөдөр суурь чадал ч хүрэлцэхгүй болж, Монгол Улсын хөгжлийг хойш татагч салбар болж хувирлаа. Жилд 270 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар нь хэзээ ч тэг зогсож болох ноцтой аюулын ирмэг дээр байна. Хүйтний улиралд өнгөрсөн өвлөөс хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны олон цаг хотоороо харанхуй байдаг үе рүү гулсан орж байна. Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, эрчим хүчний реформ хийхээр яригдаж байгаагаас хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх асуудал бол үнэ тарифыг нэмэх явдал юм. Цаашид салбарын ТӨХК-иудыг Олон нийтийн компани болгох, хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлуудыг хийх хэрэгтэй байна. Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваачсаны дараа инфляци, валютын ханш, импортын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай.
Иргэн 2024-09-13 66.181.190.129
Хэдэн жил ярьж байна даа нэмэх юм бол нэмээч
Зочин 2024-09-13 66.181.180.49
ЭХЗХ гэдэг байгуулга чинь алдагдлыг нь урьдчлан бодож гаргаад зарлан мэдээлээд сууж байх үүрэгтэй юм байх даа
Хэрэглэгч 2024-09-13 66.181.160.68
Зүйтэй, үнэ нэмэх
Технологийн хоцрогдолоос гарах
ЭХС-ийн хоцрогдол, ялзралаас салах
ТЭГ зогсолт болох хүртэл хоцрогдсон буруу нь ганцхан үнийн асуудал биш, сайд дарга нар юугаа харж байсыс
Зочин 2024-09-13 122.201.31.100
Хамгийн гол зүйл бол эрчим хүчни хулгай. Дараа нь технологийн хоцрогдол. Тэгээд үнэ чөлөөлөлт. Энэ салбар хулгайдаа бүрэн идэгджээ. Оху-н хоцрогдсон технологиос салъя. Япон, Хятадын технологийг нутагшуулъя!
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
Зөнч 2024-09-13 14.1.81.23
Зардлаас нь бага үнээр цахилгаан хэрэглэх хүсэлтэй хүмүүс хэрэглэхээ больчих.Аль насандаа үнэгүй юм хэрэглэж байсан вэ?. Бусад нь ядаж цахилгааны хэрэгцээгээ хангаж амьдарцгаая.
Угтаа бол цахилгааны үнэ үэ шаттай нэмэхэд гэрлээ салгуулах хүн гарах уу
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 66.181.183.172
Эрчим хүчний шинэчлэлийг Шинэ Станц бгуулахаас эхлэх учиртай! Эргүү дарга нарыг нь зайлуулахаас бүтэуийн шинэчлэл хийхээс эхлэх учиртай
geree1; ? 2024-09-13 216.38.195.74
cmi
- ylcuun ,bysduunbz xylgaichduin XT? 2024-09-13 216.38.195.74
sanaatai byrees bolson xymyysdemjigchryygee XUUX.
Нэргүй 2024-09-13 66.181.160.50
1992-1996 онд Castrol компани манай цахилгаан станцуудын мэнэжментийг хэрэгжүүлэх санал тавьсанд Жасрай гуай тогны үнэ нэмэгдэхээс айгаад татгалзсан гэдэг. Хэрэв тэр үед өгсөн бол эхний хэдэн сар бухимдаж бужигнаж байгаад л аяндаа дасч, зах зээлийн горимондоо орох байсан юм!!! Түүнээс хойш улс төрчид ард түмэндээ хайр зарлан хорлосоор өдий хүрсэн!!!
Galzyychyyd yndestendee baix zuryy U, - ylcuun OPLOGOOR ujil business damage. 2024-09-13 216.38.195.74
@ TSAXILGAAN ctants barilaa ymar ix mungube, Ebdcheed zasaad bariad bldg workeryyd tsigantj bnaz. bainga negyyd gyilagchdaar SADAA xuij xylgailj TANXAIRJ
nucpbnumi. opilj, xynui bied xyrj,changing.bainga shyrshij infecting. batereni TSAXILGAAN salaalt, USNi toolyyr tavij, kabel,internet tog taslaj shataaj grubdikni.
neg ydaaguin trashilj,bainga zam zasaj,yxaj ZASBARAAR goojyylj, yleej##–ailuin gert concogch Kameruin Co TV internet, Emart, zee6
Зочин 2024-09-13 202.126.89.214
Үнэ нэмэх биш ,өртөгөө бууруулах тухай бодоцгоогооч …!!
өөө 2024-09-13 66.181.164.23
Хохи чинээ хохинээ үмбүүнүүд сүхээр цохьтол та нар үхэр хэвээр л байх болно сүхдүүлчээд харин та нар хуужаагийн зөөлөн котлет болно хаха
JackieBrown 2024-09-13 46.8.56.92
Харуулах боломжгүй.
Р.Батаа 2024-09-13 66.181.181.124
Эрчим хүчний тарифыг нмэх тухай ярих юм. Хямдруулах талын ямар арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхийг дурсах явдал огт алга. Эрчим хүчний тарифыг дагаад бүх юмны үнэ огцом өснө гэдгийг анхааруулж байгаа юм алга. тэгэж буцлах зардлыг хэн дийлэх вэ?
Нэргүй 2024-09-13 124.158.104.73
МАН -д нэг ийм тэнэглэл байдаг. Цахилгааны үнийг нэмэхгүй. Ард түмнийхээ бүсийг чангалахгүй, ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэхгүй гэж тэнэгтсээр байгаад үр дүн нь юу болов? Одоо хэт их ачааг ард түмэн үүрэх гэж байна. Ачаа үүрдэггүй ард түмэн хөгжил дэвшлийг үздэггүй, ойлгодоггүй юмаа.
Зочин 2024-09-13 202.179.26.249
Уг нь бол ачаа бага үүрүүл, ард түмнээ өөд нь тат, зөв бодлогоор улс орноо хөгжүүл, иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд бага шиг дарамтал гэж сонгодог юм байгаа биддээ. Нүүрсний асар их нөөцтэй улс байж цахилгааны үнэ нэмнэ гээд солиороод сууж байх юм. Стратегийн орд морд гээд өчнөөн л зарлаад байгаа юм ард түмний баялаг гэж хуулинд зааснаар нүүрсээ дотооддоо бага шиг үнээр хэрэглэж болно ш дээ. Саудын Араб, АНЭУ, Кувейт гээд гээд нефьтээр баян улсад шатахуун нь бараг үнэгүй байдаг гээ биздээ.
Нэргүй 2024-09-13 66.181.184.71
Чойжилсүрэнг чөлөөлөх хэрэгтэй. Өөрийн бизнесийн саадгүй явах ажиллагааг л анхаарна уу гэхээс Монголын эрчим хүчний систем ямар бх нь энэ дөрвөдөд ТҮЙ ч хамаагүй юм байна.
Нэргүй 2024-09-13 103.215.14.2
MAHгаруудаа сонгоод бай. тэгээд хохь чинь болж дээ
Нэргүй 2024-09-13 202.126.89.129
чөлөөлөх нь зөв. Гэхдээ үе шаттай нэмэх хэрэгтэй….
Нэргүй 2024-09-13 122.201.23.75
Үнэ нэмэх төдий биш бүүр үнийг чөлөлөх хэрэгтэй. Аль 1996 онд л үүнийг хийчихсэн бол өнөөдөр Монгол улсын хөгжил огт өөр байх байлаа.
Зочин 2024-09-13 139.5.217.130
Зовлох инженер унэнийг тус тас хэлжээ Уе уеийн еронхий сайд нар иргэдээ бодсон бм биш сонгуулиа л бодож энэ салбарыг баллажээ Хавтгайруулсан цалин биш ур дунгээр амьдралд хурэлцэхуйц цалингийн системтэй байсансан бол иргэд унэ нэмэхээс айхгуй ш дээ Одоо бол хаа хаанаа хэцууднэ Унэ нэмэхээс оор аргагуй Бага орлоготой иргэд улам ядуурна
Иргэн 2024-09-13 66.181.190.81
Эрчим хүчний үнийг ядахдаа алдагдалгүй болгох хэмжээнд хүргэх хэрэгтэй байх. Иргэн хүний хувьд үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Нэргүй 2024-09-13 202.21.110.35
Urgun hereglee baraa nemegdeh n dee dagaad
Нэргүй 2024-09-13 103.57.92.21
erchim huchnii uniih chuluulsnuur sergeegdeh erchim huch huchee avna
Нэргүй 2024-09-13 202.70.44.46
Үнэ цэнэгүй зүйл тэгэс гээд алга болдог жамтай