Монголчуудын санаа сэтгэлд нийцэх зүйл тун ховор. Нэг ажил хийхээр энэ нь ч болохгүй, тэрийг нь тэгсэнгүй гэж уурлана, шүүмжилнэ. Ер нь ямар ч ажил хийсэн бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг нь монгол хүний зан. Үүний нэг жишээ бол явган хүний замын хажуугийн бордюр солих, авто зам засварын ажил. Уг ажил жил бүр шүүмжлэл дагуулдаг.
Угтаа бол зам засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийхэд хуучин бродюрыг солих шаардлага үүсдэг аж. Учир нь Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартад авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см- ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг аж. Энэ талаар "Тотал инж" компанийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр “Хуучин замыг засаж шинэчлэн асфальт бетоноор хучихад хажуугийн бродюр 7-8 см болж багасч стандарт нь алдагддаг. Тиймээс авто зам засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж хамтад нь бордюр сольдог” гэдгийг хэлэв. Ямартай ч жил бүр бродюр сольдог нь ийм учиртай байж.
“БРОДЮРЫН ГЭМТЭЛ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛСОН ТУЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА”
Бас нэг асуудал нь энэ жил бетон бродюраа чулуун бордюраар сольж эхэлсэн. Гэтэл хэд хоногийн өмнөөс эхлэн сошиалд шинэ чулуун бродюр нь хагарчихсан байна. Бродюраар мөнгө идэх нь. Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд бродюр солих нэрээр мөнгө угааж байна гэх мэдээлэл тархаж энэ асуудал сүүлийн хэд хоног эрчимтэй шүүмжлэл дагуулж буй.
Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо 22-ын товчоо орчимд шинээр сольсон чулуун бродюрын багагүй хэсэгт эвдрэл гэмтэл үүсжээ. Уг асуудлыг нийгмийн сүлжээнд зургийг нь тавьж чанар муутайг нь гайхаж нийтээрээ шүүмжилж байна. Дээр хэлсэнчлэн авто замын компаниуд бродюраар далимдуулж мөнгө угааж байна гэж иргэд хардаж байгаа. Мэдээж иргэдэд хардах эрх бий. Тэгвэл энэ нь зохион байгуулалтай хэн нэгний явуургүй арга бололтой. Учир нь мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгаж үзэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас болсон механик гэмтэл байна гэж үзжээ. “бродюрын буланг хүнд зүйлээр цохиж зохион байгуулалттай буталсан байна. Тиймээс уг асуудлыг цагдаагийн байгууллагат шалгуулж буруутай этгээдийг олж тогтоолгон нийт хохирлыг төлүүлнэ” гэж Нийслэлийн замын хөгжлийн дарга Б.Одбаяр мэдэгдэв.
Бетон бродюр давс, бодист идэгдэн хурдан муудаж эвдэрдэг. Харин чулуун бродюр нь цас хайлуулдаг давс, бодист уусаж эвдрэхгүй насжилт удаан 50 жилээс дээш хугацаанд солихгүй учир эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өнгө үзэмжтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.
Авто замын гүйцэтгэгч компанийн зүгээс шинэчлэл хийсэн авто замыг нэг жилд, шинээр барьсан замыг гурван жилийн дотор өөрсдийн хөрөнгөөр засаж янзалдаг аж.
Замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал үүгээр дуусахгүй! Цахим сүлжээнд хэн нэгэн нь гүйцэт дуусаагүй зүйлийн зургийг авч нийтэлдэг. Үүнийг зөв буруу эсэхээс үл хамаарч нийтээрээ шүүмжилдэг жишиг Монголд тогтоод удаж байна. Үүний нэг жишээ хэд хоногийн өмнө ус зайлуулах хоолойг авто замаас өндөр хийлээ гэх асуудал хөндөгдсөн. Үүнд мэргэжлийн хүн тайлбар өгсөн байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.ОДБАЯР:
-Зам засварын ажлын дараалал гэж юм бий. Авто замыг засварлахад асфальт хийж найман см зузаан хучилт хийнэ. Ингэхэд бродюр болон ус зайлуулах хоолойн тагийг өндөрлөх шаардлага үүсдэг. Тэгээгүй тохиолдолд
асфальт хучилт хийх явцад ус зайлуулах хоолой доошоо орж бөглөрөх асуудал гардаг. Тиймээс ус зайлуулах хоолойг өндөрлөдөг. Үүний дараа асфальтаар хучилтын ажил хийж нэг түвшинд очдог.
Өмнө нь бас нарны замын бүтээн байгуулалтад ийм асуудал үүсэж байсан. Одоо очоод харвал зүгээр байгаа” гэв.
Мөн замын бродюрыг солихдоо дотоодын үйлдвэрээс аваагүй нь мөнгө угааж байна гэх хардлагыг төрүүлж буй. Тэгвэл 2023 онд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бродюр худалдаж авах асуудлаар дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан аж. Ингэснээр бродюр үйлдвэрлэгч дотоодын "Минж Булган" компанид бродюр худалдан авах хүсэлтээ хүргүүлсэн байна. Гэтэл тухайн компанийн зүгээс их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй гэх хариуг өгчээ. Тиймээс БНХАУ-аас чулуун бродюрыг худалдан авч бетон бродюрыг сольсон байна.
Энэ мэт сүүлийн өдрүүдэд хотын удирдлагуудын хийж байгаа ажлыг илтэд харлуулах, шүүмжлэх нь ихэссэн. Үүнээс болж зам засварын ажлууд зогсох хүртэл асуудал яригдаж байгаа. Өвлийн хүйтнээс өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгаад авбал уг нь бидэнд хэрэгтэй.
Нийслэлийг хэмжээнд 2006-2023 онд 165 автозам шинэчилж янзалжээ.
Энэ онд хамгийн их буюу 162 км авто зам шинэчлэлийн 87 төсөл хэрэгжлүүлэхээр төлөвсөн байна.
Үүний 27 төслийг дууссан гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Гэтэл иргэдийн шүүмжлэлээс болж үлдсэн төсөл ажлыг зогсоож холбогдох газарт шалгуулах талаар санал асуулга явуулж байгаа билээ.
Тун удахгүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж буй. Үүнтэй холбоотой ажил хийж байгаа хүмүүсээ харлуулж байгааг үгүйсгэхгүй. Сонгууль болдгоороо болоод дуусна. Амьдрал үргэлжилнэ!
JenniferKing 2024-09-13 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-13 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-13 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-13 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-13 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-13 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-13 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-13 45.81.137.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 202.9.41.11
Юм болгонд улс төржиж аливаа ажлыг унагадагаа болих хэрэгтэй. Ийм баййвал Монгол орон урагш хөгжиж чадахгүй
Зангараг 2024-09-13 103.212.118.196
Нэгэнт тавьсан чулуун бродюрыг санаатай хагалсан бол гэмт үйлдэл мөн. Шинэчилсэн замыг нэг жилийн дараа, шинээр тавьсан замыг 3 жилийн дараа засах шаардлагатай болдог бол замыг олон улсын стандартаар тавьдаггүй хайран улсын хөрөнгө, төсвийн мөнгийг үрэлгэн байдлаар зарлагддаг гэмт үйлдэл байна. Олон улсын стандартын зам ямар ч даацын машин явах зориулалттай 20 жилийн дараачаас засвар бага зэрэг хийдэг. Германд Гитлерийн 1930 аад оны сүүлчээр тавьсан зам одоо хүртэл ашиглагдсаар байдаг гэсэн.
kto cmiy darangyilagch 2024-09-13 216.38.195.74
pazlij ;
Нэргүй 2024-09-13 66.181.177.150
энэ бол нүүрсний хулгайгаас ялгаа байхгүй хэрэг цаана нь биднээс хураасан татварын мөнгийг хусч байгаа хэрэг
JackieBrown 2024-09-13 46.8.56.92
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-13 124.158.126.132
ЧУЛУУ Л ГЭЭД БАЙСАН ШАХМАЛ Л ЮМ БАЙНА ЛЭЭШД, ЭХНЭЭСЭЭ БУЛАНГУУД НЬ БҮГД ЭМТЭРЧ ЭХЭЛЖ БН ЛЭЭ, ХАРААРАЙ
Зочин 2024-09-13 103.215.14.2
Ганцхан компани улсын хэмжээний юмыг яаж нийлүүлэхэв дээ, аймаг орон нутаг болгонд үйлдвэрлэчих 4-7 компани байж л байгаа. Яахаараа ингэж мөнгө идэж уухын доной байдаг юм бол оо. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ л гэдэг үхсэн баасаараа дэмждэгийн, дандаа боомилж унагааж, хавчиж хяхаж ашиг олж ажиллах аргагүй болгодог новшнууд ш дээ, ТА НАР. Хятадын хямд юмыг ямар ч баримт нотолгоогүй авч, 3-15 нугалж зарах чинь л шалгарсан арга биз дээ.