Сансарт түүх бүтээсэн Жаред Исаакман гэж хэн бэ?

Сансарт түүх бүтээсэн Жаред Исаакман гэж хэн бэ?

Сансарт түүх бүтээсэн Жаред Исаакман гэж хэн бэ?

Сансрын нисгэгч бус энгийн хүмүүсээс бүрдсэн “Polaris Dawn” баг Мягмар гаригт “SpaceX компанийн сансрын хөлгөөр аян замдаа гарсан. “Polaris Dawn” багийн аялал тав хоног үргэлжлэх юм. Багийн бүрэлдэхүүнд “Shift4 Payments” санхүүгийн технологийн фирмийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жаред Исаакман, АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисгэгч асан Скотт Потит, “SpaceX”-ийн инженерүүд болох Анна Менон, Сара Гиллис нар багтжээ.

Багийн гишүүн Жаред Исаакман болон Сара Гиллис нар Пүрэв гаригт сансарт алхсан анхны мэргэжлийн бус сансрын нисгэгчид болж, түүх бүтээсэн байна. 

Энгийн иргэдээс бүрдсэн багийг хөөргөх төлөвлөгөөгөө “SpaceX компани 2021 онд анх зарласан. Улмаар мөн оны есдүгээр сард Жаред Исаакман тэргүүтэй дөрвөн хүний баг “Inspiration4” даалгавраар сансарт нисч, дэлхийг тойрон гурав хоног аялаад ирсэн билээ. Тэгэхээр энэ удаагийн аялал нь Жаред Исаакманы хоёр дахь аялал болно. 

Тэгвэл энэ аяллын ард буй гол хүн гэгдэх Жаред Исаакман гэж хэн бэ?

41 настай Исаакман “Shift4 Payments” компаниа 1999 онд 16 настайдаа үүсгэн байгуулсан. Тэрбээр энэ компаниасаа 1.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Исаакман сансарт нисэх хүсэл мөрөөдөлтэй учраас 2004 онд нисгэгчийн хичээлд суусан гэдэг. Улмаар хөнгөн онгоцоор дэлхийг тойрох дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. "Time" сэтгүүлд мэдээлснээр Исаакман "SpaceX" хөлгийн дөрвөн суудлын төлөө Элон Маскт 200 сая ам.доллар төлсөн байна.

Исаакман 2011 онд Агаарын цэргийн хүчний нисгэгчдийг сургадаг батлан ​​хамгаалахын фирм болох "Draken International"-ийг мөн үүсгэн байгуулжээ. Мөн тэрбээр дэлхийн хамгийн том хувийн цэргийн нисэх онгоцны флотыг эзэмшдэг. "Forbes" сэтгүүлд мэдээлснээр Исаакман 2019 онд энэ компанийнхаа дийлэнх хувийг хөрөнгө оруулалтын менежментийн "Blackstone" компанид есөн оронтой үнээр худалджээ.

Түүнийг адерналин ихээр ялгаруулдаг зүйлд дуртай, шинийг эрэлхийлэгч гэж тодорхойлдог. Мөн хүний амьдрал богинохон учраас амьд байгаа дээрээ хамгийн гайхалтай зүйлсийг хийх хэрэгтэй гэдэгт тэр итгэдэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-09-13 66.181.160.123

Басл Еврей .. Янзын амтад юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж