Жонхуурсан СОНГУУЛЬ ба сүнсээ худалдсан АН

Жонхуурсан СОНГУУЛЬ ба сүнсээ худалдсан АН

Жонхуурсан СОНГУУЛЬ ба сүнсээ худалдсан АН

Ардчиллын амин сүнсийг тээгч нь ардчилсан, чөлөөт, шударга сонгууль. Ардчилсан, чөлөөт, шударга сонгуулийн суурь зарчим нь улс төрийн нам, нэр дэвшигчид шударгаар, тэгш эрхтэйгээр өрсөлдөх, иргэдийг тэнцвэртэй мэдээллээр хангах юм. Энэ нь улс орнуудын ардчиллын индексийн нэг үзүүлэлт болдог.

Монголыг ардчилсан улс гэхэд нэг талаар эргэлзээтэй. Биш гэж тодорхойлох бас хэцүү. Өнгөцхөн дүгнэхэд Монгол нь ардчилсан улс мэт. Олон намын оролцоотой, бүх нийтийн сонгуулийг дөрвөн жил тутамд зохион байгуулж, төрийн эрх барих дээд байгууллага болон орон нутгийн төлөөллийн байгууллагаа сонгодог.

Атал сүүлийн 12 жилд зохион байгуулсан, парламентын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг харвал Монгол Азийн ардчиллын баян бүрд байхаа хэдийнэ больжээ.

Үүний тод жишээ нь өнгөрөгч УИХ-ын сонгууль. Хоёр эвсэл, 19 нам өрсөлдсөн ч бодит үнэн нь  хэнийг хаанаас нэр дэвшүүлж, хэнийг унагаж, хэнийг УИХ-ын гишүүн болгохыг МАН шийдсэн. АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон 42-ын бүлэгт МАН-ын далд шошготой улстөрч хэд вэ гэвэл сонирхолтой бодлого болно. Ямар ч байсан МАН бүрэн эрхэт төлөөлөгчөө АН-ын Ерөнхий нарийн бичгээр томилж, өрсөлдөгч намынхаа үг, үйлдэл болгоныг хянасан. Хоржоонтой нь, МАН-д сүнсээ худалдсан хүн ганц “Сэксцагаанбогд” байгаагүй. АН-ын дарга Л.Гантөмөр 180 мянган гишүүнийхээ итгэл үнэмшил, үнэт зүйлийг, өөрийнхөө сүнстэй хамт Ардын нам, “ах” Женко хоёрт зарсан нь гашуун үнэн.  Э.Одбаярын хувьд эрх мэдэлтэй болгоныг ааваа гэж дуудаж чадахаар арга зальтай хүн. Намаа зарж байгаа хүмүүс эх орноо худалдахгүй байж чадах уу?

Л.Гантөмөр, Э.Одбаяр хоёр өнгөрсөн сонгуулиар үзэл санааны биш өнгө, мөнгөний улстөр хийсэн нь гүтгэлэг болохгүй биз. МАН-ын пиарчныг Ерөнхий сайд асан Р.Амаржаргалаас илүү дээр эрэмбэлсэн нь ард түмний сонголт биш, АН-ынхны ч сонголт байгаагүй. АН-ын хоёрхон даргын сонголт мөн үү гэвэл мөн.

Нөгөө талаар Женко.Баттулгад тойргуудаа бэлэглэснээрээ Л.Гантөмөр түүний үхсэн карьерыг ахин “амилуулсан”. Үзэл санаагүй нам, үнэт зүйлгүй даргатай АН-д ахиад ард түмэн итгэх болов уу даа?

Үндсэндээ, УИХ-ын ес дэх удаагийн сонгууль МАН-ын зурсан зураг, сайтар найруулсан сценарийн дагуу явагдсан. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэлт, пиар МАН-ын зохиолын дагуу явж байна. Дээрээ тосоо гартал тэврэлдсэн улс төрийн намууд доороо цусаа гартал зодолдохгүй нь лав.

Х.Нямбаатарын хэлсэнчлэн Х.Баттулгын бузрыг тооцвол далай болох нь үнэн. Гэхдээ хулгай, луйврыг нь илчилж чадах хүн Монголд байхгүй. Байсан бол төмөр замын луйвар, нүүрсний хулгай, Т.Бадамжунайн хэрэг, Хөгжлийн банкны дээрмээр нь аль хэдийнэ шоронд хийчих байсан. Атал тэр одоо халдашгүй дархан эрхтэй, УИХ-ын гишүүн болсон.

Тэгэхээр Х.Нямбаатар, З.Энхболд хоёрын “дисс” угтаа улс төрийн энтертаймент. Тэдний илэрхий жүжигт хууртаж, МАН, АН гэж талцаж суугаа “Миний ардын сэтгэл цагаан” юм даа.

Ирэх аравдугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгуулийн ялагч нэгэнтээ тодорхой болсон, нэн ялангуяа нийслэлчүүдийн хувьд нэмэгдэхүүний байрлалыг сольсон ч нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй нь бололтой. Нийслэл дэх нэр дэвшигчдийг нь харахад АН-д ялах шаанс алга. Ялаад ч хэрэггүй. Женкод хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байдаг. АН-ын нийслэлийн намын хорооны дарга Т.Батцогт бол залуу Женко. Түүний нэр дэвшүүлсэн багийнх нь 90 хувь нь Х.Баттулгын ах дүү, албатууд. “Баянгол”, “Талх чихэр”, “Мах импекс”-ээ өөд нь татаж чадаагүй Женкогийн ах дүү, албатууд Улаанбаатарыг утгаар нь тосгон болгоно биз.

Тэгээд ч Х.Баттулга, Т.Батцогт хоёрыг намынхан нь итгэж дэмжихгүй байхад иргэд дэмжих нь юу  бол доо. Уг нь Л.Гантөмөрт намын дарга шиг дарга байсан бол УИХ-ын сонгуулийн дараа нийслэлийн намаа Женко.Баттулгаас авсан бол МАН-ыг ялах боломж байсан уу, байсан. Өнгөрсөн найман жил нийслэлд засагласан МАН-аас хулгай, луйвар хэрээс хэтэрсэн. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатарын хоёрын ногоон автобусны луйвар, С.Амарсайханы гурван тэрбумын зөөврийн усан оргилуур, авлига хороололын асуудал бол МАН-ын эмзэг цэг, сул тал нь.  Өнгөрсөн хугацаанд 2012-2016 оныг эс тооцвол Улаанбаатарт МАН засагласан. Утаа угаар, тоос шороотой дэлхийн хамгийн бохир хот болсон шүү дээ.

Гэвчиг Л.Гантөмөр Тэргүүн шадар сайдын суудалдаа сэтгэл нь хэдийнэ ханасан, АН орон нутагт ялах үгүй нь түүнд чухал биш болсон байна. Тиймээс л нийслэлийг Женко.Баттулгад бүхэлд нь найр тавин өгсөн биз.

АН нийслэлд ялбал ирэх Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын сонгуульд илүү суудал авахад чамгүй нэмэртэй. Гэвчиг хэн Женко.Баттулга, Т.Батцогт хоёрт итгэж саналаа өгөх вэ дээ.

УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам Улаанбаатараас ердөө дөрөвхөн суудал авсан. Энэ нь нийслэлийн АН нэг талаар ажлаа хийгээгүйн илрэл Т.Батцогт намын хороогоо эзэнгүй хаячихаад өөрөө эрх мэдлийн төлөө УИХ-д нэр дэвшээд явж байхад Х.Нямбаатар намынхаа нэр дэвшигчдийг дэмжээд явж байсан. Нэг нь намын эрх ашгаа нэгд тавьж, нөгөө хувийн эрх ашгаа эхэнд эрэмбэлсэн нь МАН-д ялалт, АН-д ялагдал авчирсан нь худлаа биш.

УИХ-ын сонгуульд АН-аас Женко дэвшсэн учраас 42 суудал авсан юм биш. Ард иргэд Ардын намаас залхсандаа АН-ыг дугуйлсан. Ийм аз завшаан АН-д тийм олон тохиохгүй л болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-09-13 66.181.176.46

Баттулгыг яаж ч муулсан, доромжилсон, элдэв хоч өгсөн ДУУГАРДАГГҮЙ.Энэ нь түүний өрсөлдөгчдийг бүр хүнд байдалд оруулах юм. Тэр ер нь ийм тактиктай нөхөр шүү янз нь. Тэр барьцаа ахиулсаар АН дотроо Элбэгдоржийнхоо бүлэглэлийг тоглоомоос гаргалаа.Элбэгдорж Баярцогтыгоо зүтгүүлээд барсангүй.Нямсүрэн ч яахав БАТТУЛГА СУДЛАЛААР гаршаад байгаа хүн. Тэгэхдээ үр дүн алга.Баттулга, эсвэл Элбэгдоржийн хүн АН-ын дарга болоод сонгуульд орсон бол 42 суудал авахгүй. Гантөмөр дарга болсон нь оносон.

Avatar

Нэргүй 2024-09-13 62.195.45.93

"Erguulj muljihud huzuu saihan" Battulga ni argagui l muljuurtei huzuutei ym. Ene Nyamka huuhniig bol ulhuun hoollood baidag bololtoi kkk. Setguulch gemeergui bna, zugeer l niigemd tarhsan, hun buriin chihend hursen hoviig " bazagch"

Avatar

н**ш ГЭЖ 2024-09-13 202.179.25.8

АРДЧИЛСАН НАМД 42 СУУДАЛ / НАМД НЬ ШҮҮ / ӨГЧИХӨӨД БАЙХАД Л СӨХӨРЧ УНААД БАЙДАГ. ӨӨД ГАРДАГГҮЙ НОВШНУУД ЮМ ДА. .. 42 УУЛАА МАШ ХҮЧТЭЙ МАШ ТОМ СӨРӨГ ХҮЧ БОЛООД БОДЛОГОО ТУЛГААД ЯВАХ БАЙСАН. … ХЭДЭН САЙДЫН СУУДАЛ ДУУЛАНГУУТ Л ХҮЧИНДҮҮЛЭЭД КЭВТЭХИЙМ

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.177.103

Жонхуугийн дайсан – миний найз . . .

Avatar

ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙМ. 2024-09-13 202.179.25.8

АРДЧИЛСАН НАМ, ХҮН НАМ ГЭЖ ҮХЭЖ ДАЛДАРСАН БҮҮҮР НЭГ НОХОЙН ШЭЭСҮҮД….. НӨГӨӨ ИХ ТЭМЦЭЖ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН… . КОММУНИСТ НАМЫНХАА ХАЯА ХАТАВЧИНД СӨХӨРЧИХСӨН …. АЖИЛ АЛБА ГУЙЛАНЧИЛЧИХСАН. .. ҮХЭЖ ХЭВТЭХДЭЭ ТААРСАН ХЭДЭН ХУЛГАЙЧ НОВШНУУД САЙД ДАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ АРДЧИЛСАН НАМАА КОММУНИСТ НАМДАА ЗАРЧИХДАГ… БҮҮҮР ХЭЛЭХ МУУ МУУХАЙ ҮГ АЛГА ДА. ИЙМ БАЙХАД МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ӨӨД НАР ХАРАХГҮЙ

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

хүннү 2024-09-13 202.9.47.63

АН-н байгаа байдал нь энэ. Юу нь буруу байгаа юм. Эвсээд ч болтугай улс орноо хөдөлгөе гэж зорио биз. АН-н удирдлага энэ олон залуусын нэрийг дэвшүүлж УИХ-ын гишүүн болох эрхийг нь нээж өгсөн. Заримд нь “зүүдэнд ч оромгүй“ юм болсон. Одоо болтол тэр шокноосоо гараагүй таг дуугай болсон ч байна, камер хархаараа “шударга” дүртэнгүүд ч байна, эзнийхээр зангаагаар өөрт хамаагүй хүнрүү хуцдаг нь ч байна. Үүнээс илүү ИХ бүрдэхгүй ш дээ.

Avatar

Алтан 2024-09-13 59.153.113.31

Ийм нийтлэл гээч нь дандаа ардчилсан намыг муулдаг. Та нар хардаа эрх баригчдыг шүүмжлэхгүй байгаа биз. Эсрэгээр ойлгоход болно. Эвслийн засгийн газарт хаана сөрөг хүчин байна гэх биз. Энэ чинь орон нутгийн сонгууль. Ардчилсан нам сөрөг хүчин хэвээр байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.50

Монгол дахь ардчиллыг устгах Путины даалгаврыг Женко маш амжилттай биелүүлж байна даа!! Монгол хүний эв түнжингүй, арчаагүй араншинг тун чадварлаг ашиглаж, АН-ыг дотор нь хэдэн хэсэг болгон бутаггаад, өлбөгөр сул дорой юмнуудыг даргаар нь тавиад одоо өөрийн дураар тоглож, Монгол Төрийг хутган үймүүлэх их ажилдаа орлоо!!! Күүк нээнтэгээр барьцаалагдаагүй л юм бол одоо төр улсаа хамгаалах цаг ирлээ шүү!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.184.71

монголын улс төрөөс Женко, Хүрэлсүх мэтийн зомбинуудыг хөөн зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-13 103.212.119.166

Хэнд ашигтай вэ чам мэтийн чайнад ашигтай байх

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.242

ТЭгээд яах гээд байгаа юм бэ? юу хүсээд байгаагаа энэ хүмүүс ойлгож байна уу? "ШҮҮМЖЛЭЛ" илүү санаа санаачлаг байгаа юм уу та нарт? Судалгаа хийж үзсэн үү? Нэг л их гомдогсод заавал "БИ" байх ёстой юу? НАМ улс төр бол тусдаа асуудал шүү хамгийн сүүлд байх ёстой – Хамгийн түрүүнд "УЛС ОРОН ТӨР ЗАСАГ АРД ТҮМЭН – ТӨР УЛСЫН БОДЛОГО, ТУСГААР ТОГТОНОЛ, ГАДААД БОДЛОГО" хамгийн чухал. Хагарал дайсагнал "Жалга" довын бодлоос хэзээ салах юм? Миний бодлоор хамтраад явж байгаан буруу зүйл биш.

Avatar

ХҮЗҮҮКАА 2024-09-13 66.181.183.227

Бордюркаак Хүүзүүкаа дэмжиж бган бна .

Avatar

Иргэн 2024-09-13 70.93.178.224

Хүрээний бузрыг ухвал далай далай жэнкогийн булхайг илчлэх хэнч бхгүй тэр бол даам гарсан
сэтгүүлчид мөнгөөр амаа үдүүлсэн хар масс ямар ч ухамсар цнзургүйдагаж бдаг
ман намын хүрэлсүхтэй хам ман муу ажилласан гэжхэлж буй нөөхөр ан нам тэгээд сайн ажилладаг хэрэг үү
монголын улс төрчид ихэнх увайгүй ёс зүйгүй ямар ч төлөвшил бхгүй х ажил хийж сэдэж санаачлах биш хүнтэй намтай л тэмцдэг харлуулдаг арга л сайн эзэмшсэн шинэ гишүүд ард түмэнд таалагдах гэж попордог тэнгэрээс унаад ирсэн амьта

Avatar

Нэргүй 2024-09-13 202.126.89.204

Баттулга үнэн зангарагтай хүн шүү Нямсүрэн хүүхэн одоо цаад эзэддээ үнэндээ залхаж байна аа одоо чадахгүй нь бүр үг ч олдохоо болилоо ямар сайнадаа намаа худалдсан хүн эх орноо худалдах юу ч биш гэж элийрхэв дээ гэдгээ хэл ээ ! нэг муу намын үнийг эх орны минь үнэтэй зүйрлэх биш бүр доогуур үзээд ч байх даа яахав дээ

Avatar

ZOCHIN 2024-09-13 202.55.183.178

Женко хүн худалдаж авахаас өөр юу чаддаг юм. Газрын хаанаас ийм н**ш гарч ирдэг бнаа

Avatar

Лхагва очир 2024-09-13 103.212.119.90

ямар ч байсан АН д хамгийн их дэмжигчидтэй нв Баттулга өөр олигтой нэгч удирдагч одоогоор алга даа .цаашдаа гарч ирэх боловуу бүү мэд .мөхөх л байх даа

Avatar

ZOCHIN 2024-09-13 202.55.183.178

Чи муу нхойн гөлөг. Удмаараа үхээрээ чи монгол улсыг худалдсан новшнууд.

Avatar

Нэргүй 2024-09-13 103.80.211.124

УИХ, Орон нутгийн сонгуулиа 1 өдөр хийж болдоггүй юм байхдаа?

Avatar

Зочин 2024-09-13 192.82.92.42

Нийслэл, орон нутгийн сонгуулиа Баттулга нь удирдвал ялах байх шуу!

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.182.149

Ман намын хөнжилд шургаад,,,,,”хямдхан хөлсний хүүхэн шиг л юм боллоолдоо,,,,,маргааш өглөө гэхэд л,,,,өврөөсөө өшиглөөд л хөөнөшдээ,,,,,,сөрөг хүчин шиг “””сөрөг хүчиндээд,,, хүчиндээд”””” явсан бол,,,,, нэртэй төртэй л байх байсан байлгүйдээ,,,,одоо яая гэхэвдээ,,,,,,ардчилсан нам “”””үс нь урт.””””аальгүй хүүхэн болжээ,,,,

Avatar

Нэргүй 2024-09-13 192.42.116.196

Монголчуудын ихэнхи нь Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Ганбаатарыг дэмждэг гэдгийг Нямсүрэн та мэддэггүй хөлдүү толгой юм байна, эсвэл мэддэг ч зориуд харлуулах гэж оролддог Элбэгдорж, Батүүл, Да.Ганболд, М.Энхсайхан, Баярцогт, Сайханбилэг мэтийн гадны гар хөлнүүдийн зараал хямдхан хөлсний бичээч юм байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж