Цахимаар цаг авсан ч дугаарлаж дэглүүлэх ёстой юу?

Цахимаар цаг авсан ч дугаарлаж дэглүүлэх ёстой юу?

Цахимаар цаг авсан ч дугаарлаж дэглүүлэх ёстой юу?

Улсын эмнэлгийн эмчид үзүүлэхийн тулд урьдчилж цаг авдаг ч, тухайн үзүүлэх өдрөө  дугаарлаж дэглүүлдэг үйлчилгээ хэвшил болов. Жишээ татвал, 10.00 цагт үзүүлэх цаг цахимаар авсан ч эмч рүүгээ орохын тулд дугаарлана.  Эмчид үзүүлэх цаг хэд байх нь хамаагүй, заавал дугаарлана.  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бага насны хүүхдээ үзүүлэх эцэг, эхчүүдийн хувьд бүр хүнд. Зөрөх зайгүй шахам талбайд нялх балчир үрсээ тэвэрсэн эцэг, эхчүүд хэдэн цагаар дугаарлана. Агааргүй орон зайд олон цаг зогсохоор хүүхэд уйлна, ундууцна. Гарч салхилуулъя гэвч гадаанаа суух талбай ч байхгүй, дээр нь дугаараа алдах эрсдэлтэй. Мачийтал хаалганых нь гадаа дугаарлахаас аргагүй. Түргэнээр ирсэн жирэмсэн эх үзүүлэхийн тулд мөн л дугаарлана.

Ядаж байхад танил талынх нь хүмүүс дугаар дайрч урдуур орно. Дахиад л хүлээх цаг уртасна.

“Танил тал харахгүй, цагаар нь үзэж болдоггүй юм уу” гэдэг асуудал хөндвөл загнуулах шинжтэй.  Хэрэв хэл ам хийвэл хүүхэд олигтой үзэж өгөхгүй ч юм болов уу гэдэг битүүхэн айдас тээцгээнэ.

Ийм үйлчилгээг иргэд зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс  мэдэрдэг юм биш улсын гэсэн тодотголтой ихэнх эмнэлгээс мэдэрдэг гэж хэлж болно.

Дээр нь эмч, ажилчдынх нь харилцаа хандлага нэн хүнд. Үзүүлэх цаг авахдаа л цаг бичдэг ажилтанд нь загнуулна. Зарим эмчид үзүүлэх гэж ороод мөн л аашлуулна.  "Тэгснээ хувийнхаа эмнэлгээ санал болгоно, хувиараа зарж байгаа эмийг нь авч уух зөвлөгөө өгнө. Ер нь бол хувийнх нь эмнэлгээр үйлчлүүлье гэвэл тэр даруй сайхан аашилна.  Ийм нэг хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан эмч байхад өвчтөний эрх ашгийг тэргүүнд тавьж, танил тал харахгүйгээр үзүүлэх ёстой үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг эмч нар ч бий.

Ер нь бол эмч нарын ёс зүйгээс ихээхэн хамаарч, иргэд үйлчилгээ авч чадах эсэх нь хамаарч байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

Уг нь иргэдийн хувьд "Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн удирдах боллоо. Одоо нэг энэ салбарт наад зах нь цаг авчихаад дахин дугаарлаж, дэглүүлдэг үйлчилгээ нь цуцлагдах болов уу" гэдэг хүлээлт бий ч бахь хэвээрээ л байна.  Харин ч магтан сайшаагаад байсан сайд нь халаа сэлгээ хийхээс өөр дорвитой ажил хийсэнгүй.

Мөн “Эрүүл мэндийн үйлчилгээ цахим болсон, хүнд сурталгүй болсон” гэдэг зүйл яриад байгаа. Гэвч бодит байдал дээр цахимаар, утсаар цаг авлаа ч эмчдээ үзүүлэх болоход дугаарлаж буй үйлчилгээг “эрүүл мэндийн салбар цахимжлаа” гэж хэчнээн гоёор сурталчлаад хөрсөн дээрээ буухгүй  шүү дээ.

Дээр нь хөдөө гадаанаас зардал чирэгдэл болж ирж, Хавдар судлалын үндэсний төвд томографийн шинжилгээнд орох болоход “Тодосгогч бодис дууссан” гээд хяналтын эмч нь зовлон тоочоод сууж байна. Яаралтай тохиолдолд хувийн эмнэлэгт үзүүлж болно гэх. Гэтэл хувийн эмнэлгээс энэ үйлчилгээг авъя гэхэд бүтэн бие нь нэг сая төгрөгийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгал төлсөн хүн бүр энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй гэж яриад байгаа ч зургаан сар тутамд хяналтанд орох ёстой хавдрын хагалгаанд орсон хүн цаг хугацаандаа энэ үйлчилгээг авч чадахгүй, дахиад хэдэн сараар хүлээх шаардлагатайгаа ч  мэдэхгүй, цаг ч авч чадахгүй явна.

Хувийн эмнэлэгт нь тодосгогч бодис нь байж болдог, улсын ганц Хавдар судлалын эмнэлэгт энэхүү нэн шаардлагатай зүйл нь байхгүй болчихдог нь олон хүн үйлчлүүлдэгтэй холбоотой гэж үзэх үү, эсвэл өөр шалтгаан байна уу.

Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд анхаарч, иргэд цаг хугацаандаа хяналтандаа орох боломжоор хангаж өгнө үү.

Хавдар өвчин хожуу шатандаа оношлогдож байна, хавдартай иргэд цаг хугацаандаа хяналтандаа орохгүй байна гэдэг асуудал хөндөгддөг ч үнэндээ ямар нэг аппарат нь эвдэрсэн, эсвэл бодис нь дууссан, нэг бол ойрын хугацаанд эмчид үзүүлэх цаг байхгүй, хоёр, гурван сар хүлээх шаардлага үүсч буй зэргээс болж, иргэд цаг их алдаж үйлчилгээ авч, хяналтандаа орж байна. Иймээс эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийнэ, хүнд суртлыг арилгана, авлига хээл хахуулиар ажил үүрэг гүйцэтгэдэг асуудлыг цэгцэлнэ гэх амлалтдаа хүрч, ажлаа бодит болгоно уу Т.Мөнхсайхан сайд аа!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гэндэн 2024-09-13 202.126.90.160

энэ бөөрөнхий нөхөр эрүүл мэндийн салбрыг удирдаж чадах уу? өөрөө бизнес хийдэг биз дээ,. Бямбасүрэн авгайг өмөөрч хамгаалаад сууж байсан.. огцорвол таарна. өөр сайд хийчих хүн байхгүйн болов УУ???

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

ёс зүйтэй эмч байвал нар баруунаас мандана

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

сөнөсөн салбар

Avatar

Нэргүй 2024-09-13 202.131.225.197

сөнөсөн улс

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.178.204

Билэгт гэсэн бх шүү тэр 3- н эмчийн.Харьцаагүй с** бна лээ.Тэтгэвэртээ яваачээ балай хөгшчүүл.Залуучуудад зай тавьж өгөөч.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.178.204

3р эмнэлгийн зүрхний эмч гээд нэг балай авгайд цагтай байж хөөгдөөд гарсан шд.Урдуур таньдгуудаа оруулаад салдаггүй.Ер нь бол настай хүмүүс дайрч ордноо бас болимоор юм.Адилхан өвдөж л явна.За тэр гавъяат гавъяат энэ тэр нь бол бас яаая гэхэв Цэхэлзээл дайраад шаачна.

Avatar

Зочин 2024-09-13 66.181.182.205

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА ДОТОР НЬ ОРЖ АРД ТҮМЭН ЯАЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА . НЭГ ҮЗСЭН НЬ ДЭЭР БАЙХАА.
САЙДАА БАС ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭЛГҮЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААР Ч ЯВАА ХҮМҮҮСИЙГ УРАМШУУЛАХ СИТЕМИЙГ ЯАРАЛТАЙ БИЙ БОЛГОО.
МӨН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭТЭЙ СУДАЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧЭЭ
МӨН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛИЙН ТАЛААР АНХААРЧ ЛАБОРТОРУУДЫГ БИЙ БОЛГООЧЭЭ.
ЭНЭ МЭТЧИЛЭН САНААЧЛАХ МЭДЛЭГ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДЫГ УДИРДЛАГА ДОРОО АЖУУЛААЧЭЭ.

Avatar

Бана 2024-09-13 106.102.11.72

хэзээ нэг хөлөө олондоо энэ хүмүүс ямар нэгэн алхам зоригтойгоор гаргаж чадахгүй бол тэгээд л сунжраад л байна.Энэ улсын их хуралд арл иргэдээс томилогдсон хүмүүсээс ямар нэгэн зориг гаргаад удирдагч шиг байж чадах хүнийг хайсаар л байна ард иргэд.

Avatar

Нэргүй 2024-09-13 59.153.87.59

Ажилаа мэддэг сайн хүн сайд боллоо до. Одоо л эрүүл мэндийн салбарт гэрэл гэгээ орох байх гэж харж сууна хөгшид бид.

Avatar

Иргэн 2024-09-13 103.168.34.44

иргэдийг хүлээлгэдэг газрууд ажлын 6 өдөртэй байвал таарна!!!

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 76.220.74.140

Мөнхнасан гарсан юм чинь дампууруулах нь тодорхой шүү дээ

Avatar

Нэргүй 2024-09-13 180.66.63.125

ХАА Ч АЛЬ Ч ГАЗАРТ ДЭГ ЖУРАМ АСАР ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ … ДЭГ ЖУРМААР ХӨГЖДӨГ , ХӨГЖСӨН УЛСУУДЫН ОЛОН ЖИШЭЭГ ДЭЛХИЙГЭЭС ХАРЖ ДУУРИАЖ АМЬДАРЧ ХӨГЖИХ ЁСТОЙ БУС УУ …

Avatar

Иргэн 2024-09-13 66.181.180.79

Эмнэлгийн эмч ажилтнууд өөрсдийн танил болон хамаатнуудаа дугаар дайран авч ордог, цагтаа ирээгүй хүмүүс оройтож ирээд шууд дайрч ордог бүдүүлэг зангаа больчих хэрэгтэй байгаамдаа!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.160.26

1-р эмнэлэг гэж ёстой эх зах нь мэдэгдэхгүй, эмх замбараагүй дампуурсан газар байна шүү!!!

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 103.57.93.57

Цахимаар 10 цагт үзүүлэх цаг авчихаад очиход 09 цагийн хүн үзүүлээгүй зогсож байдаг, эсвэл 12 цагийн хүн хэрэлдээд урдуур дайраад байдаг.
ийм тохиолдол аль ч эмнэлэг дээр байсан одоо ч байна засрах болов уу.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-09-13 59.153.113.238

Хүүхдээ өвтгөхгүй байя гэвэл эхийн хэвлийд байхаас нь хайр халамжаар бүү дутаа.

Avatar

Иргэн 2024-09-13 66.181.161.30

Даатгал гэдэг юм дээр гол гогцоо, байна, хамаг ачаалал авч, юмаа дуустал үйлчилж буй улсын байгууллагад харин таларх, асуудал хүндрэхээр тэд л та нартай ноцолддог нь үнэн, хувь биш

Avatar

Нэргүй 2024-09-13 202.126.89.249

зуумхай эмч сувилагч бна2. тангарагтаа үнэнч эмч ч бна

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.188.73

dugaar avch uzuuldeg bolsonoos hoish mash huleegdeltei hugatsaa alddag bolson. huuchin oocherlood uzuuldeg baihad oocherloson ch gesen odortoo bagtaad uzuulchdeg baisan. Odoo bol 10 honogiin daraa tsag avch bna.

Avatar

хүннү 2024-09-13 202.9.47.63

Хоёр эрхтэн өвдсөн хүн зэрэг цаг авч болохгүй болсон. Жишээ нь: Доторын эмч, Урлогийн эмчд үзүүлэх бол аль гэгэнд нь үзүүлж дуусаад дараагийн эмчийн цагаа авна. Эмчид үзүүлэх өдөр + шинжилгээг хийлгэж хариуг нь авч давтан үзлэгт орсноор таны эхний үзлэг хаагдаж байж дараагийн эмчийн цаг авна. дундажаар 20 хоногийн дараа гэсэн үг. 20 хоногиын дараа цаг авхад 14 хоногийн дараа үзүүлэх цаг олдоно. Тэр болтол таны хоёрдох эрхтний үрэвсэл улам ихссэн байна.

Avatar

Зочин 2024-09-13 59.153.112.55

эмч нарт юуч хэлж болохгүй шууд зууна шинэ сайд эмч нартаа сэтгэлтэй хүн шиг ажлаа хий гэж сурга энэ сэтгэл муутай эмч нарт таарсан бага цалин өг

Avatar

бодит баримт 2024-09-13 66.181.187.66

Уучлаарай. цаг наргүй эрүүл энхий төлөө ажилдаг эмч нар маш олон. Тэдний халуун дулаан сэтгэлээд хүйтэн мөстэй ус цацах нь хамгийн том нүлгэл шүү. Олон хүн адалгүй ургаа мод ч урттай богинотой адиллаар мэргэжилджж тааруухан хүйтэн хөндий эмч байхыг үгүйсгэхгүй ч тийм олон гэж итгэх хэцүү. Тэгээд ч эмч нар тэнэг биш болохоор өдрийн арав хорин хүнтэй харьцахдаа шүдээ зуугаад байвал өөрөө л эрүүл мэндээрээ хохирохоо мэдэхтэй,авах гээхийн ухаанар ханданаа. Магтах муулахын аль алинд нь үнэн байх

Avatar

хүннү 2024-09-13 202.9.47.63

Энэ бүгд ЭМД-тай холбоотой. Нэг хүнийг 10 минут үзэх ёстой. Эмчид үзүүлээд хуруугаа дарж байгаа биз дээ. Эмч хүнээ 5 минутанд үзэж дуусаад гарч явна эсвэл өвчтөнтэйгэй юм ярьна. Тэгж байтал 10 минут нь болхоор “за та хуруугаа уншуулаарай” гэнэ. Энэ буруу тогтолцоог эмнэлэг, эмч нар санаачлаагүй. Үүнийг ЭМДЕГазарыхан ЭМД-ын мөнгөө биднээс нарийлж байгаа царай нь энэ. Өмнө нь улсын эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлж байсан. Одоо ЭМДСангаас санхүүжүүлэх болсон гэнэ.

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.178.30

Төрөөр халхавчилсан хүнд суртал чирэгдэл дарамт харилцааны догол буруу зохион байгуулалт даатгалаас болон бусад саах гээд тааруухан зураг бүхэн эм-н талбарт бугшсан байх оо

Avatar

yag l unendee 2024-09-13 66.181.187.66

Мэдээж ш дээ. Эмч гэх эрхэм нандин нэрээр халхавчилсан эмчилэх гэхээсээ илүүтэй арилжаа наймааны сэтгэгхүй нь хөгжичихсөн нөхөрт эрүүл мэндийн салбараа даатагсан Данхийн засгаас илүү үр дүн харах хэрэггүй. Дээр нь авилга өгч,авахдаа гаршсан нөхөр их хэцүү дээ. МАН-ийг хэдэн жил 3-4 тэрбумаар тэтгэж даргыг нь бас авилгалдаж албан тушаалд очдог гэх яриа гадуур хаана л хаана яригдаг л даа. Үнэн худлыг батлах арга бага ч гэлээ оргүй хоосноос энэ үг гарсан уу??? гэх нь өөрөө асуулт

Avatar

Гончиг 2024-09-13 66.181.190.98

Очёр дугаартай байвал ажил сайн юм шиг үзэгдэл хавтгайрч байна . ЭМДСаас үнэгүй олгодог эм тариагаа цахим жороор өгнө . Ингэхийн тулд дүүргийн эмнэлэгт эмч дээр цаг авч хурууны хээгээр цахим жор бичүүлж авдаг дүрэм СБД ийн ЭМТ д үйлчилж эхэлж 3 өдөр аүн зөрөх зайгүй очёрлосон. Өрх дээр цаасан жороор бичүүлээд авчихдаг эм тариаг Заавал ддрэг рүү шилжүүлдэг нь Цаг авах. Цаг авсан хүний даатгалаас мөнгийг авах ганц башир арга байж

Avatar

Нэргүй 2024-09-13 203.91.115.248

Хавдрын эмнэлгийн хяналтын эмчилгээ хувийн CT-тэй эмч нарын лоббид ороод бүтэл муутай болсон юм шигээ.Тодосгогч бодисыг нь хязгаарлачихаар хувийн эмнэлгт очихоос өөр хаашаа зайлах вэ гэсэн байдал харагддаг. хамгийн хэцүү нь хавдрын эмнэлэгт нэг удаа ордог томографыг хувийн эмнэлгүүд 2 удаа орох хэрэгтэй гэдэг. Үүнийгээ ийм программгүй гэж тайлбарладаг. Хятад явах нь хамаагүй дээр болсон

Avatar

Иргэн 2024-09-13 202.126.90.191

ядахдаа цаг авсан бол цагтаа үзээч дэ.1хүнийг 50мтнут үзээд дараагийн хүн цаг авчаад дахиад 1цаг хүлээж ороод маргааш шинжилгээ бичиж өгөхөд 15хоног хүлээж давтан очиж бна.дээр нь эмчийн хүрэлцээ муу бна.мөн нэг номер өгнө өөр эмчид үзүүлэх боломжгүй болгосон гэнэ.нэгэнт үзүүлэхээр очиж бгаа бол нүд зүрх гээд боломжтой болгонд үзүүлээд цаг хугацааг хэмнэх хэрэгтэй бна.эмсайд үүнийгээ зохицуулж өгөх хэрэгтэй бна.түгжрэлд олон удаа явах болчоод бна.

Avatar

Нэргүй 2024-09-13 103.212.116.208

хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аягалдагаа болимоор юм хотод шаваад ачаалал дийлэхгүй эмч сувилагчид ачааллаа дийлэхгүй ажиллаж байхад эвлэрээд амьдраач өөр аргагүй үе үеийн сонгосон төр чинь л янзлах эрх мэдэлтэй биз дээ

Avatar

Нэргүй 2024-09-13 202.9.40.53

Шшш энэ нэг унжийсан шаар ч дээ суудал бөглөсөн хүн хогнуудын л байх шив дээ чааваас, улсын эмнэлэгүүд бүгд сүйрцэн ш дээ угаасааааа

Avatar

уншигч 2024-09-13 202.131.241.13

нөгөө талаас иргэний эрүүл мэндийн асуудалд төр засаг бас зөв бодлого баримтлах эхрэгтйэ байна. Үүний тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сайжруулах нэн шаардлагатай байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

уншигч 2024-09-13 202.131.241.13

өвчин, өвчтөний байдлаас шалтгаалж эмч хүн бүрт үзлэг хийж онош тавьж эмчилгээ заадаг. тухайн хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэх гэж эмч хүн их цаг гаргах тохиолдол ч байдаг. эрүүл мэндийн салбар тэр дундаа хүний эрүүл мэнлийн асуудал гэдэг бодож байгаа шиг чинь амархан биш шүү!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-09-13 66.181.178.30

Бохир бизнесийн талбар болж хувирсан юм шиг дээр нь дарамт салбар талбарын сэтгэлгээ харилцааны гүн дутагдалтай мэдлэг чадварын түвшин доогуур юм шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж