Хүүхэд хамгааллын системийг нэвтрүүллээ

Хүүхэд хамгааллын системийг нэвтрүүллээ

Хүүхэд хамгааллын системийг нэвтрүүллээ

Монголд анх удаа Нам давтамжийн сүлжээнд суурилсан хүүхэд хамгааллын системийг Астра Линк ХХК нэвтрүүллээ. Уг төсөл нь хүүхдийн байршил тогтоох төхөөрөмжөөр дамжуулан эцэг эхийн гар утсанд  хүүхдийн байршлыг цаг алдалгүй дамжуулах онцлогтой.  Kidway төслийн хүрээнд төв аймгийн Зуунмод хотод ухаалаг хотын суурь шийдэл болох нам давтамжийн дэд бүтцийг амжилттай нэвтрүүлээд байна. Байршил тогтоох төхөөрөмж нь хиймэл дагуулаас байршлаа авч зуунмод хотын нам давтамжийн сүлжээгээр мэдээллээ дамжуулдаг. Энэ шийдэл нь үүрэн холбооны ямар нэг сүлжээнээс хамааралгүй бөгөөд Зуунмод хотын дэд бүтцийг ашиглан мэдээллийг дамжуулж буйгаараа илүү онцлогтой юм. 

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ байршлыг Kidway аппликейшн ашиглан шууд харах боломжтойгоос гадна сүүлийн сарын байршлын түүхийг харах боломжтой. Мөн хүүхдийн тогтмол очдог газруудыг Kidway аппликейшн -д бүртгүүлснээр гар утсандаа мэдэгдэл (notification) хэлбэрээр эцэг эхийн гар утсанд цаг алдалгүй мэдээлэл авна.  

Xүүxэд аюулд орох үед төхөөрөмжийн голын улаан товчийг (SOS) дарснаар мэдээлэл шууд очих давуу талтай юм. 

Уг төслийг хэрэгжүүлэхэд Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн Зуунмод хотын мэдээлэл холбооны сүлжээ “ТӨК” болон Радио телевизийн сүлжээ УТҮГ-ийн хамт олонд талархал илэрхийлье. 

Төслийн нээлтийн үйл ажиллагаа энэ долоо хоногийн Лхагва гаригт /2024.09.11/ Зуунмод хотод болж өнгөрлөө.

 Нээлтийн үйл ажиллагаанд : 

  • Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Мөнхцэцэг 
  • Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Буянхишиг 
  • Зуунмод сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мөнхбадрал 
  • Цагдаагийн газрын Хүүхдийн байцаагч Маргад 
  • Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, багийн Засаг дарга нар, сургуулийн захирал Нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 

Үйл ажиллагааг Зуунмод хотын засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ч.Сарангэрэл нээж, төслийг Астра Линк ХХК-н захирал Г.Бат-Эрдэнэ танилцуулж, хүүхэд хамгааллын талаар санал бодлоо хуваалцав.

Энэхүү төсөл н Хүүхэд хамгааллын ойлголтын хүрээнд Байгууллага, хуулийн этгээд нь өөрийн ажил үйлчилгээ болон ажилтан албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзнэ. Хүүхдийн эрхийг дээдлэх үүргээ биелүүлж хүүхдийн эрхийг дэмжихэд хүчин чармайлт гаргахад анхаарна. Эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх боломжтой юм.  Аливаа үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах, учирч болзошгүй хор нөлөө, сөрөг үр дагаврыг багасгах, арилгахад байнга анхаарч чиглэж ажиллана гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-13 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

SueReece 2024-09-13 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-13 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-13 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-13 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-13 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-13 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-13 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-13 46.8.56.92

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж