Барьцааны хүмүүсийг байрлуулж байсан хонгилыг олжээ

Барьцааны хүмүүсийг байрлуулж байсан хонгилыг олжээ

Барьцааны хүмүүсийг байрлуулж байсан хонгилыг олжээ

Барьцааны хүмүүсийг байрлуулж, заримынх нь амийг хөнөөсөн Хамасын нууц хонгилын бичлэгийг Израилийн арми дэлгэлээ. Төмөр хаалгаар битүүмжилсэн давчуу хонгилын бичлэгийг өнгөрсөн Баасан гаригт цэргийнхэн олж авчээ. Хохирогчдын ар гэр болон Израилийн Аюулгүй байдлын кабинетийнхан үзсэний дараа бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна.

Хамасын барьцаанд байсан зургаан иргэний цогцсыг Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах бүсээс наймдугаар сарын 31-нд олсон. Тэднийг наймдугаар сарын 29-ний шөнө хөнөөжээ. Барьцааны зургаан иргэн бичлэгт гарч буй хонгил дотор Хамасын хоёр зэвсэгт этгээдийн гарт амь үрэгдсэн байна. Тэд энэхүү амьсгалахад бэрх, эгц босч зогсох боломжгүй, чийгтэй хонгилд хэдэн долоо хоногоор хоригдсон байх магадлалтай.

Хонгил газраас 20 метрийн гүнд байрлах бөгөөд өндөр нь 170 см хүрэхгүй, өргөн нь 80 орчим см байжээ.

Газын зурвас дахь мөргөлдөөний эхний өдөр Хамас бүлэглэл гадаад дотоодын 250 орчим хүнийг барьцаалсан. Солилцоогоор тэдний заримыг сулласан боловч өдгөө 100 орчим хүн барьцаалагдсан хэвээр байна. Мөн тэдний 30 орчим хувь нь нас барсан байж магадгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-09-12 202.55.188.115

худал мэдээ.израйлын суртал ухуулга тархи угаалтын мэдээ шд.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

Jyrrr 2024-09-12 202.9.40.53

Монголын нам төрийн толгойд заларсн манж хужаагуудыг чирч авч яваад бууддгиын шдэ цаг нь болж дээ. Адгийн хулгайч манж хужаагууд монголын нам төрд шургалж шигдэн толгойд заларч манж хужаагууда татаж үүрлэн монголын баялаг хулгайлж цөлмөж монголыг доройтуулж эзлэсн манж х***а хог шааруудыг
чирч авч яваад бууддгийн шдэ цаг нь болж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж