Хятадын талд ажилласан АНУ-ын тагнуул 10 жилийн ял авчээ

Хятадын талд ажилласан АНУ-ын тагнуул 10 жилийн ял авчээ

Хятадын талд ажилласан АНУ-ын тагнуул 10 жилийн ял авчээ

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Александр Юк Чинг Ма Хятадын засгийн газрын талд ажилласан хэргээр 10 жилийн хорих ял авчээ. Тэрбээр АНУ-ын нууцыг Хятадад худалдсан гэдгээ Холбооны мөрдөх товчоонд хүлээн зөвшөөрснөөр 2020 оны наймдугаар сард баривчлагдсан.

Хонгконгод төрсөн, америк иргэншилтэй Ма нь 71 настай. Тэрбээр 1982-1989 онд Тагнуулын төв газарт ажиллаж байжээ. Үүнээс залгуулаад Холбооны мөрдөх товчоонд ажиллаж байсан. Тодруулбал, Холбооны мөрдөх товчооны Хонолулу дахь оффист гэрээт хэл шинжлэлийн мэргэжилтнээр 2004 онд ажилд орсон байна. Тэрбээр Тагнуулын төв газрын ажилтан асан хамаатантайгаа хамтарч, Шанхайн Аюулгүй байдлын товчоонд нууц мэдээлэл өгдөг байжээ. Тухайн хүн нь Юк Чинг Магийн ах байсан бөгөөд түүнийг шүүхээс өмнө нас барсан.

Түүний Хятадад нууц мэдээлэл хуваалцсаныхаа төлөө 50 мянган ам.доллар бэлнээр авч буй нэгэн бичлэг нь баримт болон үлджээ.

Тэрбээр баривчлагдсаныхаа дараа АНУ-ын засгийн газартай ял хөнгөлөх гэрээ байгуулжээ. Уг гэрээнд зааснаар Александр Юк Чинг Ма АНУ-ын засгийн газрын агентлагуудад мэдээлэл өгөх замаар насан туршдаа прокуроруудтай хамтран ажиллана. Хэдийгээр 10 жилийн ял авсан ч гэлээ энэ нь харьцангуй хөнгөн ял болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

Хаха 2024-09-12 202.126.91.141

Зүгээр л тэтгэвэрээ аваад жаргахаа бодохгүй, хохийшд

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж