Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна.
Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.
Энэхүү урамшуулалт аянд 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.
Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.
Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.
Тохирлын хуваарь:
- 1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг 2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.
- 2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
- 3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
- 4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.
Тохирлын эрх шалгах:
Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
- Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;
- Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;
- Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.
Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
JenniferKing 2024-09-12 95.182.127.19
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-12 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-12 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-12 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-12 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-12 45.15.73.112
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-12 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-12 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-12 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143
Харуулах боломжгүй.
DianaRogers 2024-09-12 46.8.57.191
Харуулах боломжгүй.
TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139
Харуулах боломжгүй.
лутаа 2024-09-12 66.181.164.23
Том банкууд биеээ тоож маанайж суух хойгуур чинь М гээд нэг банк хамаг харилцагчдыг чинь хамаг мөнгөтэй нь хамаад авчихлаа хөөе, 20 хувь хүү амлаад байна хүмүүс хошуураад байна хөөе
Zochin 2024-09-12 124.158.107.227
Ednii ajiltan ni hariltsagchiin dansnaas mongo avch muriitai togloom toglodog baisan. Barivchlagdsan gej TV9 -oor yrij baisanshdee. Unen bol itgehiin argagui ym bndaa.