Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2024.09.12/ “Парис-2024”наадамд амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагч багш нарт төрийн дээд одон хүртээж, хөдөлмөрийг нь үнэллээ. “Парис-2024” паралимпийн наадамд Монголын тамирчид гялалзсан амжилт үзүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүд Сүхбаатарын одон хүртээгээд байна. Түүнээс дараах тодруулгыг хийлээ.
-Танд баяр хүргэе, Сүхбаатарын одон энгэртээ гялалзуулах боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний шагнал яах вэ, хэдэн бор "цэргүүд" маань шагнал авлаа. Төрөөс хөдөлмөрийг нь үнэлж байраар шагнаж байна. Тэдний маань амьдрал сайжирч байна. Энэ хамгийн чухал үйл явдал. Би паралимпийн хорооны ерөнхийлөгчөөр томилогдоод 15 жил болж байна. Парисын наадамд маш сайхан амжилт гаргалаа. Авснаасаа ч олон медаль авчих байсан юм шиг санагдаад улам шунаад л байна. Хамгийн гол нь бид дөрвөн жилийн өмнө төлөвлөж байсныхаа дагуу дөрвөн медаль авсан. Маш сайхан байна.
Манай тамирчид, дасгалжуулагчдыг бүгдийг шагналаа, надад хаялага нь ирлээ.
-Энэ удаагийн олимпт оролцоход паралимпийн тамирчид бэлтгэл хийх боломжоор хэр хангагдсан байсан бэ. Бэлтгэл хийх талбай нь хангалттай байж чадсан уу?
-“Central “ телевизээр паралимпийн наадмыг анх удаа шууд дамжууллаа. Шууд дамжуулсан учраас монголчууд паралимп ямар том өрсөлдөөн байдаг вэ гэдгийг харлаа.
Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн амархан л гэж боддог байсан болов уу. Гэтэл олимп, паралимпийн эрх авах шалгуур дүрэм журам нь адилхан. Тийм болохоор асар хэцүү тулаан болдог.
Дөрвөн жилийн дараа очиход өрсөлдөгч нь асар хол тасарчихсан байдаг, бэлтгэлийг яг тэдэнтэй адил түвшинд хийх шаардлагатай байдаг. Хамгийн гол нь манай хувьд нөхцөл маш тааруухан. Тамирчид маань энд тэндээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч явж байгаад, эхнийхээ амжилт гаргах юм уу, эрхээ авахаар хоол ундтай залгадаг байсан. Одоо сайхан болох байх. Яагаад гэвэл олон нийтийн ч төр засгийн ч анхааралд орлоо. Бүгд анхаарч туслахаа амлаж байна.
Бусад орнууд паралимпийг онцгойлон дэмждэг шиг төр засгийн зүгээс тамирчдад маань дэмжлэг үзүүлэх байх гэж бодож байна.
Тамирчид маань энэ хүртэл их л шантардаг, их л уйлдаг, няцдаг. Гэсэн ч зүтгэсээр байгаад ард нь гарч байгаа болохоор тэдэнд маань их л хэцүү байсан болов уу. Даваагаа даваад ард нь гарна гэдэг амар юм биш.
Паралимпийн хороо бол ТББ. Эрүүл олимпийн хороонд том компаниуд хандив өргөдөг, бид хандив өгөөч гэдэг хүсэлт тавихаар “чадахгүй нь” гэдэг. Гэхдээ яах вэ би 15 жил зүтгээд өдий хүргэлээ.
Хүнээс гуйж чаддаггүй болохоор яаж ийгээд санхүүжүүлээд өдий хүрсэн. Намайг ажил авахад Паралимпийн холбоо маань ердөө дөрвөн холбоотой л байсан бол одоо 22 холбоотой болсон.
Одоо цаашаа төр анхаарч өгвөл Хөгжлийн бэрхшээлтэй аль болох олон иргэнийг паралимпийн наадамд оролцуулахын тулд шинэ төрөл нэмэх хэрэгтэй. Шинэ төрөл гарч ирээд эрх аваад шигшээд баригдталаа их уддаг. Манай тэргэнцэртэй сэлэмний холбоо гэхэд Азийн наадамд орсон, эрхээ аваад. Ердөө хоёрхон жил хичээллэж байгаа. Олимпийн эрх авахад ердөө 2 хон байр л дутсан. Гурван жил хичээллэсэн бол паралимпт оролцох эрх авах л байсан. Бололцоо бол их байна. Сая Францын хүлээн авалтад очиход Зохион байгуулах хороо, Үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч нь “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ хоёр хүн тутмын нэгийг спортоор хичээллүүлж чадлаа. Энэ бол хамгийн том амжилт” гэсэн. Манайд 120-иод мянган Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг, түүнээс 6000 орчим нь спортоор хичээлллэж байна. Бид олсон мөнгөө аймгуудад сургалт хийж, салбар байгуулаад паралимпийг сурталчлахад зарцуулдаг. Нэг үеэ бодвол ойлгодог болж байна. Гэхдээ их л олон ажил өмнө байгаа.
Сая наадамд тамирчид маань амжилт үзүүлсний дараа олон хүн дэмжиж тусалъя гэсэн. Гадаадад байгаа монголчууд уулзсан. Би тэднээс ганцхан зүйл хүсдэг. Шинэ төрлийг бий болгоход дэмжиж өгөөч гэж хүсдэг. Тэргэнцэртэй сагсны холбоо байгуулж болно. Тэргэнцэр нь аль хэдийнэ хандиваар ирсэн, нэг хүн тэрийг аваад алга болсон. Баг нь байж байх жишээний.
Хөлбөмбөгийн холбоог хажуудаа пара хөлбөмбөгийн холбоо байгуул гэсэн. Бид тэр пара хөлбөмбөгчдийг нь хараагүй, бэлдээд өгсөн. Гэтэл төслөө аваад алга болох жишээний.
Шинэ холбоод байгуулагдвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн сонирхдог спортоор хичээллэдэг болчихвол манай тамирчдад давуу тал бий. Их хурдан гарч ирж чаддаг. Миний таамаг бол уургийн илүүдэлтэй. Мах их иддэг учраас. Тэр их энергийг зөв зарцуулж чадвал асар их амжилтад хүрнэ. Баг маань 15 жил хамтарч сайхан ажиллалаа, энэ намар чуулганаа хийнэ. Би чадах бүхнээ хийсэн. Залуу үе гарч ирвэл ажлаа өгөөд явна л гэж бодож байна.
-Ирэх 2028 оны паралимпод амжилтаа ахиулах амбиц бол байгаа байх?
-Паралимпийн холбоод яаж байгуулагдах вэ гэдгийг бүгдийг эмх цэгцэнд оруулчихсан, анх ангиллаа ч мэддэггүй байсан. Одоо бол ангиллыг нь төрөл бүрд нь орчуулаад өгчихсөн, дүрэм журмыг бүгдийг сахиулдаг учраас ямар ч холбоо байгуулагдсан цаашаа яаж явах вэ гэдэг гаргалгаа нь гарчихсан, тогтчихсон гэсэн үг. Одоо бол хуучин холбоо нь өргөжөөд явна, шинэ холбоо байгуулагдвал яаж шинэ төрлөө явуулах вэ гэдэг нь амархан, систем нь тогтчихсон, миний хэрэг ч байхгүй гэсэн үг. Маш эмх цэгцтэй команд болоод бүх юмаа ойлгочихсон.
Бид Азийн наадамд маш их анхаарч ирсэн. Засгийн газрын нөөц сангаас болж өгвөл мөнгө илүү гаргаад өгөөч гэдэг байсан. Олимпт орж чадахгүй байгаа төрлийг аль болох олноор авч явахыг хичээдэг байсан.
Азийн наадамд медаль авбал паралимпийн наадмаас шууд авна гэсэн үг. Яагаад гэвэл Азийн тамирчид дэлхийн спортын оргилын 50 хувьд хүрч байдаг. Азийн наадмаас медаль авч чадсан тамирчин паралимпийн наадамд эхний байруудыг эзэлсэн байдаг. Энэ хүмүүс бүгдээрээ медаль авсан.
Ханжоугийн наадмаас өдөр бүр медаль авч байсан. Парис руу явахдаа бид медаль авна гэдэгтээ бат итгэлтэй байсан. Харин эхний гурван өдөр дараалан медаль авахад нь би ч өөрөө итгэсэнгүй, их сайхан байсан.
-Олимпийн хороо улсаас 100 сая төгрөгийн санхүүжилт авдаг. Парлимпийн хороо улсаас санхүүжилт авдаг уу. Тамирчид амжилт үзүүлэхэд холбооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юу вэ?
-Риогийн олимпод оролцож ирчихээд манай хорооны Удирдах зөвлөл хуралдахдаа дараачийн дөрвөн жилд юу хийх вэ, дараагийн олимпоос хэдэн эрх авах вэ, хэдэн төрлөөр оролцох вэ гэдгээ хатуу заагаад баталдаг. Токиогийн наадмын дараа төлөвлөгөөгөө баталсан. Төлөвлөгөө алдагдаж байгаагүй. Манай багийнхан насаараа спортын салбарт ажилласан учраас алдаж байгаагүй. Надад өгсөн даалгавар бол Парисын наадмаас 6-8 төрлөөр эрх авна, 10-12 тамирчин оролцоно, 3-4 медаль авна гэсэн. Даалгаврыг биелүүллээ. Зургаан төрлөөр оролцлоо, гурван төрөл нь медаль авсан. 12 эрх авснаас 4 тамирчин медаль авсан. Бид бол харьцуулсан үзүүлэлтээр маш сайн авсан. Тэр хол байсан Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос 57-д орсон. Байт сур, жүдо гээд медалиас шүүрээд алдсан олон төрөл бий.
Нэргүй 2024-09-12 59.153.113.114
пара олимпийг телевизээр тасралтгүй сурвалжилж үзүүлсэг нь хамгийн том амжилт
JenniferKing 2024-09-12 95.182.127.19
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-12 202.55.188.108
сайхан амжилт үзүүлсэнд баяр хүргэе. энэ бол дэлхий нийтэд улсаа таниулах маш том сурталчилгаа.
SueReece 2024-09-12 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-12 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-12 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-12 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-12 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-12 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-12 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-12 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-12 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-12 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-12 92.182.71.142
Бор зүрхээрээ паралимпын холбоог аваад олон жил зүтгэлээ. Нямхүү Танд баяр хүргэе
Нэргүй 2024-09-12 66.181.179.125
Д.НЯМХҮҮД БАЯР ХҮРГЭЕ. УУЛ ШУГАМАНДАА ПАРАЛИМПИЙН ХОРООГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЖ ИЙМ АМЖИЛТАНД ХҮРЭХЭД УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТЭЭР ХАНГАЖ ЯВСАН ХҮН БОЛ ЯАХ Ч АРГАГҮЙ Д.НЯМХҮҮ ЮМ. МОНГОЛЧУУД БИД ХЭДЭН МАЛАА Л БОДОХООС ПАРАЛИМПИЙГ ҮЛ ТООДОГ БАЙЛАА. ГЭТЭЛ ЗУРАГТААР ТЭНД ОРОЛЦОЖ БАЙГАА ТАМИРЧИД, ТЭДНИЙ ӨРСӨЛДӨӨНИЙГ ХАРААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ САМСАА ШАРХИРЧ, НҮДИЙГ НУЛИМС БҮРХЭЖ БАЙЛАА. ЯМАР ГАЙХАМШИГТАЙ ЗҮЙЛИЙГ ХҮН ТӨРӨЛХТӨН САНААЧЛАА ВЭ.
DianaRogers 2024-09-12 46.8.57.191
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-12 103.57.93.53
Цэргүүдээ хайрлаж, бахархаж байгаад баярлалаа.Өөр юу ч хэрэггүй.
TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139
Харуулах боломжгүй.
Ардын намын гишүүүн 2024-09-12 202.126.90.189
МАН-ын гишүүн одон авах ёстой ардчилсан ерөнхийлөгч нар дандаа намынхаа хүмүүст өгч байсан
Нэргүй 2024-09-12 66.181.183.108
энэ юм болгон дээр нам гээд солиород байдаг хүмүүс одоо болиосой Ардчилсан намын хүн ажилдаа тууштай байж амжилт гаргаж болохгүй юм байх даа ?! юм ч уншаад утгыг нь ойлгохгүй ойлгосон ч гуйвуулаад хүнийг харлуулж нийгмийг талцуулан намчирхан хийхдэг учраас тамирчид маань амжилт гаргаж тэднийхээ хаялагаар төрийн өндөр шагнал хүртчихлээ миний гавьяа гэж юу байхав дээ гэж төлөв хариулсаныг шагнал голсон гэж мэт гуйвуулж байгаа нь ойлгогдож байна аа
JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120
Харуулах боломжгүй.
zochin, 2024-09-12 202.72.245.204
tanii chuv nemer ich baisan , tegeed nygtarch chadsan n charagdaj bna. Tand amjilt chusii
Зочин 2024-09-12 66.181.186.9
ардчилсан намынх нь үнэн, хувиасаа гаргаж байсан. одоо харин булааж авна
Нэргүй 2024-09-12 66.181.189.186
МОНГОЛ ХҮНИЙ ОНЦЛОГТ ТОХИРСОН ЦӨӨН ТӨРӨЛД ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ЦААШ ИД ОЛОН ТӨРӨЛ БОЛГОНО ГэЖ ЖОНХУУРУУЛВАА ҮНЭНДЭЭ ЧИНИЙ ОРОЛЦОО БАЙСАН ГЭХЭД ХЭН Ч ИТГЭХГҮЙ ЧИ АРДЧИЛСАН НАМЫН НЭР БАРЬСАН ТИЙМ Л НЭГ НӨХӨР БАЙСАН БАС БОЛООГҮЙ …..СҮХБААТАРЫН ОДОНГ ГОЛЧИХЖЭЭ ЯРИАНАА С ТЭГЖ ОЙЛГОГДОЖ БАЙНӨ НЯМХҮҮ ГУАЙ …
Зочин 2024-09-12 66.181.186.9
нямхүүд одон өгөх хэрэггүй байсийм оронд МАН-ын хорооны авгайд өгөх ёстой
Нэргүй 2024-09-12 202.55.188.108
Мэдрэлт, энэ хүний оронд манай МАН-ханаас бсан бол самраад хаячихсан бгаа.
Нэргүй 2024-09-12 64.119.29.121
bultreed bn uu ah
Нэргүй 2024-09-12 202.55.188.89
16 jiliin tursh hugjliin berhsheeltei irgediin tuluu chin uneneer ajillaj irsniig ni bol mednee, haluun bayar hurgie!
Нэргүй 2024-09-12 202.21.126.30
Нямхүү гуайд бас баяр хүргэе! Холбооны ерөнхийлөгчийн хувь оролцоо нэмэр байлгүй яах вээ