Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламж байгуулах ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлын тендерт “Бодь пропертиз ХХК” шалгарчээ. Мөн ногоон байгууламж бүтээн байгуулалтын ажил 2025 оны зургаадугаар сарын 30-нд дуусч ашиглалтад орохоор болсон байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн барилгыг нурааж суурин дээр нь ногоон байгууламжтай авто зогсоол барих шийдвэрийг гаргаж байсан. Тус ногоон байгууламжийг барих тендерийг тавдугаар сард зарлаж, есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Гэвч тендерийн шалгаруулалт удсанаас үүдэж барилгын ажил хожуу эхэлж ашиглалтад орох хугацаа хойшилжээ.
Урт цагааны барилгын суурин дээр иргэдийн саналын дагуу ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбайтай мөн далд авто зогсоолтой байхаар зураг төслийг гаргасан. Гэхдээ тус байгууламжийн ажил эхлээд удаагүй байгаа юм байна. Тухайлбал, газар ухах ажлыг энэ долоо хоногт дуусгаж, ирэх долоо хоногоос газар доорх авто зогсоолын ажлыг эхлүүлэхээр байгаа аж. Харин тус ногоон байгууламж ирэх жилийн зургаадугаар сар дуусч, ашиглалтад орно гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном хэлсэн юм. Мөн тус байгууламж 38 тэрбум төгрөгийн төсвөөр бүтэж байгааг албаныхан мэдээллээ.
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны нураах шийдвэр гаргахдаа 2024 оны нэгдүгээр сард иргэдээс санал асуулга явуулсан. Уг санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Үүний дагуу Урт цагааны барилгыг нурааж, ногоон байгууламж бүхий авто зогсоол барихаар болсон юм.
Т.Хүслэн
JenniferKing 2024-09-12 95.182.127.19
Харуулах боломжгүй.
SueReece 2024-09-12 46.8.213.36
Харуулах боломжгүй.
ReneeDavis 2024-09-12 109.248.129.227
Харуулах боломжгүй.
ToriRoss 2024-09-12 109.248.167.210
Харуулах боломжгүй.
KaraMarie 2024-09-12 188.130.218.243
Харуулах боломжгүй.
MandyWilliams 2024-09-12 188.130.143.241
Харуулах боломжгүй.
BrendaTsai 2024-09-12 45.15.73.112
Харуулах боломжгүй.
LisaTorres 2024-09-12 45.81.137.149
Харуулах боломжгүй.
JackieBrown 2024-09-12 46.8.56.92
Харуулах боломжгүй.
BridgetHanson 2024-09-12 188.130.187.203
Харуулах боломжгүй.
AmySmith 2024-09-12 194.34.248.222
Харуулах боломжгүй.
ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143
Харуулах боломжгүй.
Зочин 2024-09-12 122.201.31.254
Бурхан минь, ийм мөнгөөр тус газрын хэмжээтэй цэнгэлдэх хүрээлэн барихад ч цаана нь илүү гарна. Яасан өршөөлгүй цавчина вэ, Баясгалаан, Нямбаатар аа! Улсын мөнгө уйлахгүй болохоор энэ үү?
DianaRogers 2024-09-12 46.8.57.191
Харуулах боломжгүй.
hairan 38 terbum salhind hiislee 2024-09-12 202.9.40.148
balai yum tohijuulj bhaar tatvar tologchdiin mongoor tsetserlegiin huuhdiin hoolnii mongoo nemeech hairan 38 terbum
TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139
Харуулах боломжгүй.
JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-09-12 66.181.180.121
Ногоон байгууламж ба цэцэрэгт хүрээлэнд хэн итгэх юм бэ! Цаагуур чинь барилгын компаниуд энэ газрыг авах гэж хотын захиргаанд хахууль өгч байгаа.
Нэргүй 2024-09-12 202.131.235.238
ш** л гэж хэлье дээ
Jvfftgg 2024-09-12 202.9.40.53
Слнг прокурор нэр зүүсэн адгийн зулбасаг бусармаг шийдсн. Бусармг зулбсагийг торло.