Цэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт дуусна

Цэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт дуусна

Цэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт дуусна

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж буй. Цэцэрлэгт шинээр 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс 2022 оны арванхоёрдуаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд бүртгүүлнэ.

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн хүсэлтийг "Е-Mongolia" системээр есдүгээр сарын 15-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Өнөөдөр /2024.09.12/-ний байдлаар нийт 6,988 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Үүнд:

  • Багануур дүүрэгт  нийт 213
  • Багахангай дүүрэгт нийт 28
  • Баянгол дүүрэгт нийт 920
  • Баянзүрх дүүрэгт нийт 1,823
  • Налайх дүүрэгт нийт 1606
  • Сонгинохайрхан дүүрэгт нийт 1,241
  • Сүхбаатар дүүрэгт нийт 732
  • Хан-Уул дүүрэгт нийт 1,400
  • Чингэлтэй дүүрэгт нийт 465 хүсэлт иржээ.

Хоёрдугаар шатны бүртгэлд нэгдүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой.

Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх юм. Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай. Харин элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлд 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхдэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгосон юм.

elselt

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferKing 2024-09-12 95.182.127.19

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeDavis 2024-09-12 109.248.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

ToriRoss 2024-09-12 109.248.167.210

Харуулах боломжгүй.

Avatar

KaraMarie 2024-09-12 188.130.218.243

Харуулах боломжгүй.

Avatar

MandyWilliams 2024-09-12 188.130.143.241

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaTsai 2024-09-12 45.15.73.112

Харуулах боломжгүй.

Avatar

LisaTorres 2024-09-12 45.81.137.149

Харуулах боломжгүй.

Avatar

JackieBrown 2024-09-12 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetHanson 2024-09-12 188.130.187.203

Харуулах боломжгүй.

Avatar

AmySmith 2024-09-12 194.34.248.222

Харуулах боломжгүй.

Avatar

ShaniceThomas 2024-09-12 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

DianaRogers 2024-09-12 46.8.57.191

Харуулах боломжгүй.

Avatar

TraceyDelgadillo 2024-09-12 188.130.188.139

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRoberts 2024-09-12 45.11.21.120

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж